Нийслэлийн газрын албаны дарга зугтаж, орлогч нь шахаанд оров

Энэ байгууллагын хүнд сурталд дарлуулсан гэгдэх байгууллага, аж ахуйн нэгж, барилга үйлдвэрлэлийн компани их олон. Тэдний удирдлагуудын төлөөлөл, шүүмжлэлд өртдөг Нийслэлийн газрын албаныхан болон тодорхой хэдэн хэвлэл мэдээллийн төлөөллийг зангиагүй гэсэн тодотголтойгоор уулзуулахаар Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас (ҮХАҮТ) санаачилсан нь өчигдөр биелэлээ олох ёстой байлаа. Гэвч хүнд сурталтай гэгддэг байгууллагын дарга удирдлагууд ирээгүй төдийгүй, ам өчгийг нь асуух бизнесийнхэн, сэтгүүлчдийн дунд бүлтэгнэсэн доод тушаалтныгаа утасдахад 20 минутын дараа очьё гээд сураггүй алга болсон юм.
Нийгмийн бухимдал хамгийн их ирдэг байгууллага хэр нь алдаа, хүнд суртлаа засдаггүй гэдэг утгаар нь ҮХАҮТ энэ удаа газрын албыг сонгожээ. Өлзий төв ХХК, Сэргэн мандалт групп, Бридж групп, Амно ХХК-ийн холбогдох удирдлагууд иржээ. Тэд Нийслэлийн газрын албаны дарга Б.Төмөрхуяг ирээгүйд их л хилэгнэж байна. Орлогч дарга В.Пүрэвсүрэнг харин нэлээд дайрав бололтой.
Өнөөдөр хувийн аж ахуйн нэгжүүдэд хамгийн их тулгараад байгаа газартай холбоотой асуудлыг онцольё гээд Өлзий төв ХХК-ийн захирал Н.Даш-Өлзий саналаа хэлсэн. Түүний ярьснаар өнөөдөр газар эзэмшиж барилга байгууламж босгосон ч газраа өмчлөөгүй болохоор хүч хөрөнгө зарсан байгууламжаа хэрхэх дээр эцсийн шийдвэр байдаггүй гэж гомдоллосон. Энэ тохиолдолд гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллах гарц бүр хаагддаг гэж хэлсэн. Ер нь өнөөдөр газар эзэмшихийн тулд холбогдох хүмүүстэй нь уулзаж асуудлыг шийдэх замд 100 орчим хүний гарын үсэг зуруулах шаардлагатай болдог талаар ч бухимдан өгүүлсэн. Харин ҮХАҮТ-ын тооцоолсноор газар эзэмших баримт бүрдүүлэхэд өнөөдөр 62 хүний гарын үсэг зурах хүнд суртал байгаа гэсэн баримт дэлгэв. Энэ үүднээс өнөөдөр газар эзэмшүүлэх, газрыг баримтжуулах асуудлыг шийдэх газрыг төвлөрүүлж, нэг цэгийн үйлчилгээтэй болгох хэрэгтэй гэсэн санааг гаргаж байлаа. Түүнчлэн барилга байгууламж баригдаж байхад ч газрыг нь буцаан татаж дуудлага худалдаанд оруулж мэдэх эрсдэл бий болсныг ч бизнесийнхэн дуу нэгтэйгээр онцолсон.

Уулзалтад Эрс шинэч-лэл хөдөлгөөний төлөөлөгч ирсэн юм. Эднийд газрын асуудалтай холбоотой маш их баримт ирж төвлөрөөд байгаа гэнэ. Иргэдээс ирсэн тэдгээр санал гомдлыг барагдуулах, бага болов ч туслах зорилгоор холбогдох хүмүүстэй уулзах гэхэд ямар хүн байдаг нь ч мэдэгдэхгүй эзэнгүй газар байдаг бол энэ уулзалтаар эрээд олдоггүй хүмүүсээ харж авсан тухайгаа гайхав. Энэ бүхний хариуд Нийслэлийн газрын албаны Кадастрын хэлтсийн дарга Сандуй Бидний ажил бүхний нүдэн дээр ил байдаг. Өнөөдөр миний өрөөнд 30 хүн орж ирээд асуудлаа хэрхэн шийдвэрлүүлж байгааг та бүхэн биеэр үзэж, харж болно. Тэр бүх хүний асуудлыг бүгдийг нааштайгаар шийднэ гэж үгүй. Магадгүй санаанд нь хүргэлгүй шийдвэрлэсэн тохиолдолд тэдгээр хүмүүс газрын албаны нэр хүндийг унагадаг гэхчилэн тайлбар хэлж, өөрийгөө хамгаалсан. Үнэхээр танай үйл ажиллагаа ил байдаг бол нийслэлийн төв шугамаа дараад баригдаж байгаа том зочид буудал хэнийх болох, хэн эзэмшиж байгааг өнөөдөр яагаад нийтэд дэлгэхгүй байгааг ч шалцгаасан. Гэвч Засгийн газрын ордны дэргэд шахам Үндэсний аюулгүй байдалд заналхийлэн сүндэрлэх гэж байгаа зочид буудлын эзэн хэн нэгний тушааснаар нууц байгаа шиг газар олголтын салбарын систем хэзээ эрүүлжих нь бүрхэг бололтой.

Б.ХАЖИДМАА
(өдрийн сонин 2005-11-08 269)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button