В.Алзахгүй МАХН-ын боловсон хүчний бодлого дампуурсан гэхэд хилсдэхгүй

доктор, профессор В.Алзахгүйтэй манай сурвалжлагч МАХН-ын шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Хоёулаа яриагаа өнөө маргаашгүй бараг тодорч шийдэгдэх гээд байгаа нийслэлийн МАХН-ын хорооны даргын асуудлаар эхлэе. Энэ нь өнөөдөр танай намын гол асуудал болчихоод байна. Өмнө нь энэ албыг намын дарга М.Энхболд нийслэлийн Засаг даргын албатай хавсран хийж байсан. Гэтэл одоо энэ хоёр нь салж байх шиг. Та МАХН-ын гишүүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Миний хувьд энэ хоёр алба тусдаа байвал зүгээр гэж бодож байгаа. Яагаад гэвэл нэгд, зөвшилцлийн төр, засагтай энэ үед аймаг, нийслэлийн Засаг дарга нар аль болох намаас ангид байх шаардлагатай. Энэ нь Ерөнхий сайд Засаг дарга нартай шууд харилцах ёстой гэсэн санаа юм. Гэтэл өнөөдөр нам дундуур нь орж ирчихээд, намын даргатай бас харилцах юм болоод байдаг. Энэ хутгалдааг харж үзэх ёстой. Хоёрт, аль ч намын хувьд Улаанбаатар чухал хот. УИХ-ын 20 тойрог нийслэлд төвлөрч байдаг. Тиймээс улс төрийн намуудын хувьд хотын намын хороо гэдэг нь дараа дараагийн сонгуульд бэлтгэх гол түшиц газар нь байдаг. Парламентын засаглалтай манай орны хувьд гүйцэтгэх засаглалын ажлын үр дүнгээр тухайн намын дараагийн сонгуулийн амжилт тодорхойлогддог учраас аймаг, дүүрэг, нийслэлийн Засаг дарга муу ажиллаж байвал сонгогчид сонгуульд тэр даргын сонгогдсон намд саналаа өгдөггүй шүү дээ. Энэ үүднээс хотын намын хорооны даргад тодорхой хүмүүсийн нэрийг дэвшүүлж миний саяны хэлсэн нийтлэг эрх ашгийн үүднээс ил тод, ардчилсан байдлаар шударга шийдээсэй гэж хүсэж байна.

-Чухам хэн сонгогдох дээр 2-3 хүний нэр гарч байна. Ямар хүн сонгогдоосой гэдэг дээр та тодорхой нэр хэлэх үү?
-Намын гишүүн бидний хэсэг хүн намын Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Энхтүвшинг гэж тодорхой хүний нэрийг дэвшүүлсэн. Энэ талаар намын удирдлагад гарын үсэг зурж албан бичиг хүргүүлсэн. Тэдний нэг нь би. Ер нь бол хэнийг ч нэр дэвшүүлж болно, энэ бол нээлттэй шүү дээ.

-Удахгүй намын Бага хурал болох гэж байна. Нэгэнт уулзсаных энэ хурлаас гишүүд юу хүлээж байгааг тань сонирхоё?
-Манай намын XXIҮ Их хурал хуралдаад удаагүй байгаа боловч удахгүй болох Бага хурлыг их анхаарч байгаа. Энэ нь нэг талаас намын Их хурал нийгэм, олны хүсэн хүлээж буй тэр хүсэлтэд хангалттай хариу өгч чадаагүйтэй холбоотой юм. Юуны өмнө Бага хурлаар намын боловсон хүчний асуудлыг хөндөж энд тодорхой шалгуур бий болгох талаар хэлэлцэх гэж байгаа юм шиг байна. Энэ бол яах аргагүй өнөөдөр манай намын хувьд авч хэлэлцэх ёстой, анхаарал татсан асуудал. Энэ утгаар гишүүд бид намын шинэ удирдлага намд бүгшсэн энэ том гажуудал болсон асуудлаас ангижрахаас ажлаа эхлэх гэж байгааг сайшааж, үүнийг дэмжиж байгаа. Намын боловсон хүчний асуудал өнөөдөр дампуурсан гэхэд хилсдэхгүй. Манай намын зүгээс төр, засгийн байгууллагад болон хариуцлагатай албанд зохих бэлтгэлгүй, тохиолдлын хүмүүс гарч ирэх болсон нь үнэн. Намын боловсон хүчний бодлогод хувь хүний чадал чансаа, ажил гүйцэтгэх чадвар, мэргэжил, нийтэд үнэлэгдэх үнэлгээ бус мөнгө голлож энэ нь намын боловсон хүчний бодлогыг тодорхойлдог болчихоод байна. Үүнд тодорхой шалгуур бий болгож дээрх явдлыг халах хэрэгтэй. Гэхдээ энэ асуудлыг Бага хурлаар ямар түвшинд ярих нь тодорхойгүй байх шиг. УИХ, Засгийн газар, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд ажиллаж буй хүмүүст ямар шалгуур байх ёстойг сайн зааглаж өгөх ёстой болсон. Өнөөдөр хүмүүсийн мэдлэг боловсрол түргэн дээшилж байна шүү дээ. Тухайн хүн 2-3 хэлтэй байх ёстой гээд засаг захиргааны ажлын наад захын шалгуурууд бий боллоо. Үүнийг манай намын боловсон хүчний бодлого гүйцэх ёстой болж.

-МАХН боловсон хүчнээр дутагджээ гэсэн яриа сүүлийн үед гарах болсон. Энэ нь ойрын хэд хэдэн томилгоо болон одоо хүртэл дуншсаар байгаа зарим том албан тушаалтай холбогдон гарч ирээд байх шиг. Тэгэхээр энэ яриа хүндээ байна уу, эсвэл таны саяын хэлсэн бодлого арга барилтай холбоотой байна уу?
-Ийм яриа гарах болсон үнэн. Энэ нь боловсон хүчний бодлоготой холбоотой юм. Угшил нь намд дотоод ардчилал байна уу гэдгээс эхтэй. Наад зах нь аливаа асуудлыг илэн далангүй ярьж хэлэлцээд хамт олноор шийддэг байсны оронд хор найруулах гэдэг зүйлд их суралцах боллоо. Багийн Засаг даргаасаа эхлээд шүү. Өмнө нь гишүүдийнхээ үзэл бодлыг хамгаалж нууцаар санал хураадаг байсан бол одоо илээр гар өргөж санал хураадаг болсон. Цөөн хүний хүрээнд ярьж тохиролцсон зүйлээ хамт олон, олонхид тулгаж хүлээлгэдэг болсон. Энэ нь ганц намын дээд удирдлагад ч биш нийслэл, аймаг, дүүрэгт хуулбарлагдах болсон. Энэ байдал нь сүүлийн таван жилээс гарч эхэлсэн. Урьдчилан зохиож дэглэсэн жороор жүжиг найруулж тавиад. Тиймээс нам боловсон хүчнээр дутагдсандаа биш хэсэг бүлэг хүний хувийн үзэмжээр шийдэж буй аргаас болоод ийм яриа гараад байна.

-Таны хэлээд байгаа асуудлыг намд үүссэн жигүүр хүчтэй тавьсан. Энэ нь гишүүд дэмжигчдийн дэмжлэгийг аваад байна, гэтэл намын удирдлага хүлээж авахгүй байх шиг. Бухимдсан, гомдсон хүмүүсийн хэл яриа, үйлдэл, эсвэл албан тушаал горилогсод гээд няцаагаад байгаа. Үүнийг таны хэлсэн намын дотоод ардчилал байхгүйтэй холбож ойлгож болох уу?
-Монгол Улсын иргэн, манай намын гишүүд үзэл бодлоо илэрхийлж үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй улс. Энэ боломжийг нам нээх ёстой. Гэтэл аль болох хаах, дарамтлах, тэр ч байтугай бүр доромжлох явдал өөрсдийгөө олонхи гэж үзэж манай намын хүмүүсийн зүгээс гарч байгаа. Бид жигүүрийг дэмжиж байгаа.
Нам дотор фракц байгуулах, улс төрийн клуб ажиллуулах гэх мэтээр улс төрийн намын үйл ажиллагаа явуулдаг арга хэлбэр олон шүү дээ. Олон намын тогтолцоотой үед нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаас гадна өөр ийм олон хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь зохимжтой. Тодорхой нэг асуудлаар санал нэгдэх ч явдал байж болно шүү дээ.
Манай намд өмнө 2-3 ч жигүүр байж тухайн үед үүргээ эерэгээр гүйцэтгэсэн шүү дээ. Залуу үе жигүүр байж тэр үед залуучууд намаас зайгаа барьж байх үед залуусыг нэр дэвшүүлэх, сонгуулах зэрэг ажлыг хийж намын эгнээг тэр хэмжээгээрээ нэмэгдүүлж байсан. Үүнтэй зэрэгцээд Уламжлал шинэчлэлийн төлөө жигүүр ажиллаж намд шинэчлэлийг хийхдээ уламжлалын дэвшилтэт зүйлийг нь хадгалж чадаж байсан. Уламжлалтайгаа зууралдаад байлгүй тавих ёстой асуудлаа тавьж түүнийг нь намын удирдлага, гишүүд дэмжиж хүлээж авч л байсан шүү дээ. Тухайн үед намд жигүүр байгуулахад Бага хуралд танилцуулж мэдэгдээд болдог байсан. Дараахь нь санал хураадаг болсон. Гэхдээ Бага хурлын гишүүдийн дөрөвний нэгийн буюу 25 хувийн саналаар жигүүр байгуулж болдог байсан. Гэтэл одоо гишүүдийн 50+1-ийн саналаар зөвшөөрнө гээд жигүүр байгуулах босгыг өндөрсгөснөөрөө намын удирдлага юм сонсох дургүй боллоо. Хүн улам дээшээ явдаг бол манай нам урууддаг болсон. Уг нь юм сонсож болно доо, магтаалаас бусдыг нь.
Өнөөдөр намд хэдэн жилийн өмнөх шиг жигүүр хэрэгтэй болж, жигүүрийн хэмжээнд авч үзэх асуудлууд хуримтлагджээ. Үүнд, нэгд, миний дээр хэлснээр намын удирдлага аль ч шатандаа гишүүдийнхээ үгийг сонсохоо больсон, хоёрт, намын дотоод ардчилал хумигдсан, шударга ёсны зарчим алдагдсан, энэ мэт асуудал гарч ирсэн боловч үүнийг нэг хоёроороо хэлээд нэмэр алга. Тиймээс өнөөдрийн хувьд зохион байгуулалтад орж жигүүрийн хэлбэрээр болж бүтэхгүй байгаа зүйлийн талаар санал бодлоо хэлж байна. Үүний буруу гэж юу байх вэ дээ. Намын 130-140 мянган гишүүн цөм ижил, хайрцагласан, хүлээн зөвшөөрсөн бодолтой байхгүй. Нам дотор олон ургальч үзэл бодол байж, түүнийг дэмжиж байж нам өөрөө эрүүлжүүлнэ. Энэ утгаар өнөөдөр жигүүрийг дэмжигчдийн эгнээ өссөөр байна. Хэрвээ үүнийг намын удирдлага хүлээн зөвшөөрөхгүй, хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа бол намын шинэчлэлийн асуудлын тодорхой сэдвээр үзэл баримтлалын шинжтэй хэлэлцүүлгийг нийт намын хэмжээнд явуулж болно. Хэн нь зөв яриад байгааг гишүүд мэдэг л дээ, ийм боломжийг нь олгоё. МАХН-ыг шинэчлэх асуудал жигүүрийн хүрээнээс хальж өргөн олныг хамарсан нийгмийн шинжтэй хөдөлгөөн, цаашлаад тэмцэл ч болж магадгүй шүү дээ.

Ярилцсан Б.БОЛД
(өдрийн сонин 2005-11-08 269)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button