Зэвсэгтэй оргосон этгээд ихэр ах нартайгаа алба хааж байжээ

зэвсэгтэй оргон зайлсан хэрэг гарсантай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-аас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийг тус газрын Хил хамгаалалтын газрын дарга, хурандаа Д.Баатар, Сургалт хүмүүжлийн газрын дарга, хурандаа Х.Жекей нар өгсөн юм. Хилийн харуулаас оргож, улмаар нэг хүний амийг хөнөөж, хоёр ч хүн шархтуулаад зугтсан Б.Эрдэнэдалайг өчигдрийн байдлаар олоогүй, эрж хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Гэмт этгээд Ховд аймгийн Дуут сумын харьяат, өнгөрсөн тавдугаар сард цэргийн албанд татагдан ирснийг бид өмнө дэлгэрэнгүй мэдээлсэн. Тэрээр аав, ээж, хоёр ах, эгчийн хамт амьдардаг байсан агаад түүний алба хааж байсан Хайрханы хилийн заставт ихэр хоёр ах Загджав, Хашжав нар хамт алба хаагаад халагдаж байсан юм байна. Одоогоор эрж хайх ажиллагаанд ихэр ах нар болон аав, эгч нь оролцож байгаа аж. Энэ нь нэг талаар зэвсэгтэй оргосон этгээд өөрийн төрөл төрөгсөд рүүгээ хараахан буу шагайхгүй болов уу гэсэн горьдлогыг төрүүлж буй гэнэ. Гэмтнийг анх оргосон өдрөөс нь л отрядын хүч хэрэгслээр эрж хайх ажиллагааг явуулж байсан бөгөөд 4-ний шөнө гарсан хэрэг явдалтай холбогдуулан ХХЕГ-аас хурандаа Т.Бадамхандаар ахлуулсан бүлгийг нэмж томилон аймгийн хууль, цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэд, ОХУ-ын хилчдийн оролцоотойгоор эрлийг үргэлжлүүлж байгаа аж. Гэмт этгээд дулаан хувцаслаж, хоёр ч АКМ маркийн буугаар зэвсэглэсэн, маш олон сумтай яваа гэнэ. Иймд уналга, хүнс олж авах зорилгоор иргэдийг сүрдүүлэн дээрэмдэж, улмаар тэдний амь нас, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй тул орон нутгийн ард, иргэдийг сэрэмжтэй байхыг ХХЕГ-аас анхаарууллаа.
Б.Эрдэнэдалай гэгч нь 1987 оны дөрөвдүгээр сарын 27-нд төрсөн, цэрэгт татагдахаасаа өмнө танхай, хулгайн хэргээр шалгагдаж байсан нэгэн аж. Одоогоор эрлийн ажиллагаа Сагил, Давст сумын хил зааг орчмоор үргэлжилж байгаа юм байна. Түүнийг ОХУ-ын хил давсан байхыг ХХЕГ-ынхан үгүйсгэсэнгүй. Нутгийн гүн рүү орсон гэх ул мөргүй байгаагаас ийн үзэж болох гэнэ. Хэдийгээр Хил хамгаалахынхан ингэж үзэж байгаа ч энэ сарын 2-ны өдөр адуундаа яваад өнөө хэр сураггүй байгаа Бөхмөрөн сумын иргэн Б-г зарим эх сурвалж гэмт этгээдэд дээрэмдүүлсэн байж болзошгүй гэж үзэж байна. Учир нь Сагил сум зүүн талаараа Давст сумтай хил залгадаг ч баруун талаараа Бөхмөрөн сумтай хил залгаа оршдог аж.

Харин гэмт этгээдийн бууны суманд амь насаа алдсан харуулын дарга, ахлагч Н нь 28 настай, хамт олныхоо дунд нэлээд нэр хүндтэй нэгэн байжээ. Тухайн үед харуулын байранд 25 настай Л гэгч эмэгтэй байгаад суманд өртөж хүнд шархтсаныг бид мэдээлсэн. Бидний авсан мэдээллээр Л нь талийгаач Н-ийн эхнэр байсан гэнэ.

Хил хамгаалах ерөнхий газраас талийгаач залуугийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, оршуулгын зардал зэргээр өөрсдийн зүгээс чадах бүхнийг судалж, туслахаа хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Улс орны хэмжээнд ээлжит цэрэг татлага, хугацаа нь дуусгавар болсон цэргийн алба хаагчдыг халах кампанит ажил ид явагдаж буй энэ үед хилийн заставт ийм хэрэг гарсан нь олныг ихэд цочирдуулсан бололтой. Цэрэг татлага маргааш дуусна. Ерөөс сүүлийн жилүүдэд цэргийн албыг дүйцүүлэх болгож хувиргасан нь маш их сөрөг үр дагавар дагуулж буйг холбогдох албаныхан хатуухан анхааруулдаг. Боломжтой нэг нь төлбөрийн хэлбэрээр цэргийн албыг худалдаж авдаг-аас армид зөвхөн амьдралын бололцоо боломж муутай, сургууль соёл завсардсан, зарим тохиолдолд эцэг эх нь хүртэл дэггүй хүүхдээсээ залхаж цэрэгт хүмүүжүүлэхээр нүдэн балай, чихэн дүлий илгээж байгааг үгүйсгэх хүн үгүй биз. Ялангуяа энэ жилүүдэд нэгэн үе сургууль завсардалтад нэрвэгдэж байсан үеийнхэн цэргийн албаны насанд ирж, амьдралын их замд хөл тавьж буй аж. Тэр утгаараа өнөө жилийн цэргийн албанд татагдаж буй эрсийн 60 гаруй хувь нь боловсрол багатай, бүр бичиг үсэг үл мэдэгчид ч байгаа гэнэ. Үнэндээ тийм хүмүүст буу агсуулаад өөрсдийгөө, эх орноо хамгаалуулна гэдэг эрсдэлтэй. Тэгэхгүй гээд ч яалтай Ямар ч атугай өмнө хойчийн гашуун туршлагаас үүдэн ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байсан нөхдийг цэргийн албанд тэр бүр татахгүйг хичээж байгаа бололтой. Танхайн хэргээр шалгагдаж байсан хүнд буу бариулах нь чононд мах хадгалуулахтай агаар нэг болохыг Увсын заставт гарсан дээрх хэрэг харуулсан биз ээ.

С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-11-08 269)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button