Тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгт хүргэхээр болсныг ахмадууд дэмжиж байна

Тэтгэврийн системийг цогцоор нь шинэчлэх хэрэгтэй гэж үздэгээ МЧАХ-ны төлөөлөгчид илэрхийлснийг Засгийн газар нэг байр суурьтай байгааг Ерөнхий сайд нотлов. МЧАХ тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, Нийслэлийн ахмадын холбооны эзэмшиж буй байрыг шилжүүлэн авах хүсэлтэй байгаа юм байна. Сард 34400 төгрөгийн тэтгэвэр авдаг 160 мянга гаруй хүний тэтгэврийг нэмэгдүүлэх улсын төсвийн төсөлд туссан Засгийн газрын зорилттой МЧАХ-ны тэргүүн Д.Баасан зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийллээ. УИХ ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа энэ үед тэтгэврийг нэмэгдүүлэхээр тооцсон Засгийн газрын санал дээр УИХ-ын гишүүдийн санал нэмж тусгагдахаар болоод байгаа нь нийлбэр дүнгээр ойролцоогоор 22 тэрбумд хүрээд байгаа юм. Үүний ердөө нэг тэрбумыг нь харьцангуй өндөр тэтгэвэр авдаг хэсэгт зарцуулах бөгөөд ингэснээр дунджаар гурван хувиар нэмэгдэх юм. Үлдсэн 21 тэрбум төгрөгийг нь доод тэтгэвэр авагчдад зарцуулахаар төлөвлөөд байна. Ингэснээр сард 34400 төгрөгийн бүрэн тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэвэр 40000 төгрөгт хүрэх юм. Энэ нь нийт тэтгэвэр авагчдын 80-аас дээш хувь нь болж байгаа учир дийлэнх олонхийн эрх ашигт нийцнэ гэж Ерөнхий сайд хэллээ. 32000 төгрөг авдаг хүмүүсийнхийг 25 хувь, 34.400 төгрөг авдаг дийлэнх олонхийн хэсэгт 18.9 хувийн нэмэгдэл ногдохоор байна. 2005 онд тэтгэвэр нэмэгдүүлэхэд 11 тэрбум төгрөг зарцуулж байсан бол ирэх онд 22 тэрбумыг төлөвлөөд буй нь 100 хувийн өсөлт юм.
Хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчдын хувьд ч дунджаар 22.4 хувиар нэмэгдэхээр байна. Ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх нь зайлшгүй боловч олон улсын хандивлагч байгууллагын зүгээс төсвийн алдагдлыг ихэсгэхэд шүүмжлэлтэй ханддагийг Ерөнхий сайд дурьдаад, 60-аас дээш мянган төгрөгийн тэтгэврийг огт нэмэхгүй байх нь ахмадуудыг ялгасан байдал үүсгэж, Үндсэн хуультай ч зөрчилдөж болзошгүй тул ямар нэг хэмжээгээр нэмэгдүүлсэн, нийтлэг шинж чанартай шийдвэр гаргах ёстой гэсэн байр сууриа нотоллоо.
Өндөр настнуудыг оролцуулсан жагсаал цуглааныг тэр бүр зохион байгуулахаас илүүтэйгээр ахмадуудын өргөн төлөөлөлтэй Ерөнхий сайд хагас жилд, Шадар сайд улиралд, НХХ-ийн сайд сар тутамд уулзаж байхаар шийдвэрлэсний дагуу харилцан санал бодлоо солилцох, шаардлагатай бол ахмадын байгууллагын төлөөллийн хэмжээнд дээрх хугацааг хүлээлгүй уулзаж байх талаар ч ярилцсан байна.
Мөн Оюутолгой, Таван толгойн орд газар, ер нь ашигт малтмал үр шимийг иргэдэд илүү хүртээмжтэй байлгахын тулд татварыг ялгаварлахгүй авах, аль болох Монголын иргэдэд ажлын байр бий болгох, төр оролцоотой байж, ногдол ашгаараа дамжуулан олох орлогоор тусгай сан бүрдүүлэн, орлогыг нь хүн бүрт хамаатай эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулахаар төлөвлөн судалгаа хийж буйг ахмадын төлөөлөлд мэдээллээ.
Ерөнхий сайд, НХХ-ийн сайд нар мөн өдөр Монголын ахмадын холбооны тэргүүн Ж.Цэндсүрэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Итгэлцүүрийг хэрэглэлгүйгээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаатай байр суурь нэг, зарчмын хувьд дэмжиж буйгаа Монголын ахмадын холбооны удирдлага илэрхийлэв. Тэтгэврийн нэмэгдлийг аль болох оны эхнээс хэрэгжүүлэх тал дээр санал нэг байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

(өдрийн сонин 2005-11-08 269)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button