Иймэрхүү баримтлалтай намыг либертар нам гэдэг.

УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай ярилцлаа.

-Та нэг үе шинэ нам байгуулах тухай ярьж байсан. Хэзээ намтай болох вэ?
-Нэрийг нь сонгоод олчихсон. Энэ нэр зорилгоо тодорхойлсон. Хэн ч сонсоход тийм нам хэрэгтэй. Нэр шигээ үйл ажиллагаагаа явуулж чадах юм бол дэмжихэд бэлэн байна гэсэн сэтгэгдэл хүнд төрөхөөр үг байгаа. Монголын нийгмийн захиалга болчихоод байгаа үйл ажиллагатай, тийм зорилттой тийм нэртэй нам байх юм.

-Ямар нэртэй юм бэ, хэрэв нууц биш бол?
-Нэр одоогоор нууц. Урьдчилаад хэлчихвэл наана нь тийм нам бүртгүүлээд зохиогчийн эрхийг нь авчих байлгүй. Манайхан юмыг тэгсхийгээд будлиантуулдаг шүү дээ.

-Шинэ нам баруун, зүүний чиг хандлагын алийг барих вэ?
-Одоо бол намынхаа дүрмийг бичиж байна. Дүрэм маш ойлгомжтой. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, эдийн засгийн эрх чөлөөг бүрэн хангасан ийм нам байгуулна гэж бодож байгаа .Баруун, зүүний баримтлалын аль алийн сайн талыг авсан нам гэж ойлгож болно. Иймэрхүү баримтлалтай намыг либертар нам гэдэг.

-Суурь нь тавигдсан юм байна шүү дээ. Намынхаа үйл ажиллагааг хэзээ эхлүүлэх вэ?
-Шинэ жилээс өмнө 801 хүнийхээ бүртгэлийг цуглуулчихна. Улсын дээд шүүхэд бичгээ өгөөд сарын дотор хариу авна гэвэл ирэх оны цагаан сарын наана энэ нам бүртгүүлэх байх. Сар шинийн дараагаас идэвхтэй үйл ажиллагаа эхэлнэ дээ.

-Яг одоо шинэ нам байгуулах нь эрсдэлтэй биш үү. Улс төрд орон зай байгаа гэж үү?
-Монголд шинэ нам үүсч бий болох хөрс суурь бүрэн бүрэлдэн тогтосон гэж хэлж болно. Яагаад гэвэл МАХН улс орныг олигтой авч явж чадахгүй гэдэг нь харагдаж байна. АН өөрийгөө ч авч явж чадахаа байсан. Бусад намууд Монголын ард түмний дэмжлэгийг авч чадахгүй байна. Ингэхээр маш том орон зай байгаа гэдэг нь харагддаг. Энэ орон зай дээр шинэ нам шинэ зорилго, эрч хүч, уур амьсгалыг хүмүүст авч ирвэл хүлээж авах олон түмний дэмжлэг бэлэн байгаа .Төр засаг амьдралыг нь дээшлүүлж чадахгүй байгаад хүмүүс бухимдаж байна. Сонгогчид Монголын улстөрийн хоёр гол хүчин болсон МАХН-д саналаа өгч үзлээ. Ардчилсан намд ч сэтгэлээ өгч үзлээ. Хоёуланд нь ч хамтарч ажиллах боломж олголоо. Төр засгаа авч явж чадахгүй байна. Ардчиллын замаар тууштай хөгжиж чадахгүй байна. Дээдэс нь авилга, хээл хахуульд идэгдлээ.Иймд олон түмэн шинийг эрэлхийлж, хүлээж байна.

-Хээл хахууль гэснээс одоо шуугиж байгаа ГЕГ-ын дарга Х.Баатар нарын асудлаар таны байр суурийг сонсч болох уу?
-Х.Баатарын хувьд Монголын том авилгачдын нэг. Дураараа дургиж байсан. Өөрөө өндөр хамгаалалттай, олон хүний но-г мэддэг болохоор намайг зогсоож чадахгүй гэж бодож явсан. Олон хавар нэгэндээ гэгчээр сая тагнуул, цагдаагийнханд баригдлаа. Хэргээ нууж чаддаг байсан ч төмөр гаргаж байгаад гардууллаа. Одоо бол түүнд гарах зам байхгүй. Хууль хяналтын байгууллагынхан хэр шударга ажилладаг, дарамт шахалтгүй ажиллаж чаддаг гэдгээ харуулах цаг боллоо. Х.Баатараас байр хүртэл авч байсан УИХ-ын дарга Ц.Нямдорж, Шадар сайд Ч.Улаан нар олны өмнө байраа хүлээлгэн өгч хариуцлага хүлээх ёстой. Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед Х.Баатар тэд нар зэрэгцэж зогсоод 100 гаруй компанийг ногоон гэрлийн компани гэж өхөөрдөн нэрлэж гаалиар шалгалтгүй гарах зөвшөөрөл өгч байсан. Эдгээрээр дамжуулж хахууль авч байсан нь илэрч гарах ёстой. Х.Баатар нарын хэргийг энэ Засгийн газар, Ерөнхий сайд Ц.элбэгдорж илрүүлээд шалгаад байгаа юм байхгүй. Цэвэр цагдаа, тагнуулынхны хийсэн ажил. Шударга ажилтнууд байна гэдэг нь харагдлаа. Мэдээж тэднийг дарамталж, магадгүй хахуульдахыг оролдоно. Үүнд л битгий автаасай гэж хүсч байна.

-Үүгээр шалтаглаж Засгийн газраар оролдож магадгүй гэсэн мессеж санаатай, санаандгүй тарах болсон. Засгийн газрын амь хэр бөх бол?
-Ээнэ Засгийн газар долоо, наймхан сарын дараа ээлж солилцох ёстой. Энэ хугацаанд том алдаа гаргахгүй л бол ажиллуулах нь зөв. Хамтарсан Засгийн газар хоёр жилийн дотор юу хийв гэдгийг ард түмэн дүгнэх ёстой. Наана нь хоёрын хооронд Засгийн газраар оролдоод хэрэггүй л дээ.

-Нэг үе таны дэд дарга нь байсан АН-д шинэчлэгдэх найдвар байна уу?
-АН шинэчлэгдээсэй, удирдлагаа солиосой. Ийм байдалд хүргэсэн Р.Гончигдорж, С.Баярцогт, Н.Алтанхуяг Алтан гадас-ынхантай хариуцлага тооцоосой гэж хүлээсэн ч с ураг чимээ алга .АН байхгүй юм шиг л байна. Энэ намд ажиллах урам зориг, эрч хүч, нэгдэл нягтрал зохион байгуулалт байхгүй. Зөвхөн намын данстай цөөн хүн бизнес хийж байх шиг. Удирдлага нь гэж МАХН-д бууж өгч,Улаанбаатар зочид буудлын өмнө байдаг зарим хэцүү нэрт хүүхэн шиг нүцгэлж шан хүртдэг хэдэн хүн болжээ

-Монгол Улсын ирэх жилийн төсөв хэр оновчтой гарах вэ?
-2006 онд төсөв нэмэгдэж улс орон хөгжиж, амжилтад хүрнэ гэсэн гэрэл гэгээ харагдахгүй байна. Шинэчлэгдсэн зүйл байхгүй, байдал төсөв. Албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийнзарах мөнгө л нэмэгдсэн амьгүй төсөв. Монгол Улсын Ерөнхийлөгч нэг тэрбум, Шадар сайд нэг тэрбум 300 сая төгрөг зарцуулна гэх мэт. Тэд л Монголын мөнгийг хэдэн тийш хувааж зарж үрэх нь дээ.

Д.Оюунцэцэг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button