Даатгалын компаниудын өрсөлдөөнөөр 36-р маягт аяндаа шахагдана

Өнөөх даатгал нь энэ үед л хэрэг болдог гэхэд хилсдэхгүй. Эрүүл мэндийн даатгал гэгч нь хэн нэгнийг эмнэлгийн ор бөглөхөд л үйлчилдэг гавьяатай эд биш гэж мэргэжлийн хүмүүс нь ярьдаг. Эрүүл мэндийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт орох гэж байгаа тухай ярих болсон. УИХ-ын байнгын хорооны дарга С.Ламбаа энэ талаар хэвлэлүүдэд өгүүлэл нийтлүүлж хэлэлцүүлэг хийх болсон. Тэрхүү хуульд ямархуу өөрчлөлт оруулбал монголчууд бидэнд өнөөх даатгалын ид шид нь мэдрэгдэх бол… Энэ үед мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсох нь юу юунаас илүү чухал. Тиймээс бид гавьяат эмч Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Мухартай уулзаж ярилцсан юм.

-Монголчуудын олонхи нь цалин, орлогоосоо заавал төлөх ёстой гэдэг утгаар л эрүүл мэндийн даатгалд хандаж ирсэн. Гэвч үүнийхээ зарцуулалт ч юм уу ашиг тусыг нь тийм ч их сонирхдоггүй?
-Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр эмнэлгийн тусламж ч зохих хэмжээний төлбөртэй болсон. Тэгэхээр хүн ам нь эдийн засгийн хувьд эрсдэлтэй болж байгаа юм. Энэ эрсдэлийг хөнгөлөх зорилгоор эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгосон. Эрүүл мэндийн даатгал нь солидарность буюу эв санааны нэгдэл гэсэн утга, агуулгатай. Өөрөөр хэлбэл, эрүүл нь өвчтэй нэгэндээ санаа тавина гэсэн үг.
Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлалын ихэнх хэсгийг хөгшид, хүүхэд, тахир дутуу гэсэн эмзэг бүлэг авч байгаа юм. Эндээс өнөөх эв санааны нэгдэл гэдэг утга нь харагдаж байгаа биз.

-Та эрүүл мэндийн байгууллагын гал тогоонд олон жил ажиллалаа. Мэргэжлийн хүний хувьд уг хуульд зайлшгүй өөрчлөх шаардлагатай зүйл багагүй мэдрэгдэж байгаа байлгүй?
-Эрүүл мэндийн даатгалын санд жилд 28-30 тэрбум төгрөг цугладаг гэж хэлсэн дээ,би. Энэ нь Монголын эрүүлийг хамгаалахын жилийн нийт зардлын 30-аад хувийг эзэлдэг. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам эрүүл мэндийн төсвийн зардлын 2007 он гэхэд 50, 2009 онд 75 хувийг даатгалаас гаргана гэж зорилго тавьсан. Энэ зорилгод хүрэхэд одоо үйлчилж байгаа Эрүүл мэндийн даатгалын хуулийг яах аргагүй өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Ойрын жишээ авъя. Эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлагдсан хөрөнгийн 80.4 хувийг хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст зориулсаар ирсэн. Даатгалын гол зорилго нь хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн тусламж, өрхийн эмнэлэг, эмийн үнэ гэсэн дөрвөн үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлэхэд оршиж байгаа. Гэтэл даатгалын сангийн хуримтлалаас хэвтэн эмчүүлэгчид рүү ихэнх мөнгө нь урсчихаад байдаг. Бусад үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах гэхээр мөнгө нь хүрэлцдэггүй. Тэгэхээр яахав.

-Танаас л асуумаар байна даа?
-Дахиад нэг баримт хэлье. Жилд нийт хүн амын 21-24 хувь эмнэлэгт хэвтдэг. 400 гаруй мянган хүн эмнэлэгт хэвтэж байна гэсэн үг.

-Өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хөрөнгө хаяхгүй болохоор өвчнөө хүндрүүлсэн үедээ л хүмүүс эмнэлэгт хэвтэж байна гэсэн үг үү?
-Энэ нь үнэн тоо юу, зайлшгүй ийм байх ёстой юу гэвэл тийм биш. Өөрөөр хэлбэл жилд 300-гаад мянган хүн эмнэлэгт хэвтэх хэрэгцээ байдаг. Гэтэл 100-гаад мянган хүн шаардлагагүй эмнэлэгт хэвтэж байна.

-Яагаад?
-Аргагүй шүү дээ. ЭМД-ын сан хэвтэх хүнээр нь тооцож эмнэлэгт мөнгө өгдөг юм чинь. Ганц жишээ хэлье. Клиникийн нэгдүгээр эмнэлэг жилд 16 мянган хүн хэвтүүлж байж даатгалын сангаас 850-860 сая төгрөг авдаг. Хүнийхээ тоонд хүрэхгүй бол мөнгө өгөхгүй, тэд.

-Тэгэхээр тоондоо хүргэхийн тулд хүмүүсийг төлөвлөгөөтэйгээр эмнэлэгт хэвтүүлж байна гэсэн үг үү?
-Тийм. Нэг хүнийг хэвтүүлээд гаргахад улсын эмнэлэгт 62 мянган төгрөг өгдөг байсан. Одоо 67 мянган төгрөг болсон. Ингэхээр эмнэлэг аль болох бага зардал гаргах хүмүүсийг хэвтүүлэх сонирхолтой. Хүнд өвчтэй хүнийг эмнэлэг авах дургүй байдаг. Арав хоног хэвтээд гарах хөнгөн өвчтөнийг авах тэмцэл хөшигний ард явж байна. Нөгөөтэйгүүр, эрүүл мэндийн даатгалд цугласан мөнгөний 10 гаруй тэрбум төгрөг улсын төсвийн нөхөөс болоод явчихдаг. Тэгэхээр хүмүүс эрүүл мэндийнхээ төлөө даатгал төлчихөөд ашгаа авахгүй, улсын төсвийг нөхөж байна. Энэ мэтчилэн гажуудлууд бий.

-Ямарваа асуудалд гарц заавал байдаг. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын хуульд ямар өөрчлөлт, заалт оруулмаарбайна вэ?
-Монгол Улс эрүүл мэндийн даатгалтай болноос хойш 10 жилийн нүүр үзсэн. Бидэнд туршлага, алдаа оноо их байна. Өөрийн туршлага, олон улсын жишгээс санаа авч даатгалын хуульд зайлшгүй өөрчлөлт хийх шаарддлага гарч байгаа нь үнэн. Юуны өмнө Олон улсын баримтладаг зарчмын дагуу ЭМД-д төрийн оролцоог багасгах хэрэгтэй. Монголын хоёр хүний нэг нь төрийн тэтгэмжид байна Ерөнхий сайд халагласан шүү дээ. Төрөөс даах хүмүүсийн тоо хэт их байна. Төрийн дааж байгаа эмзэг давхаргынхан 50-иад хувийг эзэлдэг нийт даатгалын санд цугларах шимтгэлийн 17.3 хувийг бүрдүүлдэг гээд бод доо. Тэгсэн мөртлөө зарцуулах зардлын 52.9 хувийг тэд авах жишээтэй. Төрөөс даатгалыг нь дааж байгаа эмзэг бүлгийн нэг иргэнд сард 500 төгрөг өгч байгаа нь энэ санг хомсдуулах томоохон хүчин зүйл болж байгаа нь ойлгомжтой. Юуны өмнө 16 нас хүртлэх хүүхдийн даатгалыг эцэг, эх нь хариуцдаг болмоор байна. Тэтгэврийн настан бүр ядуу биш. Энэ бүхэнд ялгавартай хандах хэрэгтэй. Хоёрдугаарт, даатгалыг өрхийн системээр хийдэг болмоор байна. Өрхөд орлого олж байгаа хүн нь гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийн даатгалыг бүрэн хариуцаж болно. Тэгж чадвал ЭМД-ын улсын хараат байх байдлыг багасгах нэг боломж бүрдэнэ. Энэ асуудлыг л хуульд өөрчлөлт оруулахдаа анхаараасай. Гуравдугаарт, заавал даатгалыг өмчийн бүх хэлбэрт хариуцах боломжийг нээж өгөх ёстой. Төрийн албан хаагчид нь заавал даатгалаа улсынхаа компанид хийнэ биз. Хувийн хэвшлийнх буюу чөлөөт хөдөлмөр рхлэгч, улирлын чанартай ажилчдын заавал даатгалыг нь хувийн даатгалын компанид хариуцдаг байж болох. Ингэснээр хүмүүст сайн дураараа сонголт хийх боломж олгож байна. Энэ бол шинэчлэлт. Дөрөвдүгээрт, төрөлжүүлсэн даатгалын үйлчилгээг бий болгох хэрэгтэй.

-Заавал даатгалыг өмчийн бүх хэлбэрийн даатгалын компани хариуцахын ашиг юундаа байна вэ?
-Одоо бол заавал даатгалыг зөвхөн төр хариуцаж байгаа. Хэрэв өмчийн бүх хэлбэр заавал даатгалд оролцох юм бол даатгуулагчид үйлчилгээ, хөнгөлөлт эдлүүлэх боломж гарна. Мөн зөвхөн эмнэлэгт хэвтэхэд зориулдаг, үлдсэнийг нь улсын төсөвтөө хуу хамаад авчихдаг байдлаасаа гарна шүү дээ. Даатгуулагчаа эмнэлэгт хэвтүүлж зардал гаргахгүйгээр өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг нөгөө компаниуд чинь авч эхэлнэ. Жилд нэг удаа даатгуулагчдаа бүрэн үзлэг шинжилгээ хийлгэж ямар өвчин байгааг эрт илрүүлэх, өвчнийг нь хүндрэхээс нь өмнө эмчилж авахыг бодно. Ёстой жинхэнэ өрсөлдөөн эхэлнэ гэсэн үг.

-Даатгуулагчтайгаа тулж ажиллана гэсэн үг үү?
-Даатгагч, даатгуулагч хоёрын амьд холбоо бий болно гэсэн үг. Жишээлбэл, даатгуулагч нь хүнд хэлбэрийн өвчтэй боллоо гэж бодъё. Миний эрүүл мэндийг даатгаж авчихаад яахаараа би хүндээр өвддөг билээ. Өвдлөө гэхэд хаана ч очиж эмчлүүлэх зардлыг чинь бид гаргая, бидний буруугаас болж таны өвчин хүндэрсэн байна гэх хариуцлагын тогтолцоо үүснэ.

-Төрөлжүүлсэн даатгалын тогтолцоо гэж чухам юуг хэлээд байна вэ?
-Жишээлбэл, Японд загасчдын эрүүл мэндийн даатгал гэж байдаг. Нэг компани загасчдын эрүүл мэндийн даатгалыг хариуцна гэсэн үг. Загасчдын хөдөлмөрийн онцлогийг нь судлаад тэд ямар өвчинд өртөмтгий байна, улирлын чанартай өвддөг үү өвддөг бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах жишээтэй. Үүн шиг барилгачдын, малчдын, ганзагын наймаачдын гэх мэтээр даатгалын компаниуд нь хариуцаад авах жишээтэй. Одоо манай хүн амын 75-89 хувь нь заавал даатгалд хамрагдсан байгаа. Үүний цаана нь олон хүн даатгалгүй үлдэж байна. Тэр нь юу вэ гэхээр дээр дурдсан хөдөлмөр эрхлэгчид.

-Сар бүрийнх нь орлого тодорхой бус бэлэн мөнгөгүй малчдыг эрүүл мэндийн даатгалд яавал хамруулж болох вэ?
-Малчдыг хариуцсан нэг компани байх юм бол малаар нь тооцож даатгалаа хийж болно. Даатггалын шимтгэлд өгсөн малыг нь мах комбинатад нийлүүлээд мөнгө болгодог ч юмуу гэх мэтийн арга байж л таарна. Би сая нутагтаа очоод ирлээ. Хоёр хонохдоо хорин хэдэн хүн үзлээ. Дөрвөн хүн Улаанбаатар хотод эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг. Хотод очиж эмчлүүл гэхээр зардал алга, очоод би хаана байх юм, энд надад эм бичээд өгөөч гэх. Үнэндээ Ховдоос онгоцоор хотод ирж, очихын зардал хоёр зуу гаруй мянган төгрөг. Тэгвэл онгоцны зардлын талыг нь даатгалын компани даадаг ч юм уу хотод ирэхэд нь хүлээж авдаг буурчийн байртай байх жишээтэй. Оюутны байр шиг юм бариад малчдаа өдрийн 1000-2000 төгрөгөөр тэнд байлгадаг байж болно.

-Эрүүл мэндийн даатгал төлөөд байдаг ч хүнд өвчин тусахаар энэ нь ашиггүй байна. Тухайлбал, бөөрний дутагдалтай хүмүүс даатгалд хамрагддаггүйдээ гомдолтой байдаг?
-Заавал даатгалтай хүн эрүүл мэндийн суурь буюу ерөнхий ба үндсэн мэргэжлийн тусламжийг авна. Сайн дурын давхар даатгалтай бол нарийн мэргэжлийн тусламж авна гэж зааглаж өгмөөр байгаа юм. Тухайлбал, хүнд өвчтэй хүмүүсийг сайн дурын даатгалаар хүлээж авдаг байя. Бөөрний дутагдалд орсон хүмүүсийг даатгалд оруулъя гэж хашгираад байдаг. Тэднийг заавал даатгалд оруулаад нэмэргүй. Сайн дурын нэмэлт даатгалтай байж түүнийх нь зардлаар бөөр орлох аппаратад долоо хоногт хоёр удаа орох зардлын 30-80 хувийг хөнгөлж байх жишээтэй.

-Эрхтэн шилжүүлсэн хүмүүс өндөр үнэтэй эм бэлдмэл хэрэглэдэг. Гэвч түүний зардал эрүүл мэндийн жилийн төсөвт багтаагүй бол эргүүлж авч чадахгүйд хүрдэг. Даатгалаар үүнийг зохицуулах хэрэгтэй байдаг гэх?
-Эрхтэн шилжүүлэн суулгасан хүн жилдээ 10 гаруй сая төгрөгийн эм хэрэглэдэг. Энэ зардлыг сайн дурын даатгал, төрийн буцалтгүй тусламж, хувиасаа гээд гурван хэсэгт хувааж зохицуулдаг арга байж болно.

-Эмнэлэгт хэвтэх шаардлагагүйн цувааг багасгах арга байна уу?
-Ерөөсөө даатгуулагч эмнэлэгт хэвтвэл зардлаа өөрөө төлж байх. Дараа нь зарцуулсан зардлаа даатгалынхаа газраас авчихдаг. Тэгвэл хүмүүс зорилгогүй дэмий хэвтэхээ болино. Нөгөөтэйгүүр, хүн амын эрүүл мэндийн үйдчилгээний 90 гаруй хувийг нь хангадаг газар нь амбулатори, гэрийн үйлчилгээ, сувилгаа, асаргаа, рашаан сувилал. Тэдгээрийн зардал харьцангуй хямд. Тиймээс ийм үйлчилгээнийхээ чанарыг, хүрээг сайжруулах хэрэгтэй. Дутагдал нь үүнд байгаа учраас хүмүүс эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй болчихоод байна.

-Даатгал төлж байгаа хэрнээ эмнэлэгт хэвтэхдээ ч эм тариагаа хувиасаа гаргадаг юм уу, эсвэл чанаргүй эмчилгээ хийлгэсээр л байна, монголчууд?
-Даатгалын компани, эмнэлгийн үйлчилгээний чанарт хяналт тавих боломж байгаа. Тухайлбал, бөөрний хурц үрэвслийг муу эмчилснээс болж архагт шилждэг. Ийм өвчтэй хүнийг дор хаяж сар хэвтүүлж эмчлэхээс өөр арга байхгүй. Эмнэлгээс гарсан ч амбулаториор тав, зургаан сар тасралтгүй эмчилж байж л харьцангуй сайжирна. Тэгэхээр даатгуулагч компани үйлчлэгчийнх нь өвчнийг дутуу эмчлэв үү, энэ хүн өвдөх болсны шалтгааныг хамтран ажилладаг эмнэлэгтэйгээ ярих хариуцлагын тогтолцоо зайлшгүй бий болно. Өвчнөөс хамгаалах анхдагч, хоёрдогч сэргийлэлт гэж байдаг. Өвдсөний дараа хүндэрсэн муу болсон хойно нь л арга хэмжээ авдаг байж болохгүй. Юунаас болж өвдөв, өвчлөхгүй байх боломж байсан уу. Үүнд эзэн, даатгагч, эмнэлгийн хэнийнх нь буруу вэ гээд олон асуудал хөвөрнө.

-Хүмүүсийг хамгийн ихээр чирэгдүүлдэг зүйл 36 дугаар маягт. Үүнийг өөрчлөх арга байдаг болов уу?
-Даатгалын компаниудын өрсөлдөөн дундаас 36 дугаар маягт аяндаа шахагдана. Яагаад гэвэл даатгуулагч нь заавал сайн дурын даатгалтай учраас хэвтэх газраа, эмчээ өөрөө сонгох эрхтэй болно. 36 дугаар маягт гэдэг доод шатны эмнэлгүүд дийлэхээ больсон хүнд өвчтөнөө клиник рүүгээ явуулж байгаа дамжлага. Том эмнэлгүүд тэднийг их зардлаар эмчлэх учраас хүлээн авах сонирхолгүй байдаг. Даатгалын шинэ тогтолцооны үр дүнд энэ ээдрээ аяндаа тайлагдана.

-Эрүүл мэндийн даатгалын хууль гарахад анх эмч нарын хариуцлага сайжирна гэж ярьж байсан. Гэтэл одоо…..?
-Яагаад гэвэл эрүүл мэндийн даатгалын тогтолцоо санасанд хүрээгүй буруу замаар орчихсон учраас. Саяын хэлдгээр заавал даатгал, сайн дурын даатгалд төрийн ба хувийн хэвшил хамтран оролцож, өрсөлдөж чадвал энэ байдал өөрчлөгдөнө.

-Нийслэл даатгал компани сайн дурын эрүүл мэндийн даатгалыг анх удаа нэвтрүүлэх болсон. Таны ярианаас үзэхэд сайн дурын даатгалыг монголчууд ойлгох нь бага, дээр нь өндөр үнэтэй даатгалын үйлчилгээнээс татгалздаг байж болох юм?
-Академич Ж.Дорж бид хоёр Нийслэл даатгал компанийн зөвлөхөөр ажилладаг. Энэ компани эрүүл мэндийн сайн дурын нэмэлт даатгал явуулж эхэлсэн. Ингэснээр эмч эмнэлгээ сонгох боломжийг нээж өгөн, зарим шинэ үйлчилгээг бий болгосон. Гэр бүлээр нь сайн дурын даатгалд хамруулна. Эмнэлэгтэй эрүүл мэндийн даатгалыг бий болголоо. ЭМД-ын компани эмнэлэгтэй, эмнэлэггүй гэж хоёр янз байдаг. Өнөөдөр Монголд эмнэлэггүй даатгалын компани төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй гэрээтэй ажиллаж ирсэн. Харин одоо өөрөө эмнэлэгтэй даатгалын компани гарч ирлээ. Сайн дурын даатгалын шимтгэл харьцангуй өндөр болохоор бага орлоготой гэр бүлд бэрхшээлтэй байж болно.

(өнөөдрийн монгол 2005-11-08 132)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button