АРИРАНГ-ынхан арай дэндэж байна

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгон лацдаад байгаа.
Гэвч тус клуб өчигдрийг хүртэл ажиллаж архи согтууруулах ундаагаар үйлчилсээр байна. Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж байгаа гадаадын иргэнийг албадан гаргадаг журамтай. Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагын шийдвэрийг үл тоон хууль зөрчсөөр байгаа тус клубын хөрөнгө оруулагч эздийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргах болсон баймаар. Манай редакци энэ талаар холбогдох газруудаас тодрууллаа. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албаны дарга Н.Удаанжаргал Гадаадын хөрөнгө оруулагчдыг хууль зөрчсөн хэмээн цагдаа, тагнуулын байгууллагаас хүсэлт гаргасан тохиолдолд бид шалгаж холбогдох журмын дагуу Монгол Улсаас албадан гаргадаг. Хууль бусаар оршин сууж байгаа иргэнийг өөрсдөө албадан гаргах эрхтэй. Одоогоор Ариранг диско клубын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын газраас олгосон зөвшөөрлийн хугацаа дуусаагүйгээс гадна хууль хяналтын байгууллагаас хүсэлт шийдвэр ирээгүй байна гэв. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Б.Баатарпүрэвээс дүүргийнх нь нутаг дэвсгэрт байрлан хууль зөрчиж, цагдаагийн байгууллагын шийдвэрийг үл тоомсорлож буй клубын удирдлагуудад ямар арга хэмжээ авах гэж буйг тодруулахад,
-Ариранг диско клубийнхний хууль зөрчсөн үйлдлүүдтэй холбогдох бичиг баримтыг бүрдүүлж дүүргийнхээ шүүхэд шилжүүлээд байгаа. Дүүргийн шүүхээс шийдвэр гаргасны дараа хөрөнгө оруулагчдыг албадан гаргах талаар ярих юм гэв.

С.СОСОР
(өнөөдрийн монгол 2005-11-08 132)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button