Төсвийн орлогыг 40 тэрбумаар нэмэгдүүлэх МАХН-ын санал дэмжигдлээ

Ах намын хашрууд цалин тэтгэврийг санасан хэмжээнд нэмээгүй мөртлөө яам агентлагийн зардал өмнөх жилүүдийнхээс хэд дахин өссөн асуудлыг нэлээд нухацтай хөндсөн. Энэ ч утгаараа Төсвийн орлогыг 40 тэрбумаар нэмэх боломж байна. Ингэж чадвал цалин хөлс нэмэх боломжтой, бас ядуурал ажилгүйдэлд зориулах мөнгө ч гараад ирнэ гэж үзэж, энэ байр сууриа төсвийн төсөлд оруулахаар шийдсэн юм. УИХ дахь АН-ын гишүүдийн хувьд МАХН-ын бүлгийн саналыг авч хэлэлцээд төсвийн орлогыг 40 биш 35 тэрбумаар нэмэгдүүлэх боломж байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл МАХН-ын саналыг ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн гэсэн үг л дээ. Ингээд хоёр тал тохиролцож нэгдсэн нэг шийдэлд хүрсэн бөгөөд үүнийгээ өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцлээ.
Эхлээд төсвийн орлогыг 40 тэрбумаар нэмэгдүүлье гэдэг дээр санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, зөрүүг багасгахад зориулж 12.2 тэрбум төгрөг төсвийн төсөлд тусгагдаад байгаа. Тэгвэл МАХН үүн дээр долоон тэрбумыг нэмье гэсэн бол АН 10 тэрбумыг нэмж 22.2 тэрбум болгоё гэдэг санал оруулсан юм. Байнгын хороодын гишүүдийн хувьд энэ асуудлыг нэгэнт яриад тохирчихсон юм чинь АН-ын талд шийдэх хэрэгтэй гэж үзсэн . Нэг ёсондоо хөгшдийн авах тэтгэвэр дээр 10 тэрбум нэмэгдлээ гэсэн үг. Нийслэлд шинэ дэд бүтэц бий болгоход зориулж таван тэрбум төгрөг төсөвлөх МАХН-ын санал дээр ч эрхэм гишүүд зөвшөөрч буйгаа илэрхийлж бараг бүгдээрээ гараа өргөсөн. Харин бэлчээрийг усжуулах, худаг засварлах, шинээр худаг гаргахад 2.5 тэрбум шаардлагатай гэсэн АН-ын санал нэлээд хэл ам татлав. Тухайлбал гишүүн Ж.Наранцацралт Яг тийм газар төдий хэмжээний өртөгөөр, төчнөөн худаг гаргана гэсэн тооцоо хийгээгүй байж зүгээр 2.5 тэрбум төгрөг төсөвлөх шаардлага байна уу гэж анхааруулсан маягтай үг хэлсэн ч дэмжигдсэнгүй, гишүүдийн олонх нь худаг усанд дээрх хэмжээний мөнгө хэрэгтэй гэж үзэв. МАХН-ын оруулж ирсэн ажлын байрыг шинээр бий болгоход гурван тэрбумыг хаях эсэхийг хэлэлцэхэд ч зарим нэг гишүүн хэл амаа билүүдээд авсан. Тухайлбал, гишүүн Б.Жаргалсайхан нэг ч тооцоо үндэслэлгүй юмыг бөөндөж баталдагаа болиоч. Ямар ч тооцоо, хяналт алга. Засгийн газар байгуулагдахдаа баахан юм хийнэ гэж гарч ирсэн биз дээ гэж гэсэн утгатай үг чулуудна лээ. Гэвч бүх асуудал хоёр намын хүрээнд яригдаад, үр дүнд нь нэгдсэн нэг санал ороод ирчихсэн болохоор гишүүд батлахгүй гээд ч яах юм билээ.
Төсвийн төсөлд тусгагдсанаар бол цалин ирэх оны долдугаар сард 10 хувь нэмэгдэхээр байгаа. Харин МАХН 20 хувь нэмэх хэрэгтэй гэдэг байр сууриа хатуу хамгаалсны хүчинд УИХ дахь АН-ын гишүүд энэ саналыг хүлээж авахаар болсон. Энэ санал Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцэгдээд мөн л дэмжигдсэн.

ЦАЛИНГ 20 ХУВИАР НЭМНЭ

УИХ-ын гишүүн, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б. Эрдэнэсүрэнтэй ярилцлаа.
-МАХН-ын бүлгээс оруулсан төсвийн орлогыг 40 тэрбумаар нэмэгдүүлэх саналыг УИХ дахь АН-ын гишүүд хүлээн авч улмаар төсвийн байнгын хорооны хуралдаан дээр дэмжигдлээ. Яг ямар эх үүсвэрээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж та бүхэн үзэв?
-Үндэсний аудитийн газар тодорхой тооцоо хийгээд төсвийн орлогыг 28 тэрбумаар нэмэгдүүлж болох юм байна гэсэн саналыг оруулж ирсэн. Тэр дотроо зарим үргүй зардлыг багасгах, төлөгдөөгүй өрийг төлүүлэх ч гэдэг юмуу тодорхой боломж бий л дээ. Түүнийг л бид аргалзаж үзсэн юм. Мэдээж мэргэжлийн байгууллагын саналыг тусгах ёстой биз дээ. Нөгөө талаас алт, зэс дэлхийн зах зах зээл дээр их эрэлттэй байгаа. Үнэ нь тасралтгүй өсч байна. Тэгэхлээр ийм бүтээгдэхүүний үнийг тооцох шаардлага зайлшгүй байгаа юм. Нэг тонн зэсийн үнэ л гэхэд дэлхийн зах зээл дээр бараг дөрвөн мянга хүрчихээд байна шүү дээ. Дэлхийн зах зээл дээр алт зэсийн нөөц багассан болохоор л эрэлт ихтэй байгаа хэрэг.Энэ бол том боломж бөгөөд манайд санхүүгийн хувьд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Нөгөө талаас манай бүлэг Захиргааны зардлыг бууруулаач ээ, үүний үр дүнд нь хэмнэсэн мөнгөө цалин тэтгэвэртээ зориулаач гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хавар батласан төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасны дагуу захиргааны зардлаа барья гэдэг байр суурьтай байгаа. Төсвийн хүрээний мэдэгдэлд захиргааны зардал 6.5 тэрбум байхаар батлагдсан бол төсвийн төсөлд 9.7 тэрбум болоод ороод ирсэн. Яам, агентлагийн зардал өссөнийг харуулж байна л даа. Нэг жишээ татахад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зардал асар их өссөн. Тодруулж асуухаар Ой тэмдэглэх гэж байгаа юм аа гэж хариулаад л сууж байна. Ийм маягаар төсөвлөсөн зардал байгаа учраас захиргааны зардлын хэмжээг нарийвчилж үзэх хэрэгтэй байгаа юм. Ер нь энэ мэтээр зардлаа бууруулах, бодит орлогоо нэмэгдүүлэх арга замуудыг эрж хайж, цалин тэтгэврээ нэмж, ажилгүйдэл ядуурлаа бууруудах боломжтой гэж бид үзсэн хэрэг.

-Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх санал чинь нэг их эсэргүүцэлтэй тулгарсангүй?
-Хоорондоо холбоотой хоёр том санал бий. Нэг нь цалин, нөгөө нь тэтгэвэр. Цалинг 10 биш 20 хувиар нэмэгдүүлье гэсэн хүчин чармайлт маань сая байнгын хороон дээр дэмжигдлээ.

Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, зөрүүг арилгахад зориулж засгийн газар 12.2 тэрбум төгрөг төсөвлөөд байсан. Гэхдээ бидний хамгийн багаар бодоход 21 тэрбум, цаашдаа ахиад ч нэмэх хэрэгтэй гэсэн байр суурийг маань УИХ дахь АН-ын гишүүд болоод байнгын хорооны гишүүд хүлээж авлаа.

(өнөөдрийн монгол 2005-11-08 132)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button