Хяагдал лааз, хайлшаа манаад хээр хонож байна

Хаягдал цуглуулж урд хөрш рүү гаргадаг иргэд бизнес эрхэлж байгаа ч нөгөө талаас хотын хогийг цэвэрлэж буян хийж байгаа гэж ярив. Тиймээс лааз буюу өнгөт төмөрлөгийг хаягдал төмрөөс салгаж, экспортын татварыг бууруулах, хотоор нэг хөглөрөх лаазыг экспортлох зөвшөөрөл олгохыг хүсч байгаа аж. Манайхаас Хятад руу хувиараа хаягдал гаргахад тонн хаягдал лаазанд 350000, тонн зэс цайрын хайлшинд 128000, тонн хөнгөн цагааны хаягдалд 450 мянган төгрөгийн гаалийн татвар төлдөг аж. Тухайлбал, зөвхөн энэ чиглэлийн бизнес эрхлэгч Б.Оюун нь 2005 оны эхний хагас жилд 371 тонн хаягдал урд хөрш рүү гаргасан байна. Үүнээс 300 тонн хуванцар, 71 тонн лаазны хаягдал гаргаж гаалийн татварт 35 сая, гаалийн бичиг баримтны бүрдүүлэлтэд 1 сая 928 мянган төгрөг төлж 153 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Хэрэв энэ Б.Оюуны урд хөрш рүү гаргасан 371 тонн хог хаягдлыг улсаас хөрөнгө гаргаж цэвэрлэвэл 247 автомашины зардал, тэнд ажиллах үйлчилгээний ажилчдын цалинг тооцвол дор хаяж долоон сая төгрөг болж байгаа юм байна.
Манай улсад хайлш авдаг хоёрхон газар байдаг. Үйлдвэр комбинат дахь Тогооны үйлдвэр, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Мон цахилгаан компани. Тогооны үйлдвэр нь хүчин чадал муу, улирлын чанартай ажилладаг аж. Тус үйлдвэрийн жилийн хэрэгцээг Судалт төвийн хаягдал авдаг ганц цекийн сар цуглуулсан хог хангачихдаг ажээ. Харин Хятадын Мон цахилгаан ХХК-ийн үйлдвэрлэж байгаа барааны тоо хязгаартай, улирлын чанартай ажилладаг, хамгийн гол нь цэвэр хөнгөн цагаан авдгаас машины хаягдал цайрын хайлш авдаггүй юм байна.
Манай улсын хэмжээнд 2000 орчим хаягдал хүлээн авах цэгт 6000 хүн ажилладаг. Үүнээс Улаанбаатар хотод 1200, Дарханд 24, Эрдэнэтэд 18-н хаягдал авах цэгт ундаа, пивоны лааз, хуванцар сав, цайрын хайлш, гууль, гялгар уут, цаас, шуудайг иргэдээс худалдан авч урд хөрш рүү гаргадаг аж.
УИХ-ын 46 дугаар тогтоолоор эдгээр хаягдлыг өнгөрсөн найм дугаар сараас эхлэн улсын хилээр гаргахад хориг тавьснаас энэ чиглэлийн хөдөлмөр эрхэлж амьжиргаагаа залгуулдаг 2000 цэгт ажилладаг 6000 иргэний 1200-1500 тонн лааз, цайрын хайлш хуримтлагдан нийт 1.2-1.5 тэрбум төгрөг түгжигдээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Баянбулаг боомтод 20-иод иргэдийн 300 орчим тонн хаягдал лааз, цайрын хайлш ачсан машинтай 40 гаруй хүн хээр ачаа бараагаа сахиж байгаа ажээ.
Энэ асуудлыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Баттөмөрөөс тодруулав.
-2005 оны наймдугаар сарын 1-нээс хойш өнгөт төмөр, хар төмрийг хилээр гаргахгүй байхаар тогтоол гарсан. Харин одоо уг тогтоолыг эргэж харж өнгөт төмрийг хар төмрөөс салгах, зарим татварын асуудалд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас Сангийн Яам, Үйлдвэр, худалдааны яаманд санал гаргаж, хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барих гэж байна. Манайх бол хууль хэрэгжүүлдэг л байгууллага болохоос өөрчлөлт оруулдаг байгууллага биш гэлээ.

(өнөөдрийн монгол 2005-11-08 132)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button