Мэдээ зардаг хүүхдүүдийг ч РЕКЕТЛЭДЭГ

Таныг гэрээсээ гарахад чинь ахаа, эгчээ телевизийн хөтөлбөр авах уу гэж ээрсэн хүүхдүүд алхам тутамд таардаг байх. Хаа явсан газарт чинь таараад нэг л зүйлийг аваач гээд шалаад байхаар танд залхмаар, хэцүү санагдаж байв уу. Эсвэл энэ жаахан хүү, охинд орлого оруулъя. Миний хүүхдээс ялгаа юу байхав. Долоо хоногтоо телевизийн хөтөлбөрөө хараад байхад хэрэгтэй гээд нэгийг худалдаж авдаг уу. Энэ хүүхдүүдийг сонин борлуулагч нар эртэч шувуухай гэж өхөөрдөн нэрлэдэг юм билээ. Дэлгүүр захын үүдээр орж гарч байгаа хүн бүрийг тосон гүйлдэж ирэх долоо хоногийн хөтөлбөрөө авах уу гэж шулганах энэ хүүхдүүд амралтын өдрийн хамгийн эртэч нь. Тэдний ажил долоо хоног бүрийн бямба гарагийн өглөөний долоон цагт босохоос эхэлдэг аж. Энэ өглөө хэвлэлийн бирж дээр ТВ суваг, ТВ долоо хоног, ТВ ертөнц, ТВR дэлгэц хэмээх дөрвөн төрлийн телевизийн хөтөлбөр хэвлэгдэн борлуулалтад гарна. Бямба гарагийн өглөө хамгийн эрт очиж аван зарж чадсан нь орлого сайтай байдаг гэнэ. Явуулаар телевизийн хөтөлбөр зардаг хүүхдүүд аль болох сонин борлуулах цэггүй дэлгүүр, автобусны буудал, хүнсний захыг бараадна. Сонин борлуулдаг хүмүүсийн хүүхдүүд л гол төлөв телевизийн хөтөлбөрийн бизнес эрхэлдэг. 100-хан төгрөгийн хөтөлбөр зараад тэгтлээ их ашиг олоод байхгүй ч гэлээ өөрсдийнх нь хувьд боломжийн мөнгө олчихдог байна. Нэг ширхэгийг нь 60 төгрөгөөр тооцон 10-100 ширхэгийг 600-6000 төгрөгөөр худалдаж авна. Тэгээд нэг бүрийг нь 100 төгрөгөөр зарж хоёр өдөрт 400-4000 төгрөгийн ашигтай ажиллана. Хүүхдүүд өглөө гараад л бүх хөтөлбөрөө зовохгүй зарчихдаггүй гэнэ. Өглөө эртлэн гарсан тэд олон хөлийн газар бараадан хөөгдөж туугдан, томчууддаа дээрэлхүүлэн, орой үдэш айж эмээн юу эсийг үздэг билээ.
Хархорин, Баянзүрхийн хүнсний захаар орж телевизийн хөтөлбөр зардаг хүүхдүүдтэй уулзаж ярилцлаа. Тэдний олонхи нь 8-12 насныхан. Бага насныхан өглөө эрт гарч хэвлэлийн бирж ордоггүй ч аав ээж, ах эгчийнхээ авчирсан хөтөлбөрийг хувааж аваад ажилдаа гардаг гэж байлаа. Хичээлдээ явж баасан гарагийн орой даалгавраа хийж хоноод амралтын өдрүүдэд ажилдаа гарна. Хүнсний зах, дэлгүүр амралтын өдрүүдэд 10 цагаас нааш онгойдоггүй ч хүүхдүүд найман цагтай уралдан гудамж талбайд гарч хөтөлбөрөө зарна. Өглөөний жаварт бээрсэн хүүхдүүд зах, дэлгүүр онгойхоор орж жаахан дулаацдаг байна. Баянзүрх хүнсний захын үүдэнд телевизийн хөтөлбөр зарж зогсох Г.Тамир гэдэг хүүтэй уулзлаа.

-Наймаа сайн уу?
-Сайн. Та телевизийн хөтөлбөр авах гэж байна уу?

-Эгч нь нэгийг авъя. Чи хэдэн настай вэ?
-10-тай

-Хэзээнээс телевизийн хөтөлбөр зардаг болов. Ашиг сайн уу?
-Би сургуульд орохоосоо өмнө энд зогсч зардаг байсан. Манай аав хойд дэлгүүрт сонин зардаг. Би хагас, бүтэн сайн өдөр мэдээ зарж тусладаг. Аав өглөө эрт гарч сонингоо авч зарж эхэлдэг. Би зах онгойхоор ирж энд зогсч мэдээгээ зардаг. Урьд нь сайн зарагддаг байсан чинь одоо больсон.

-Яагаад?
-Уг нь ганцхан мэдээ гардаг байхад хүмүүс голж шилэхгүй авдаг байсан. Одоо болохоор дөрвөн мэдээ гардаг болж зарим нь янз бүрийн таавар, асуулт хариулт явуулаад байхаар хэцүү болчихсон. Тэгээд бас мэдээ зардаг хүүхдүүд зөндөө олон болсон.

-Чамайг мэдээгээ зараад зогсч байхад чинь том хүүхдүүд дээрэлхдэг үү?
-Манай захынхан намайг бүгд таньдаг. Бүгдээрээ надаас мэдээгээ авдаг болохоор бараг үлдэгдэлгүй зардаг. Надаас бүх хүмүүс мэдээ аваад байхаар зарим хүүхдүүд уурлаад зайгаа тавьж өг гэж хөөдөг. Орой зах хаахаар архичин ах нар 500 төгрөг өгчих гээд байдаг юм. Өгөхгүй гэхээр айлгаад байдаг. Түүнтэй ингэж ярилцсаны дараа Хархорин зах орлоо. Захын хашаагаар ороход л телевизийн хөтөлбөр барьсан хүүхдүүд тал талаас ирж мэдээ авах уу эгч ээ гэж хоргооно. Хүүхдүүдтэй уулзаад ярилцах гэхээр мэдээгээ зараад зав муутай гэж байв. Захын хүнсний худалдааны төв рүү орж бөөгнөрөн зогсч байгаа хүүхдүүд дээр очлоо. Тэр гурав гурвуулаа нэг айлын хүүхдүүд гэнэ. Том ах нь одоо долдугаар ангид сурдаг. Хоёр дүү нь сургууль завсардсан аж. Ах Энхбаяр нь өдөр бүр зах гарч наймаа хийгээд байдаггүй. Өчигдөр хоёр дүүг нь мэдээ, шархны лент зарж байхад нь тэрэг түрдэг том хүүхэд дээрэлхэн хоолны мөнгө өг гэж дээрэмдсэн гэнэ. Тэгээд л тэр хүүхэдтэй нь уулзаж мөнгийг нь олж авахаар ирсэн гэлээ. Ер нь амралтын өдөр дүү нартаа туслаж хамт зах гардаг. Бусад өдөр орой зах тарахаар ирж дүү нараа авдаг гэнэ.

-Дүү нарыг чинь зах дээр наймаа хийхэд хүүхдүүд их дээрэлхэж байна уу?
-Манай хоёр дүү гурван жил зах дээр телевизийн мэдээ, шархны лент, үзэг балны запас зарж байгаа. Захынхан таньдаг болохоор яадаг ч үгүй. Харин тэрэг түрдэг, ачигч хийдэг хүүхдүүд намайг байхгүй хойгуур хоол, тамхины мөнгө нэхээд байдаг гэсэн. Өчигдөр гэхэд хоёр мянган төгрөгийг нь дээрэмдчихсэн байна.

-Гэртээ хэдүүлээ амьдардаг вэ?
-Ээж, эмээтэйгээ тавуулаа амьдардаг.

-Дүү нар чинь зах дээр жижиг бараа, мэдээ зараад хэдий хэмжээний ашиг олж байна. Танайд өөр ажил хийдэг хүн бий юу?
-Ээж группд байдаг. Хоёр дүү минь л ажиллаж байгаа. Би ямар ч байсан сургуулиа төгсөөд боломжийн ажил хийнэ гэж бодож байгаа. Сургуульд сурахгүй бол сайн ажил олдохгүй гээд том болсноор нь намайг сургуулиас гаргаагүй юм. Хоёр дүү минь хэдхэн жил гүрийвэл болно.

-Чи амралтынхаа өдөр зах гарч ажил хийдэг үү?
-Тэгдэг. Дүү маань ахтай хамт зах гарахаар юм сайн зарагддаг гээд дуртай байдаг.

(өнөөдрийн монгол 2005-11-08 132)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button