МИНИЙ ДЭЛГҮҮР-ийн хулхи хямдрал

Харин хэн нэг нь үүнийг анзаарснаар энд тэндгүй маргаан дэгдэж, дэлгүүрийнхэн таг мартсанаа санав бололтой. Гэсэн ч тэд илүү төлсөн мөнгийг нь буцааж өгөхдөө бас л мэдэн будилж байсан нь хүн, машин хоёрынх нь санах байгууламж сүрхий вирустжээ. Лав л нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын Норжин худалдааны төв дэх Миний дэлгүүр нэг килограмм нь 180 төгрөг болж хямдруулсан гэх сонгиныг 220-оор, 340 төгрөгийн үнэ тавьсан Алтан тариа нэгдүгээр гурилыг 360 төгрөгөөр хээвнэг худалдаалж байсан юм. Тэгвэл 25 килограммын ууттай гурилаас хагас мянган төгрөгийг шуудхан залилан авч байна гэсэн үг.
Энэ мэт залилан бүх сүлжээнийхээ нийт дүнгээр хямдрал нэрийн дор хошуурцгаасан худалдан авагчдын бөөндсөн бараанаас дорхноо л зуу зуун мянгаар нь сааж орхих нь ойлгомжтой. Махны үнэ мөн л будлиан хутгаж орхино лээ. Кассын талон дээрх латин үсгээр бичсэн барааны нэр, сүүмгэр тоон үнийн дүнг уншиж чадахгүй өвгөд хөгшид дотроо жаахан эргэлзсэн ч битүү дарааллын дунд нүдэн балай, чихэн дүлий өнгөрөхөөс өөр аргагүй ажээ. 11 дүгээр хороолын Сэлбэ плаза дахь Миний дэлгүүр-ийн хоёр кассын машин ээлжилж ажилладаг мөртлөө дандаа гацдаг, заримдаа талоныг нь өгдөггүй, ямар ч үед дараалалтай байдаг нь залхмаар санагддагийг нуух юун. Ийнхүү хэрэглэгчдээ хаанд өргөмжилсөн энэ дэлгүүрийнхэн бүх бараагаа захын үнээс хямдхан гэж залдаг ч ёстой л дансны аргаар залилан хийхдээ тун ч гаршсан гэлтэй. Эдгээр нь зөвхөн тэр өдөр ч гарч байгаа юм биш гэдгийг зарим хашир үйлчлүүлэгчид гадарладаг юм билээ. Ийнхүү худалдан авагчдынхаа зөвхөн мөнгийг нь биш, итгэлийг нь давхар дээрэмдэж байна. Түүн дээр барааныхаа баглаа боодлыг хүртэл тооцож, гялгар уут тутмаас 40-50 төгрөг нэмж авдаг. Соёлтой үйлчилгээтэй супермаркет л юм бол Эрээнээс бөөндсөн стандартын бус уутнаас татгалзаж, цаасан сав баглаанд шилжиж байгаа шүү дээ. Цаашилбал сүржин рекламтай Номин, Миний дэлгүүр сүлжээнийхэн тав арван төгрөгийн хариултыг өгөлгүй луу унждаг нь гэм биш зан, гэнэт биш хууч болжээ. Олон задгай төгрөг нийлсээр орой нь овоо хэдэн тэгтэй дэвсгэрт болон мөнөөх луу унжигчийн халаасанд ордог байлгүй. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хэдийгээр Хэрэглэгчдийн найдвартай түнш, Хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн хамт олон зэрэг элдэв алдар цол өгдөг ч зарим түншээ хааяа нэг битүүхэн түншиж байхгүй бол алтан үсэгтэй өргөмжлөлийн чинь ард хамаг булхайгаа нууж байна. Ялангуяа ууталж савласан бараанууд жиндээ хүрэхгүй байх, төрөл үрийн нарийн боовнуудыг хэнд ч нэг килограмм хэмээн андуурахаар үнэлж шошго хаддаг зэрэг нь хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл өгөхгүй төөрөлдүүлж байгаа хэрэг юм. Юм асуухаар дуугардаггүй чих хатуу худалдагч бүр ч но-той. Худалдан авсан барааг буцааж авахгүй гэсэн бичигтэй бол нэн сэжигтэй. Зарим томоохон дэлгүүр Барс-ын балиар лангуунаас жимс, хүнсний ногоо бөөндөж аваад жижиглэнгийн үнээр зардаг, Нарантуул-ын чингэлэгнүүдээс хадгалалтын горим алдагдсан бараа, гоо сайхны бүтээгдэхүүн авчирч борлуулдаг нь нууц биш. Энэ мэтэд улсын мэргэжлийн хяналтын байцаагч нар ч анхаарлаа лавхан хандуулахад илүүдэхгүй билээ. ӨМ сонин Миний дэлгүүр-ийн хулхи хямдралаар жишээ татан сэрэмжлүүлж байна.

(өнөөдрийн монгол 2005-11-08 132)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button