Ганц худаг-т хүн амины хэрэг тасрахаа болилоо

хоригдож байсан хоёр хоригдол амиа хорлосон байна.
Тэд хүн амины хэрэг үйлдэн анхан болон давж заалдах шатны шүүхээс цаазаар авах ял сонсчээ. Тэд Улсын Дээд шүүхэд давж заалдсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ.
Шүүхийн энэ шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт хоригдлуудад танилцуулсан байна.
Гэтэл даваа гарагийн үүрийн 04 цагийн үед С, Н нар амиа хорлосон байна.
Урьдчилан хорих төвийн хянагч нар гурван ээлжээр жижүүрлэдэг бөгөөд энэ өдөр дэслэгч Төгсбаяр ахлагчтай ээлж гарсан байна. Ерөнхий жижүүрээр дэслэгч Ганбат ажиллаж байжээ.
Шүүхээс ялын дээд хэмжээ оноосон хэрэгтнүүдийг тусгайлан хорьдог юм байна.
Хуулиар бол цааз авсан этгээдүүдийг ганц ганцаар тусгаарлан хорих ёстой боловч өрөө тасалгаа байрны хүрэлцээгуй гэх шалтгаанаар хэд хэдээр нь нэг өрөөнд хорьдог ажээ.
Гэхдээ тэднийг хуучин урьдчлан хорих төв байсан нурах шахсан хуучин нэг давхар цагаан байшинд хорьдог байна. Энэ навсайсан цагаан байшингаа Ганцынхан ДЭЭД-ийнхэн хэмээн нэрийднэ. Тэнд өдөрт байнгын харгалзах хянагч томилон ажиллуулдаг гэнэ. Ганцынхны ярьснаар бараг л нүд цавчилгүй хардаг юм байх. Гэтэл яагаад гар нь гавтай, хэл нь дөнгөтэй хоригдлууд амиа хорлов? Харуул, хамгаалалт гэж байгаа гэхэд хэн ч үл итгэнэ.
Тухайлбал, хоёр хоригдол амиа хорлосныг үйл явдлын дараа л мэджээ. Энэ сарын 7-ны 04 цагийн үед Ганц худаг-ийн гэрэл гэнэт унтарчээ. Гэрэл унтарсан болохоор хяналтын камерууд ажиллахаа больсон байна. Энэ л мөчид цаазаар авах ял сонссон хоёр этгээд амиа хорложээ.Тэдний байсан өрөөний цонх бүгд хагарсан байжээ. Амиа хорлогчид бүлэг гэмт хэрэгтнүүд байсан бөгөөд тэднийг хамтад нь нэг өрөөнд хорьж байсан ажээ. Тухайн үед тэднийг харж хянаж байсан хянагч байгаагүй бололтой. Урьдчилан хорих төвийн шалганы болон ерөнхий жижүүр нь 20, 20 минутаар дээдийнхнийг хянах ёстой гэж нэг ажилтан ярьсан. Гэмт этгээдүүд амиа хорлохын тулд гэрлийг зориуд унтраасан гэж урьдчилсан хорих төвийнхөн ярьж байгаа боловч улсын онцгой обьект буюу тасралтгүй гэрэлтэй байх ёстой газрын нэг. Гэтэл гэрэл байн байн тасардаг. Энэ үед хянагч нар гар чийдэн, шүдэнз лаа бариад явах бол энүүхэнд. Ер нь урьдчилсан хорих төвд нэг юм болохоор даргыг солихоос өөр өөрчлөлт ордоггүй талаар тэндхийн ажилтнууд ярьсан.
Тусгай камерт өндөржүүлсэн хяналт дор байх ёстой этгээдүүд амиа хорлосон нь анхаарал татаж байна. Харуул хамгаалалт суларч хариуцлага алдсан уу аль эсвэл гэсэн таамгийг дэвшүүлэхэд хүрээд байгаа юм. Хэдийгээр цаазлуулах гэмт хэрэгтнүүд байсан ч гэлээ урьдчилан хорих төвд амиа хорлох боломж байна аа гэдэг нь асуудлын гол. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газар, ШШГЕГ-аас томилогдсон ажлын хэсэг шалгаж байна.
Урьд нь Ганц худагт хоригдлууд нэгийгээ дарамталсан, эрүүдэн шүүсэн зэрэг шалтгаанаар амь насаа алдаж байсан бол энэ удаа өндөржүүлсэн хамгаалалттай тусгай камерт амиа хорлолоо. Энэ хэрэгт холбогдох байгуулагуудад ямар арга хэмжээ авч байгаа, удирдлагууд нь ямар тайлбар хийхийг сонирхов.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Дашдорж

-Ганц худагийн тусгай камерт хоригдон цаазаар авах ял сонссон хоёр ялтан амиа хорлосон тухай мэдээлэл дөнгөж саяхан аваад сууж байна. Хэдийгээр тэд ялын дээд хэмжээ авсан ч гэлээ гарч болбх үйлдлийг таслан зогсоох, байнгын хараа хяналттай байх ёстой. Юун төлөө өндөржүүлсэн хамгаалалттай тусгай камер, обьект билээ.

ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх тусгай тасгийн дарга, хурандаа Б.Амардорж

-Ганц худагийн тусгай камерт хоёр хоригдол амиа хорлосон хэргийг шалгах явц ямар шатандаа явна?
-Ажлын хэсэг томилогдон шалгаж байгаа. Шалгалт үргэлжилж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөхгүй.
-Тусгай камерт хоригдож буй ялтны хөдөлгөөнийг нь хязгаарладаг байтал яагаад боомилдог байна аа?
-Гавтай байсан уу үгүй юу гэдэг талаар хэрэг шалгаж эцсийн дүгнэлт гараагүй байхад урьдчилан хэлэх боломжгүй.
-Шалгалт хэдийгээр дуусах вэ?
-Мэдэхгүй.

Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга ЦАриунболд

-Танай хэлтсийн прокурорууд Ганц худаг дахь тусгай камерт хяналт тавьдаг юм байна. Хоёр ялтан амиа хорлох болсон нь юунаас үүдсэн гэж үзэж байна.
-Хэдийгээр манай хэлтсээс хяналт тавьдаг ч гэлээ хэргийн шалгалт үргэлжилж байна. Тиим болохоор ямар нэг дүгнэлт хийх, хэлэх боломжгүй.
-Ер нь тусгай камерт харуул хамгаалалт ямар түвшинд байх ёстой юм. Хэрэгтнийг байнга гав, дөнгөтэй байлгадаг уу. Ямар тохиолдолд сул байлгадаг юм бэ?
-Цаазаар авах ял сонссон онц хүнд гэмт хэрэгтнийг тусгай камерт хорьдог. Уг ял нь улсын нууцад хамаардаг болохоор тэдний дэглэм, харуул хамгаалалт нь ч нууц байдаг юм.

Хүний эрхийг зөрчдөг, сэжигтнийг эрүүдэн шүүдэг, дарамтанд орсон сэжигтэн, ял сонссон ялтан нас барлаа гэсэн гомдол, хэрэг төвөг, хэл ам Ганц худагаас тасардаггүй. Үнэн байдлыг тодруулахаар Хүний эрхийн үндэсний комиссынхон ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 0461 дүгээр ангид өнгөрсөн зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын тавны өдрүүдэд шалгалт хйисэн юм. Хорих өрөөнүүд цонх, агааржуулагч . байхгүйгээс өвчин эмгэг, нийгмийн халдварт өвчин тархах нөхцөл бүрдсэн. Байгалийн гэрэл, гэгээгүйгээс өрөөний хана мөөгөнцөртсөн, эхүүн муухай үнэртэй, чийгтэй, амь тэмцсэн орчинд сэжигтнүүд өдөр хоног өнгөрөөдөг. 660 хүний багтаамжтай хорих байранд 1009 хүнийг хорьж хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн. Үүнээс болж хүмүүс олноороо хоригдож, унтах, хэвтэх алга дарам зай, амьсгалах нүх сүвний төлөө тэмцэлдэж бие биеэ дарамтлах нөхцөлийг бүрдүүлсэн.
Уух ус хүрэлцээгүй, өрөө багтаамжгүй байдлаас хоригдогеод жингээ алдаж тураалд орж, сүрьеэ өвчин тусах нөхцөл бүрдсэн. Мэн сэжигтнүүд өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах нөхцөл бүрдээгүй. Хоригдогсдын хувийн аюулгүй байдлыг хамгаалах үүргээ ангийн захиргаа туйлын хангалтгүй биелүүлж буйгаас сэжигтэн, яллагдагчид бусдад зодуулж гэмтэх, амь насаа алдах, нэгнийгээ ил далд дарамтлах, хүчирхийлэх явдал байнга гардаг. Үүгээр зогеохгүй эргэлтээр ирсэн хүмүүс тус хорих ангид ажилладаг хүнсний дэлгүүрээс л авсан хоол хүнсийг дотогш нэвтрүүлдэг. Гэтэл тухайн дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүн харьцангуй өндэр үнэтэй тул орлого багатай хүмүүст хүнд тусдаг гэсэн ноцтой зөрчлүүд илэрсэн юм.
Хүний эрхийн үндэсний комиссынхоң шалгалтын явцад илэрсэн ийнхүү хүний эрх зөрчсөн үйлдлүүдийг таслан зогсоож, засч залруулахыг шаардаж, шааардлагыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ц.Сүхбаатар, ШШГЕГ-ын дарга Ж.Чойжанцан нарт хүргүүлсэн байна. Гэвч өнөөдрийг хүртэл ямар арга хэмжээ авсан талаар хариу ирээгүй байсаар. Харин тус комиссын гаргасан дүгнэлт, шаардлага хэр үндэслэлтэй, Ганц худагт эрүүдэн шүүх ажиллагаа байгаа эсэхийг тогтоох хүчний байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг томилогджээ. Ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ц.Сүхбаатар, ЦЕГ-ын дэд дарга Б.Болдбаатар, ШШГЕГ-ын дарга Ж.Чойжанцан болон прокурор, мөрдөн байцаагч нар оржээ. ХЗДХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ирэх долоо хоногоос Ганц худагт очиж ажиллахаар төлөвлөжээ.

Ж.ГАРАГ, Ц.УРГАМАЛ
(өнөөдрийн монгол 2005-11-09 133)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button