Ц.Мөнх-Оргил Надад ашигт малтмалын ганц ч лиценз байхгүй

чөлөөтэй ярилцсан юм. Түүний хэвлэлийн бага хурал хийлгэх болсон шалтгааныг ХЗДХ-ийн сайд болохынхоо өмнө толгойлж буй яамныхаа ажлын таиланг тавих л гэж байгаа биз гэсэн алдуул яриа сэтгүүлчдийн дунд тэнүүчилж байв.
Харин Хэвлэлийн хүрээлэнгээс сайд нарыг сэтгүүлчидтэй чөлөөт ярилцлага хийх боломж олгодог тэр л жамаар энэ удаа Гадаад хэргийн яамныхныг урьсан нь энэ байж. Энэ удаа Ц.Мөнх-Оргил яамныхаа дарга нарын десанттай хэвлэлийн хүрээлэнд саатаж, хийж байгаа болон хийх гэж байгаа ажил, бодлого чиглэлийнхээ талаар мэдээлэл хийсэн юм.
Энэ сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн Монгол Улсад айлчлах бэлтгэл ажил үндсэндээ цэгцрээд байгаа аж. Айлчлалын бэлтгэл ажилтай танилцахаар АНУ-аас тусгай баг хүрэлцэн ирсэн.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНХАУ-ын даргын урилгаар энэ сарын 27-нд , ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар ирэх оны эхний улиралд багтан тус тус айлчлах юм байна. Түүнчлэн Японы Ерөнхий сайд Ж.Коизумигийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайдын хийх айлчлалын бэлтгэл ажлуудыг ч тэд хийх гэнэ. Нөгөөтэйгүүр, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 60 дугаар чуулган дээр Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхийд мэдрүүлэн тэмдэглэн өнгөрүүлэхийг ч уриалаад амжжээ, тэд. Монгол Улсад байнга оршин суугаа ОХУ-ын иргэдэд эзэмшиж байгаа орон сууцыг нь үнэгүн хувьчлах талаар УИХ-аар хэлэлцуүлэхээр болжээ.
Энэ мэтчилэн Гадаад хэргийн сайд ойрын үед хийх ажлын талаар танилцуулсны дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулахад бэлэн гэв. Гэвч сэтгүүлчид яамны ажлын талаар гэхээсээ илүү Ц.Мөнх-Оргил сайдыг хувийн чанартай асуултаар ээрэв.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тус улсын Төрийн нарийн бичгийн дарга хамт ирэхээр болсон гэсэн. Энэ хэр баттай мэдээлэл вэ. Айлчлалыг нь дагалдаж ямар бүрэлдэхүүнтэй хэчнээн хүн ирэх гэж байгаа нь тодорхои болсон уу?
-Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс айлчлалыг дагалдаж ирнэ. Мөн тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх болон Цагаан ордны гол албан тушаалтнууд гээд албаны 50 гаруй хүн ирэх юм. Үүн дээр хамгаалалтын алба, хэвлэл мэдээллийнхэн, бизнесменүүд нийлээд нийт 300 гаруй төлөөлөгч энэ айлчлалыг дагалдах болсон.

-Айлчлал хэдэн цаг үргэлжлэх бол. АНУ-ын Ерөхийлөгч Монголд айлчилснаар террористуудын хар дансанд орох болно гэх хардлага хүмүүсийн дунд байх юм. Үүнийг Та юу гэж үзэж байна вэ?
-Айлчлал 4-5 цаг үргэлжилнэ. Харин террористуудын хар дансанд орох нь гэсэн хардлага байгаа бол инээдтэй л байна шүү. Ж.Бушийн очсон орон болгон хар дансанд ордог гэсэн үг үү. Энэ айлчлал Үндэсний аюулгүй байдлын хувьд террористуудын зүгээс ямар ч эрсдэл байхгүй.

-Алтан Дорнод компанийнхан монголчуудыг нааштай хандахгүй бол хоёр улсын харилцаанд асуудал үүсгэхээр юм болгоно гэж мэдэгдэж байсан удаатай. Энэ тухайгаа танай яаманд мэдэгдсэн үү?
-Албан ёсоор энэ талаар мэдэгдсэн юм алга. Энэ асуудлыг хүмүүс сайн мэдэж байгаа болохоор олон юм ярьж тайлбар тавих нь илүүц биз. Ямар ч байсан хоер улсын харилцаанд тултлаа шийдвэр гаргахгүй байх.

-Гадаадад амьдарч, ажиллаж байгаа монголчуудын санал өгөх асуудлыг Сонгуулийн хуульд тусгахаар ярьж байгаа. Ийм боломж байгаа юу?
-Боломж бол байгаа. Гэвч гүйцэтгэлийн ажил нь бэрх л дээ. Өнөөдөр 100 гаруй мянган Монгол иргэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа гэдэг. Үүний талаас илүү хувь нь хараар ажиллаж байна. Тэгэхээр тэд сонгуульд оролцохын тулд бидэнд байгаа газрынхаа хаягийг хэлж өгөх үү, үгүй юу? Яахав гэрээгээр ажиллаж байгаа, визийн зөрчилгүй иргэд сонгуульд оролцож болох юм. Тэдний саналыг яаж авахав гэдгээс эхлээд гүйцэтгэлийг нь сайн бодох хэрэгтэй.

-Танайхаас тараасан мэдээлэл дотор дөрвөн дипломатчийг ажлаас чөлөөлсөн гэж байна. Ямар үндэслэлээр ажлаас халсан юм бэ?
-Дипломатын болон Төрийн албаны хууль зөрчсөн учир ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, янжуур тамхины хэрэгт тэдгээр хүмүүс болон гэр бүлийнхэн нь оролцсон тул ийм арга хэмжээ авсан.

-Янжуурын хэрэгт орооцолдсон хүмүүсийнхээ нэрийг нь хэлэхгүй юм уу, нууцлаад байгаагийн шалтгаан гэвэл…?
-Хувь хүний нэр төрийн асуудал учраас нэрийг нь хэлэхгүй. Тэгээд ч ажлаас нь чөлөөлсөн учир олон зүйл ярих хэрэггүй байх.

-Шатарбалын хэрэг ямар шатандаа яваа бол. Таны зүгээс тодорхои хэлэх мэдээлэл байна уу?
-Ямар ч байсан дипломат албанаас чөлөөлсөн байгаа.Түүнтэй холбогдох материалыг Болгарын тал Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн. Хамгийн сүүлд сураг тавихад Болгарын талаас шаардлагатай нэмэлт материал авбал мөрдөн байцаалтын ажил үргэлжлэх юм гэсэн.

– ХЗДХ-ийн сайд болох санал Таньд ирсэн гэсэн үнэн үү?
-Надад хэн ч ийм санал тавиагүй. Ийм асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхгүй шүү дээ. Энэ бүхэн сэтгуүлч та нарын л хардлага байх.

-Тэгвэл бүлгийн хуралдаан хаалттай болсны учир юунд байв. Ямар ч байсан энэ асуудлыг ярилцсан гэсэн мэдээлэл байгаа?
-Сүүлийн үед болж байгаа бүлгийн хуралдааныг би тасалсан удаагүй. Тэгээд ч төсөв хэлэлцэж байгаа шүү дээ. Миний суусан хуралдаан дээр сайдын асуудал яригдаагүй. Яригдсан бол та нарт хэлнэ биз дээ.

-Таныг Таван толгойн ордын нууц эзэнтэн нь гэх юм. Энэ үнэн үү?
-Үүн шиг худлаа зүйл байхгүй. Надад ашигт малтмалын ганц ч лиценз байхгүй.

-ГЕГ-ын дарга Х.Баатарыг баривчилсан нь засгийн газар огцрох болсонтой холбоотой гэх. Энэ тухайд Таны байр суурийг сонсмоор байна?
-ГЕГ-ын даргын асуудал Засгийн газрын огцрох эсэхтэй ямар холбоотой гэж. Хууль, цагдаагийн байгууллагын ажил биз дээ. Үүнийг Засгийн газар огцрох, оршин тогтнохтой холбох үндэслэл алга.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадад хийх айлчлалын үеэр манайд хууль бусаар амьдарч байгаа иргэдийн асуудлыг ярилцах болов уу?
-Иймэрхүү жижиг асуудал ярихгүй. Үүнийг манай яам, ХЗДХЯ, Гадаадын харьяатын албаны хооронд шийдчих л асуудал.

-Хятад иргэд олноор Монголд хууль бусаар амьдрах болсон.Энэ асуудалд танай яам яаж хандаж байгаа вэ?
-Зам тавих юм уу барилгын салбарт бизнес эрхлэгчид зөвшөөрлийн дагуу хятад иргэдийг гэрээний дагуу. авчирч ажиллаж байгаа. Харин хууль бусаар юм уу визийн зөрчилтэй иргэдийг бид Гадаадын харьяатын албатай хамтран шалгаж нутаг буцаажбайгаа. Саяхан гэхэд 192 хятад иргэдийг албадан гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Цаашид ч зөвхөн хятад гэлтгүй хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийг шалгаж, албадан гаргах болно.

-Яг одоогоор хэчнээн Хятад иргэн Монголд байгаа бол, тодорхой тоо хэлээч?
-Албан ёсоор 12849 хятад иргэн ажиллаж амьдарч байна. Гэвч албан бусаар хэчнээн хүн байгааг нягталж тодруулах болно.

-Албан бусаар 200 гаруй мянган хятадууд байгаа гэдэг. Гадаадын иргэд ийм хэмжээнд байвал Үндэсний аюулгүй байдалд хямрал үүсгэх болно. Энэ асуудалд ямар бодлого барьж байна вэ?
-Гадаадын иргэд Монголын хүн амын нэг хувийг эзлэх ёстой. Тэр дундаа нэг орны иргэд тэрхүү нэг хувийн 0,33- аас илүүгүй хувийг эзлэхээр заасан байдаг. Албан бусаар хэчнээн хятад иргэн амьдарч байгааг тодруулж байгаа. Ямарч байсан үндэсний аюулгүй байдалд яригдахаар хэмжээнд хүрээгүй.

Ц.ОЮУН
(өнөөдрийн монгол 2005-11-09 133)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button