Гадаад хэргийн яамны тэргүүн иргэдийнхээ зовлонгоор харь оронд сюриприз барих гээд байна уу

Гэтэл Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсад амьдарч буй ОХУ-ын цагаач иргэдийн эзэмшиж буй орон сууцыг нь үнэ төлбөргүй хувьчлах асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд УИХ-д оруулахаар болж байна. Энэ талаар нийслэлийн Баянзүрх дүүргийн I, ҮII, XI, XII, XIII байрны 400 өрхийн гурван мянга орчим Монгол иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаад дээрх байрны оршин суугчид бухимдан манай редакцад хандсан юм. Монгол Улсын Засгийн газар 1998 онд иргэддээ тухайн байранд оршин сууж байгаа орон сууцыг нь үнэ төлбөргүйгээр хувьчилсан. Гэтэл дээрх байрны иргэд өдгөө хүртэл түрээсийн өндөр үнэд дарагдан амь зуух аргагүйд хүрээд байгаа аж. Эдгээр байрнууд нь 1974 онд ашиглалтанд орсон тул тодорхой хэмжээгээр элэгдэж хуучрах нь тодорхой. Түрээсийн байранд оршин суугчид өнгөрсөн хугацаанд ОХУ-д хэдэн тэр бум төгрөгийн өр төлсөн. Олон жилийн энэхүү түрээсийн мөнгийг эргээд тооцохоор хуучирч элэгдсэн энэ байрны хөлсийг аль хэдий нь төлж барагдуулсан. Нөгөө талаар ОХУ Монголын их өрийг тэглэхэд эдгээр байр их өрийн дотроо орчихсон гэж иргэд үзэж байна. ОХУ-ын төрийн тушаалтнуудын хүсэлтийн дагуу Монгол Улсын засгийн газар тэр тусмаа Гадаад хэргийн яам тус улсын цагаач иргэдийнх нь байрны асуудлыг нь шийдвэрлүүлэхээр хөөцөлдөн энэ сарын 4-ний өдрийн Засгийн газрын нууц хуралдаанаар уг шийдвэрийг гаргуулан УИХ-аар шийдвэрлүүлэхээр материал бүрдүүлж өргөн барьж улмаар энэ асуудлыг УИХ энэ долоо хоногт шийдвэрлэхээр болжээ. Үүнийг нь Монгол Улсын төрийн албан тушаалтан ОХУ-д айлчлах гэж байгаа тэр үед ОХУ-ын талаас өөрсдийнхөө иргэдийн асуудлыг асуух нь лавтай. Тиймээс тэдэнд ямар нэгэн сюрприз барих шаардлагатай тул энэ асуудлыг яаравчилж байна хэмээн байр түрээслэгчид хардацгааж байсан.
Тэд мөн Засгийн газрын тэргүүн энэ асуудлыг ОХУ-ын цагаач иргэдэд оршин сууж байгаа байрыг нь хувьчлахын зэрэгцээ монгол иргэдтэй зэрэг шийдвэрлэх санал гаргахад Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил уг саналыг эсэргүүцэн Монгол иргэдээс түрүүлээд ОХУ-ын иргэдийг байртай болгох ёстой хэмээн цагаачдын асуудлыг монголчуудаас түрүүнд тавьсанд бид гомдож байна. Гадаад хэргийн яамны тэргүүн иргэдийнхээ зовлонгоор харь оронд сюриприз барих хэрэгэй юм уу хэмээн бухимдацгааж байв.
Орон сууц хувьчлалын хуулинд Зөвхөн Монгол Улсын иргэн орон сууцаа хувьчлан авах эрхтэй гэж заасан. Тэрхүү хуульд заасан ёсоор Монгол иргэд байраа өмчлөх эрхгүй байхад ОХУ-ын иргэдэд хувьчилдаг нь хууль зөрчсөн хэрэг юм. Тэр тусмаа гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн түшээ гадаад хэргийн аль ч асуудал дээр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой байтал гадаадын иргэдийн эрх ашгийг урьтал болгоод өөрийн орны иргэдийн эрх ашгийг хөсөр хаяад байгаа нь ямар учиртай юм бол. Энэ талаар тус байрны оршин суугчид юу өгүүлж байгаа талаар дор сийрүүлье.

ҮII БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Л.НОРОВСҮРЭН
Монгол улсын иргэд өөрсдийн хувьчилж авсан байрандаа амьдарч байна. Гэтэл бидний хэсэг хүн бусдын байранд, тэр тусмаа харь орны мэдлийн байранд хэзээ хөөгөөд гаргачих бол хэмээн түгшүүртэй амьдарч байна. Үүний зэрэгцээ бид маш өндөр түрээс төлдөг. Тухайлбал, гурван өрөө байранд өвөлдөө 60 орчим мянган төгрөг зөвхөн байрны түрээсэнд өгч байна. Бид сүүлийн 15 жил өндөр өртөг төлж улмаар энэ хугацаанд тус байрны төлбөрөө бүрэн гүйцэт төлсөн гэж үзэж байгаа. Гадаад хэргийн сайд гадаадынханд оршин суугаа байрыг нь хувьчлахын төлөө тууштай тэмцэж байгаа мөртлөө гадаадын байранд суугаа Монгол иргэдээ хоёрдугаарт тавьж байгаад бид гомдож байна. Манай удирдлагууд ОХУ-ыг их өр төлж өгсөн гэж бэргэдэг байх. Энэ бол олон улсын хооронд өр барагдуулдаг жишгээр л болсон асуудал. Монгол төр, тусгаар улс юм бол тэднээс бэргэх шаардлага байхгүй баймаар.

XI БАЙРНЫ ОРШИН СУУГЧ А.СҮХЭЭ
Тус байрны оршин суугчид 2001 оны тавдугаар сараас хойш байраа хувьчилж авах талаар төрийн дээд байгууллагын өндөр албан тушаалтан сайд дарга нарт давхардсан тоогоор 43 өргөх бичиг барьсан. Гэсэн хэдий ч XI байрны 103 өрх айлын 428 хүний санал хүсэлтийг биелүүлэх ямар ч арга хэмжээ авсангүй. УИХ-ын гишүүн асан Х.Хулангаас эхлэн өөрийн тойргийн бүх УИХ-ын гишүүдтэй хамтран хөөцөлдөөд олигтой үр дүнд хүрсэнгүй өдий хүрлээ. Өнгөрсөн хугацаанд тус байрны хувьчлалыг хүлээгээд өвчинд шаналж, байрны түрээсийн мөнгөө төлж чадахгүй байдлаар 10 гаруй хүн өөд болж, үр хүүхэд нь орох оронгүй хоосон хоцорсон нь эмгэнэлтэй. Цагаач иргэдийн адил хэмжээнд амьдарч байгаа монгол иргэд орон байргүй хоцрох ёсгүй. Тус байранд оршин суугчдын ихэнх нь өрх толгойлсон эмэгтэй, тэтгэврийн хөгшид гэх мэт амьдралын бэрхшээлтэй ядуу амьдралтай хүмүүс бөгөөд тэд нийт суугчдын 70-аас илүү хувийг эзэлдэг. Тэд цалин багатайгаас түрээсийн байрны мөнгөө дийлэхгүй, олсон хэдийгээ байрны түрээсэнд өгчихөөд амьдрахад хүндрэлтэй. Нуулгүй хэлэхэд бид өндөр түрээсийн байранд амьдарснаас ядуурлын ирмэгт тулж ирээд байна. Ядарсан биднийг харж үзэх төр бидэнд байгаа тэдэгт итгэж байна.

ҮII БАЙРНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА М.ЗУЛЬКАФИЛЬ
Монголын өрийг ОХУ тэглэсэн. ОХУ-ын үл хөдлөх хөрөнгө болох эдгээр байр их өрийн дотор орчихсон байгаа. Тиймээс энэ байр логик утгаараа Оросын өмч биш, Их өрд төлөгдсөн байр гэж үзэж байна. 1974 онд ашиглалтад орсон эдгээр байр өнөөдөр дээд зэргийн элэгдэлд орчихоод байгаа. Бид арав гаруй жил энгийн иргэдээс 4-8 дахин илүү хөлс төлж байна. Хэрэв бидний илүү төлсөн энэ мөнгийг тооцвол энэ байрны өртөгийг хэд дахин нугалж төлсөн байх. Түүнээс гадна энэ байрны доорх газар нь Монголын өмч. Энэ газрыг эзэмшсэний төлөө ОХУ мөнгө төлөхгүй байгаа хэрнээ Монгол Улсын иргэн бид тэдэнд өндөр хөлс төлж байгаа нь хачирхалтай. Тиймээс цагаач иргэдийн байрыг хувьчилж авах асуудлыг ОХУ-ын талтай зэрэг шийдвэрлэж өгөх шаардлагатай гэж бид үзэж байна. ОХУ-ын иргэдийн байрны хувьчлалын асуудал түрүүлээд шийдэгдчих юм бол Монгол иргэдэд хувьчлах асуудал хэзээ ч шударгаар шийдэгдэхгүй байх гэж айж байна. Монголын эрх баригчид ард түмний төлөө зоригтой, тусгаар улсын удирдлагууд шиг бие даасан байдалтай хандаж баймаар байна. Засгийн газар үүнийг ухаалгаар шийднэ гэдэгт найдаж байна. Өмнө нь дангаараа төрийн эрх барьж байсан ямарч нам энэ асуудлын талаар нааштай шийдвэр гаргаагүй.

XII БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Н.АЛТАНЦЭЦЭГ
Баянзүрх дүүргийн дээрх байрнууд нь 1971 оны Орос Монголын Засгийн газар хоорондын гэрээгээр Оросын талд шилжүүлсэн газар дээр баригдсан байр. 1990 онд ОХУ-ын мэргэжилтнүүд Монголоос гарч явахад байр нь үлдсэн. Социализмийн орны жишгээс харахад Орос тухайн орны нутаг дэвсгэрээс гарахдаа үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж байсан баримт байдаг. Тэд гарч явахдаа байрлалын хувьд ашиггүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй буюу хөдөө орон нутаг, алслагдсан газрын байруудаа үнэгүй шилжүүлсэн нэр зүүгээд өөрсдөдөө ашигтай хотын төвийн байрыг түрээслэн үлдээсэн нь эдгээр байр. Монголд эдгээр байрыг шилжүүлэхгүй байгаа гол шалтгаан нь манай улсаас түрээс хэлбэрээр мөнгө олж Монгол Улсын Засгийн газарт ямарч төлбөр төлөхгүйгээр Монголд үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж байгаа явдал. Оросын үл хөдлөх хөрөнгийн удирдагч байгууллага нь улсын үйлдвэрийн газар бөгөөд Монголд аж ахуй үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг юм болов уу. Монголын Засгийн газар ТҮЦ ажиллуулдаг иргэдээсээ татвар нэхдэг хэрнээ олон арван байр түрээслээд мөнгө олоод байгаа ОХУ-аас татвар нэхдэггүй, дээр нь газрын асуудал байна. Цагаач иргэд ямар баялаг бүтээчихээд Монголын иргэдээс давуу эрхтэйгээр байрны асуудал шийдүүлж байгаа юм бэ. Засгийн газраас ядууралтай дайн зарлаад байгаа хэрнээ Монгол иргэдийнх нь халаасыг хоослон Монголын газар нутаг дээрх орон сууцыг түрээслэн авч ашиг олж байгаа ОХУ-аас яагаад татвар авахгүй байгаа юм бэ. Манай төрийн удирдлагууд ОХУ-ын цагаач иргэдийн төлөө дуугарч байгаа шигээ өөрсдийнхөө иргэдийн төлөө яагаад санаа тавихгүй байна. Үүнд бид бухимдаж байна.

XIII БАЙР БААТАР
Ямарваа асуудлыг систем дараалалтай шийдвэрлэдгийн нэгэн адилаар хамгийн эхний ээлжинд 1971 оны долдугаар сарын 29-ний өдрийн ССР МНР Засгийн газар хоорондын протоколыг хүчингүй болгож газар нутгаа Монгол Улсынхаа мэдэлд авснаар уг асуудал цааш дэс дараатай шийдэгдэх ёстой. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж Монгол Улсын ард түмний эрх ашгийг ноцтой зөрчиж (мөн Үндсэн хууль ба бусад хууль) буй уг протоколыг энэ л үед (хүчний харьцаа тэнцүү) шийдэж чадахгүй бол цаашид хэзээ ч шийдэгдэхгүй нь тодорхой тул биднийг гэсэн төр засаггүй ард түмэн бид энэ талаар дэлхий нийтэд интернэтээр цацах болно.
Монгол Улсад амьдарч буй цагаач 326 иргэдийн байрны асуудлыг шийдэх юм бол оронд нь ОХУ-ын өмчлөлд буй байранд есөн байр Монгол Улсын талд шилжүүлэх асуудлыг судлана гэжээ.
Тэгвэл эдгээр есөн байрнаас 1, 7 дугаар байр буюу Гааль, МУИС-ийн ажилчдын түрээслэн амьдарч буй дээрх хоёр байрнаас бусад 37(а) 111, 114, 201, 202, 203 зэрэг долоон байр нь оршин суугчид нь 1998 онд хувьчилж аваад Монгол Улсын өмчид аль эрт бүртгэгдсэн байрууд гэдгийг оршин суугчид нь нотлоно.
Тэгтэл ГХЯ ОХУ-тай нийлж нийт есөн байр Монгол Улсын талд шилжүүлж буй мэтээр төрийн өндөрлөгүүд болон олон нийтийг төөрөгдүүлэх ээлжит жүжгээ тавьж буйг төр засаг анхааралдаа авна уу. Энэ жүжгийн ард ОХУ-д өндөр түрээс төлж амьдардаг 11, 12, 13 дугаар байр Дархан хотын гуравдугаар байрны оршин суугчид хохирсоор үлдэж байна.
Ардчилал зах зээлээс хойш 15 жилийн хугацаанд, тухайн цаг үед бид хөрөнгөтөн гэж ад үзэж байсан улс орнууд хэдэн зуун сая ам.доллараар буцалтгүй туслаж байхад ОХУ нь хэдэн хуучин барилгаа ядуу монголчуудад түрээслэж мөнгө олж байгаагаасаа ичдэггүй юм болов уу?

Д.ЦОГЗОЛМАА
(өдрийн сонин 2005-11-09 270)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button