Ч.ЧимидсүрэнАвилгын дараагийн хэрэг уул уурхай, татвараас илэрч магадгүй байгаа

Бусад авилгачид Х.Баатарын дуулианаар зүгээр өнгөрөх ёсгүй гэсэн ярилцлагыг сонин хэвлэлд өгсөн билээ. Бусад авилгачид гэж хэнийг хэлээд байна вэ? Х.Баатараас гадна авилгатай холбоотойгоор бас хүмүүс гарч ирэв үү? Энэ талаар бид Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ийнхэнтэй уулзаж тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Чимидсүрэнтэй
ярилцлаа.

-Үйл явдалтай холбогдуулан та бүхний санал бодлыг дахин сонсъё.
-Үүсээд байгаа авилгын хэрэг Х.Баатараар дуусах ёсгүй, үүний цаана нь түүний гар хөл бологсод, нуун дарагдуулагсад, гардан гүйцэтгэгчид олон байгаа. Үүнийг цагдаагийнхан гаргасаар байна. Гаалийн байгууллагын шуугиан нь Монголд бодитоор оршин тогтнож буй албан тушаалын гэмт хэргийн 10 хүрэхгүй хувьтай тэнцэнэ. Зөвхөн энэ дуулиан шуугиантай холбоотойгоор төрийн өндөр албан тушаалтнуудын нэр гарсаар ирсэн, одоо ч гарсаар байна шүү дээ. Эдгээрийн ард мөн тэдний гар хөл бологсод болох төр, захиргааны байгууллагад ажиллаж буй залуу, хөгшин албан тушаалтнууд холбогдож нуун дарагдуулаад байна. Бидний хэлж байгаагаар гардан гүйцэтгэгчид болон нуун дарагдуулагчдад том багагүй тушаалтнууд орж байгаа. Тэдний зарим нь хэргээс зайлсан гэмээр гадаад, дотоодод өөр албан тушаалд очсон бий. Бидэнд энэ талын мэдээлэл бий.

-Авилгын хэрэгт ганц Х.Баатараас гадна олон хүн холбогдсон эсэхийг юугаар батлах вэ? Энэ хэрэгт УИХ-ын 2-3 гишүүний нэр гарахад УИХ-ын Тамгын газраас баталгаатай мэдээлэл хүсч хууль хяналт, цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдээлээгүй нөхцөлд ийм мэдээллийг цацахгүй байхыг сануулсан шүү дээ.
-Х.Баатар даргатай холбоотой хэргийн мэдээлэл нь өнөөдрийн байдлаар Монголын мянга мянган иргэдийн өмнө нээлттэй асуудал болж хувирчихаад байгаа шүү дээ. Өмнө нь 2000-2004 онд тэртэй тэргүй олны өмнө сонин хэвлэл, холбогдох бусад мэдээллээр ил гарчихсан энэ үйл ажиллагааг өнөөдөр шинээр гарч буй асуудал мэтээр хандаж байгаа нь мэдэн будилж байгаа юм шиг, нөгөө талаар хэргийг буюу энд холбогдох хүмүүсийг нуун дарагдуулахыг оролдож байна гэсэн үг. Энэ оролдлогод таны хэлээд байгаа УИХ-ын Тамгын газраас хийсэн мэдээлэл орно.

-Таны хэлснээр авилга буюу одоо үүсээд байгаа гаалийн хэрэг явдал албан тушаалын гэмт хэргийн 10 хүрэхгүй хувьтай тэнцэж байгаа бол бусад үлдэх хувь нь хаана байна вэ?
-Үлдэх авилгатай холбогдох хэргийг сөхөж тавихад үүнд уул уурхайн салбар орно. Энэ нь Бороо гоулд-оос эхлээд Таван толгой-н орд, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр зэрэг Монголын томоохон орд газрууд хүртэл орж байгаа. Энэ асуудлыг манай хөдөлгөөний зүгээс хууль хяналтын зохих байгууллагад мэдэгдсэн. Магадгүй авилга, албан тушаалаа ашигласан хэргийн дараагийн томоохон илрэлт манай уул уурхайн салбарын холбогдох яамд, газар, эдийн засгийн томоохон стратеги бүхий байгууллагууд дээр гарахаар байгаа.
Уул уурхайн салбарт манай томоохон удирдлагууд лиценз олголтоор далимдуулан ногдол ашгийн аргаар хувь хүртэж байгаа нь нууц биш болжээ. Үүний цаана гадаадын тэр дундаа хятадууд хууль бусаар олноор ирж ажиллаж оршин сууж энэ байдал нь хүссэн хүсээгүй нутгийн ядуу эмэгтэйчүүдийг бие үнэлэх байдалд хүргэж энэ нь зарим хөдөө орон нутагт томоохон асуудал болж хувирчихаад байна. Хөдөө орон нутагт монголчууд ядуу, хятад ажилчид нэлээд бийлэгжүү, ийм нийгэмшил тогтчихоод байна. Үндэсний аюулгүй байдал талаас харах хэрэгтэй болсон байна. Гэх мэтээр авилгын уршгууд гарсаар.

-Уул уурхайн салбарт гараад байгаа авилгын хэргийн талаар тодорхой жишээ хэлнэ үү?
-Алтны хэрэг байна. Манай хөдөлгөөн дээр ирсэн мэдээлэл болон бидний хийсэн судалгаагаар Монголд олборлогдож буй алтны 20-30 хувь нь хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон. Үүнийг мөнгөн дүнгээр тооцоход жилд 560 сая төгрөг болж байна. 2002 оны аравдугаар сарын 21-нд долоон кг алтны контрбандын хэрэг үйлдэл дээрээ баригдсан. Гэтэл энэхүү хэргийг хууль хяналтын байгууллагынхан өнөөг хүртэл хав дарсан. Энэ үйлдлийг гардан гүйцэтгэгчид болон нуун дарагдуулагсадтай холбоотой хүмүүст манай гаалийн албан тушаалтнууд мөн холбогдсон. Энд хувь хүнээс гадна Алтан Дорнод Монгол зэрэг гадна дотны хэд хэдэн ХХК орж байгаа.

-Гаалиас гадна таны хэлснээр уул уурхай, бас татвартай холбоотой авилгын хэрэг сөхөгдөж магадгүй гээд байна. Энэ талаар та бүхэнд мэдээлэл бий юу?
-Бий. Татвартай холбоотой зарим нэг материалаас дурдвал барааны нэр төрлийг өөрчлөх замаар татвараас зайлсхийсэн хэрэг гарч байгаа. Зөвхөн энэ үйлдэл нь жилд дунджаар 500 сая орчим ам.долларын хохирлыг улсын төсөвт үзүүлж байна. Тодорхой нэр дурдвал эдгээр үйлдэл дээр мөн адил манай томоохон албан тушаалтнууд нэр холбогдоод байна. Мэдээж энэ асуудлыг хууль хяналтын шударга ажилтан, албан хаагчид анхааралдаа авсан байх гэж үзэж байгаа. Эдгээр хэрэг, үйлдэл нь хэзээ нэгэн цагт илрэн гарч олон түмний өмнө дэлгэгдэх нь ойлгомжтой.

-Авилгатай тэмцэх тухай яриагаа үргэлжлүүлье. Танай хөдөлгөөнтэй зэрэгцээд ч гэх юм уу, эсвэл та бүхний жишгээр Эрс шинэчлэл гэсэн хөдөлгөөн гарч ирэн авилгатай тэмцэхийг мөн уриалаад байгаа. Цаашдын үйл ажиллагаа гэдэг ч юмуу, тэмцлээ өргөжүүлэх үүднээс та бүхнийг нэгдэх гэж байгаа ч гэж сонслоо.
-Монголд албан тушаалын авилгын хэрэг зөвхөн томоохон албан тушаалтнууд болон тэдний ах дүү, хамаатан садан, найз нөхөр, танилын хүрээнд явагддаг. Харин одоо гарч ирээд байгаа Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар авилгыг доод албан тушаалтнууд буюу эмч, цагдаа, багш нартай холбон энэ тал руу нэлээд чиглээд байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ тэд нарын авч буй авилга нь сарын цалингийнх нь 50 хувиас хэтрэхгүй байгаа шүү дээ. Харин жинхэнэ авилгачдын авилгын хэмжээ нь жижигхэн арал худалдаад авчихаар хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэхээр эргэлдэж байна. Энэ байдлаас авч үзэхэд Эрс шинэчлэл хөдөлгөөний үйл ажиллагаа нь зохион байгуулалттай, хуурамч болох нь хүмүүст харагдаж байна. Ер нь дэлхийн түүхэнд авилгатай тэмцэх асуудлыг томоохон албан тушаалтнуудаас эхэлсээр ирсэн. Харин хоосон хонохгүй тулд таван мянган төгрөгийн авилга авч байгаа нь тухайн ажилтны буруу гэхэд хариуцлагыг томчуулаас л эхлээд олох хэрэгтэй.

Ярилцсан Б.БОЛД
(өдрийн сонин 2005-11-09 270)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button