Оскарт Монгол кино дахин нэр дэвшинэ

Тус киноны хөгжмийн зохиолчоор Бөртэ хамтлагийн ахлагч, их хуурч Д.Ганпүрэв ажилласан юм. Герман улсад амьдарч буй түүнтэй холбогдож кино наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Сонирхуулахад найруулагч Д.Бямбасүрэн Японд киноныхоо нээлтийг хийж байгаа гэнэ.

-Шагнал авсанд тань хүргэе.
-Баярлалаа.

-Шар нохойн там киноны хөгжмийг ямар зэмсэгт зориулж бичсэн бэ?
-Монгол ардын цөөхүүл хөгжимд. Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчид тоглосон.

-Энэ наадамд хэдэн кино өрсөлдөв?
-Таван төрөлд нийт 177 кино өрсөлдсөн.

-Наадмын нэр хүндийн талаар сонирхож байна. Аль зэрэглэлийнх юм бол?
-Олон улсын А зэрэглэлийн шалгаруулалт юм билээ. Нэр хүндийн хувьд Оскарын наадмын өмнөх гэж тайлбарладаг.

-Тэгэхээр Шар нохойн там Оскарт нэр дэвших магадлалтай гэж ойлгож болох уу?
-Шалгаруулалтын цөөн хэдэн номинацийнх нь гурван төрөлд гараад ирсэн болохоор нэр дэвших байх. Оскарын нэр дэвшүүлэлт арай эхлээгүй байна.

-Шилдэг хөгжмийн зохиолч боллоо. Өндөр шагнал хүртэв үү?
-Хөгжмийн зохиолчид тодорхой хувь ноогдоно л доо. Ер нь бол шилдэг кино үйлдвэрлэгчдэд 50 мянган доллар олгодог юм байна. Шагналыг хэзээ яаж олгох тухай гээд бүх мэдээллийг интернэтээс авсан нь дээр болов уу.

-Эгэл жирийн монгол амьдрал, айлын тухай өгүүлэх энэ кино Европ, Америкт ийн үнэд орж байгаагийн учир юу юм бол?
-Энэ киноны үзэл санааг товчхон хэлэх гэж оролдъё. Өнөөдөр дэлхий дахинаа тулгамдаад байгаа олон асуудлыг хөндөж гаргасан л даа. Энгийнээр хэлэхэд мөнгө амьдралын утга учир, үнэ цэнэ биш юм. Хүмүүс бие биеэ, байгалиа хайрлаж зохицон тайван сайхан амьдарч болдог юм байна. Европ, ер нь дэлхийн хаана ч аллага хядлага, үл итгэлцэл, хардлага сэрдлэгийн дарамт нүүрлэсэн өнөө цагт бүх юм хоорондоо ямар ч албадлагын зохион байгуулалт, шахалтгүйгээр хоорондоо уусан эвлэсэн амьдралын хэв маяг зөвхөн монголчуудад байна. Хүүхэд багачууд нь эрх чөлөөтэй, эцэг эхийнхээ дэргэд өсч өндийхдөө өөрсдөө амьдралд бэлтгэгдчихдэг. Ийм байгаагаараа Монгол орон, монгол газар шороо, монгол хүмүүс энх тайван амьдралын бэлгэ тэмдэг гэсэн үзэл санааг дэвшүүлсэн гэж ойлгож болно.

-Таны хувьд энэ анхны том бүтээл байсан уу?
-Киноны хөгжмийн тухайд нэг биш бүтээлтэй. Хамтлагийнхаа уран бүтээлийн хөтөлбөрт багтдаг зохиолуудын ихэнхийг өөрөө найруулдаг.
Hampton-ы наадмыг 1993 оноос эхэлж жил бүр явуулж эхэлсэн бөгөөд эдүгээ хамгийн олон уран бүтээлч мэргэжлийн ур чадвараа сорьдог талбар болоод байгаа ажээ. Hollywood reporter-д бичсэнээр хамгийн ардчилсан, нээлттэй энэ наадам амжилт, алдар хүндийн нууц түлхүүр гэнэ. Энэ жилийнхэд аймшгийн, инээдмийн, богино хэмжээний, баримтат, дэлхийн шилдэг гэсэн таван номинацид нийт 177 кино өрсөлджээ.

Д.ОЮУНАА
(өдрийн сонин 2005-11-09 270)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button