Дуншсан сайдын сураг

Тэр тусмаа ийм том салбар толгойгүй удаан явах нь улс оронд ямар сайн байх билээ. Маш хариуцлагатай, нэн чухал үүрэгтэй энэхүү яам эзэнгүй явж ирсэнд олон түмэн гайхаж, бухимдах явдал гарч байна. Ялангуяа улс орны байдал эгзэгтэй болж, авлигын асуудал хурц тод илэрч байгаа нөхцөлд ийм байж болохгүй гэдгийг цагдаа зэрэг хүчний байгууллагууд шаардаж, шахаж эхэлжээ. Хэнийгээ тавих гээд юуг яах гэж удаашраад байгаа нь сонин. Ц.Нямдоржийг УИХ-ын даргын суудалд заларсны дараахан орыг нь залгах хүнийг нэг их удаалгүй тодруулж болох байсан. МАХН ямар боловсон хүчнээр дутна гэх биш. Тэгээд ч зөвшилцлийн нэг субъект АН дээрх албан тушаалыг булаацалдаагүй, тэгэх боломж ч байхгүй. Хамгийн гол нь МАХН хэнийг тавих вэ гэдэг сонголт дээрээ гацаад тодорхой шийдэлд хүрч чадалгүй өдий хүрчээ. Сайд бол улс төрийн албан тушаал, тухайн салбараар мэргэшсэн байх албагүй гэдэг дүрэмтэй болохоор шинэ спикерийг тодорсны бараг маргаашаас нь эхлээд л Хууль зүйн сайдууд ар араасаа тодорч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, сонин хэвлэлүүд өдөрт л нэг хүний нэрийг таамаглан гаргаж ирж байлаа. Хамгийн эхнийх нь Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил. Энэ залуу өмнө нь ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж, хэн болохоо харуулж чадсан болохоор зарим сэтгүүлчдийн толгойд юуны түрүүнд орж ирсэн байх л даа. Үүнтэй холбоотойгоор ч гэх үү Ямар сонин юм бэ. Арай үгүй байлгүй. Ийм боловсролтой, дипломат залуу гадаад хэргийг орхиод дотоод хэрэг рүү орно гэж уг нь баймааргүй юм гэсэн жиг жуг яриа гараад авсан нь санамсаргүй эргэлзээ биш байх. Нэмэгдэхүүний байрыг сольсноор нийлбэрийн чанар хувирахгүй. Мөнх-Оргил сайдын хувьд ч ийм бодолгүй байгаа гэдгээ хангалттай илэрхийлсэн санагдана. Уржигдархан сэтгүүлчдэд өгсөн Гадаад хэргийн яамныхаа төсвийг яая гээд толгой өндийх завгүй ажиллаж байна. Ингэхэд энэ асуултыг яагаад надад тавиад байгаа юм бэ. Би юу гэхэв гэсэн хариултад нь бүх зүйл тодорхой байна.Жигүүрийн Ө.Энхтүвшингийн нэр ч бас дуулдсан. 2004 оны сонгуулийн дараа түүнд ямар нэгэн бялуу оногдоогүй болохоор Хуульзүй, дотоод хэргийн сайд гэдэг бол өөрийнх нь хувьд том шанс. Энэ утгаараа мань хүн өөрөө санаагаа цухуйлгаад авсныг үгүйсгэхгүй. Гэвч өөрийнх нь байр суурь, үйл ажиллагаа нь намын нэр хүнд, эрх ашигт нөлөөлөхүйц хэмжээнд очлоо гэж үзсэн юм уу тэрбээр нам дотроо дэмжлэг авч чадаагүй юм шиг байгаа юм.

Энэ хоёр хүнээс гадна УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, Батлан хамгаалахын сайд Ц.Шаравдорж нар ч магадлалтай хүмүүсийн тоонд бүртгэгдсэн удаатай. Д.Лүндээжанцан Энэ бол худлаа. Би яалаа гэж сайд болох юм. УИХ-ын дэд дарга хүн парламентаа тэгж доош нь хийнэ гэж байхгүй шүү дээ гэж уурсангуй үгүйсгэснийг бодоход дээрх албан тушаалын талаар бодохыг ч хүсээгүй явсан нь илт. Ц.Шаравдорж ч яамнаас яам хэсч явах сонирхол алга гэж манай сонинд төв тодорхой хэлсэн.

Д.Одбаярын хувьд Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэндээсээ УИХ-д сонгогдоод нэг их эсэргүүцэлтэй тулгаралгүй Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгогдсон. Салбараа мэддэг болоод тэр байх л даа. Гэвч нэр нь гараад байхаас биш нидэр дээрээ сайдын суудалд очоод суучихсан юм алга. Харин өөрөө дотроо санаатай байдгийг үгүйсгэхгүй. Дөнгөж уржигдархан нэгэн сонинд Хууль зүй, дотооод хэргийн сайдын асуудал яаж шийдэгдэхийг хүлээж л байна. Би өөрөө хариулахад эвгүй юм биш үү гэж ярьжээ. Үүнээс үзвэл түүний нэр яригдсан нь үнэн бололтой. Гэхдээ Д.Одбаяраас гадна бас нэг хүн байгаа. Тэр бол УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч, МАХН-ын нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн. Энэ хүний хувьд хууль тогтоох дээд байгууллагад өмнө нь ч сонгогдон ажиллаж байсан. Туршлагатай, туйлбартай, олонд танигдсан, зохион байгуулах чадвар сайтай. Хамгийн гол нь бусдын эвийг олж чаддаг хүн гэсэн. Энэ талаасаа, бас сайд бол улстөрийн албан тушаал гэдэг тэр өнцгөөс нь харвал тэнцэхгүй гэх газаргүй. Гэвч асуудал хэний зүг нааштай эргэх нь одоогоор бүрхэг байна. Өчигдөр УИХ дахь МАХН-ын бүлэг хаалттай хуралдаж Хуульзүй, дотоод хэргийн сайдын асуудлыг хэлэлцжээ гэсэн яриа саарал ордноор нэг тэнэж явсан.

(өнөөдрийн монгол 2005-11-09 133)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button