Хятадууд манайхаас эрчим хүч худалдан авах санал тавилаа

-Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаараад цахилгаан, дулааны үнэд өөрчлөлт орно гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ талаар танай яам ямар байр суурьтай байна вэ?
-Энэ өвөл цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхгүй гэж батлан хэлж байна. Эрчим хүчний салбар хүндхэн байдалтай байгаа ч хэрэглэгчдийнхээ эрх ашгийг нэн түрүүнд дээдэлж байгаа. Дизелийн түлшний үнийн өсөлт эрчим хүчний салбарт хүнд цохилт болж байна. Уурхай нүүрснийхээ үнийг нэмж, төмөр зам үйлчилгээний тарифыг 20 хувиар өсгөсөн. Үүнээс шалтгаалаад их хэмжээгээр зардал өсч эрчим хүчнийхэн 11 тэрбум төгрөгийн алдагдалд орж байгаа. Дэлхийн банктай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж үнийг нэмэхгүй байх бодлого барьж байгаа.

-Гадаадын зээл, тусламжийн дийлэнх хувийг эрчим хүчний салбарт зориулсан биз дээ. Гэвч дорвитой өөрчлөлт орохгүй байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Гадаадын зээл тусламжийн талаар Үндэсний аудитын газар судалгаа гаргасан байсан. Түүнд нийт зээлийн 20 гаруй хувийг эрчим хүч, 30 гаруйг замын салбар, аж үйлдвэрт 20 хувийг зарцуулсан байна лээ. Тийм болохоор зөвхөн эрчим хүчний салбар идээд уугаад дуусгаж байгаа юм биш. Эх үүсвэр болох цахилгаан станцын техник, технологийн шинэчлэлтэд нэлээд их хөрөнгө зарцуулсны хүчинд найдвартай ажиллагаа дээшилсэн шүү дээ.

-Нийслэлийнхэн дулаан, цахилгаанаар тасалдахгүй өнтэй өвөлжих бэлтгэл бүрэн хангагдсан уу?
-Тэгж ойлгож болно. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс өвлийн бэлтгэл хангах ажлыг эхэлсэн. Одоо бүх бэлтгэл ажил дууссан. Байгалийн бэрхшээл зэрэг биднээс шалтгаалахгүй зүйл гарч ирэхгүй л бол. Ийм явдал болбол цаг тухайд нь шуурхай арга хэмжээ авна.

-Эрдэнэт хот энэ өвөл цахилгаан, дулааны гачигдалд орж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Шарын голын уурхайн нүүрс гаргах ажилд саатал гарсан учир Дархан, Эрдэнэтийн цахилгаан, дулааны асуудалд хүндрэл гарч магадгүй байна. Гэхдээ бид Эрээнээс нүүрс авахаар тохиролцсон. Тээвэрлэлтийн зардал нь өндөр гарахаар байна. Ямар ч байсан найдвартай ажиллагааг хангахыг зорьж байгаа.

-Нийслэлд 7000 гаруй иргэн цахилгаангүй хүндхэн байна. Үүнийг хэзээ зохицуулах вэ?
-Нийтдээ 10000 гаруй өрх цахилгааны хүндрэлтэй байгаа. 3000 өрхийн цахилгааны шугам гэмтэлтэй байгаагаас тасалдаж, хүчдэл хүрэхгүй байна. 7000 өрх огт цахилгаангүй байгааг зохицуулахад хөрөнгө шаардлагатай. 2006 оны төсөвт 2.6 тэрбум төгрөгийг төсөлд тусгасан. Улаанбаатар хотыг санхүүгийн хувьд бие даах чадвартай гээд улсын төвлөрсөн төсвөөс хөрөнгө өгдөггүй. Хотын төсөв үүнийг шийдвэрлэж чадахгүй байна. Энэ хөрөнгө УИХ-аар батлагдвал 7000 өрхийг шууд цахилгаантай болгоно. Хотын цахилгаан шугам сүлжээний газар 150 сая төгрөг л гаргах санхүүгийн боломжтой. Энэ ердөө 400 айлыг гэрэлтэй залгуулна гэсэн үг.

-Орхоны усан цахилгаан станцыг барих тендерийг гадаадынхан их сонирхож байгаа гэл үү?
-100 мегаваттын хүчин чадалтай Орхоны усан цахилгаан станцын барих тендерийг зарласан. Үүнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, Турк зэрэг долоон орноос оролцох саналаа ирүүлжээ. Ер нь манайх Азидаа усан цахилгаан станцгүй ганц орон юм билээ. Эгийн голын усан цахилгаан станцын асуудал хөрөнгө мөнгөгүйн улмаас унтарсан.

-Нийслэлийн хүн ам энэ байдлаар өсвөл хоёр жилийн дараа дулааны дутагдалд орно гэсэн тооцоо гарсан байсан. Энэ асуудлыг анхааралдаа авсан уу?
-Нийслэл рүү ирэх, хөдөлгөөн хурдацтай өсч байна. Мөн орон сууц ихээр баригдаж байгаагаас харахад эх үүсвэрийг нэмэгдүүлэхгүй бол 2009 оноос дулааны дутагдалд орно. 2007 оноос тав дахь эх үүсвэрийг барья гэж тооцоолж байна.

-ОХУ-аас их хэмжээний цахилгаан авдаг. Дотооддоо үйлдвэрлэж болохгүй юм уу?
-ОХУ-ын төвийн эрчим хүчнээс 138 сая киловатт цахилгаан авч байгаа. Манайх дан ганц нүүрсээр ажилладаг станцуудтай болохоор тохиргоог хийхэд хүндрэлтэй. Тиймээс гадаадаас авдаг юм л даа. Улаанбаатар хотод 50 мегаваттын хүчин чадалтай ус хуримтлуулах станцыг 2008 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ер нь эрчим хүчний олон эх үүсвэртэй байвал найдвартай ажиллагааг хангана.

-Хятад манай улсаас эрчим хүч авах санал тавьсан юм уу?
-Хятадууд манайхаас цахилгаан эрчим хүч авья гэсэн санал тавьсан. Яг тодорхой шийдвэрт хүрээгүй байна. Манай улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлахдаа энэ талаар ярилцаж дорвитой үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Хятадын эрчим хүчний хэрэглээ асар их өссөн учир гадаадаас авах асуудал яригдаж байна. Мөн БНХАУ нь ОХУ-тай хамтран 1300 мегаваттын хүчин чадалтай нүүрс, усыг ашигладаг станц, Казахстантай 7000 мегаваттын усан цахилгаан станц, Монголд 3000 гаруй мегаваттын цахилгаан станц барихаар ярьж байгаа юм билээ. Ер нь БНХАУ нүүрс авах сонирхол бага байгаа юм. Тиймээс бид нүүрс гаргаж байснаас станц бариад эрчим хүчийг Хятад руу экспортловол багагүй ашигтай байх болно. Гэхдээ энэ асуудал бүрэн шийдэгдээгүй гэдгийг давтан хэлье.

-ОХУ-аас манай нутгийг дайруулж хийн хоолой дамжуулах асуудал нааштай шийдэгдэх боломж байна уу?
-Эрхүүгээс Монголын нутаг дэвсгэр дээгүүр хийн хоолой дамжуулан Хятад улс авах талаар их яригдаж байна. Бид ч энэ талаар уулзаж ярилцсан. Ер нь ирээдүй бий.

-Баруун аймгуудыг цахилгаанаар хангадаг ОХУ-ын компани гэрээгээ цуцалж байгаа гэсэн. Энэ аймгуудын иргэд өвлийг яаж давах бол?
-Ховд, Баян-Өлгий, Увс аймгууд жилд ОХУ-аас 40 сая киловатт цахилгаан авдаг юм. Харин 2006 онд хэрэглээ өсч 45 сая киловаттыг авахаар байна. Ер нь зардлаа нөхөж чаддаггүй өр төлбөрт орж хүндхэн байдалтай байгаа. Төсвөөс алдагдлыг төлдөг. ОХУ 300 сая төгрөгийн төлбөрөө өгөхгүй бол цахилгаанаар хангахгүй гэж мэдэгдсэн. Хэрэв үүнийг зохицуулахгүй бол цахилгаангүй болж уурын зуухууд нь хөлдөх болно. Онцолж хэлэхэд Увс аймгийн иргэд, аж ахуйн нэгж төлбөрөө хийдэггүй. Ер нь төрөөс өгнө биз гэдэг сэтгэлгээг өөрчлөх цаг болсон. 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс баруун аймгийг эрчим хүчээр ОХУ-ын өөр компани хангана. Өмнөх компанийн эрхийг нь цуцалсан юм билээ. Бид нэг киловатт цахилгааныг 3.5 центээр авдгийг 3.3 цент болгосноор манай тал 70 сая төгрөг хэмнэх болж байна. Гэхдээ нэг хатуу болзол тулгасан. Тухайн улс гадаадад эрчим хүч экспортлохдоо төлбөрийг урьдчилж авна гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхээр бид 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс авах цахилгааны төлбөрийг арванхоёрдугаар сарын 1-нд буюу урьдчилж төлөх ёстой. Тиймээс тус аймгуудын хэрэглэгчид төлбөрөө урьдчилж хийнэ гэсэн үг. 2007 оноос Дөргөний усан цахилгаан станц (12 мегаваттын хүчин чадалтай) ашиглалтад орно. Тэгэхээр энэ байдал өөрчлөгдөж дэвшил гарах байх.

(өнөөдрийн монгол 2005-11-09 133)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button