Хэлмэгдсэн Монгол бичгийг цагаатгах цаг болоогүй юу

-Галдан гуай, өнгөрсөн зууны ерээд оны эхээр үндэсний монгол бичиг сурах хөдөлгөөн орон даяар өрнөж байсан.
Бид ч албан газар дээрээ монгол бичгийн дамжаа байгуулж, өглөө оройгүй хичээллэж байлаа. Бас монгол бичгээр дагнан гардаг тогтмол хэвлэл Хүмүүн бичиг сонинг Та санаачлан гаргаж, энэ нь монгол бичиг сурах гол орчин болж байсан, одоо ч хэвээр байгаа. Харин сүүлийн үед үндэсний монгол бичгээ иргэн бүр сурах төрийн бодлогын эрч хүч нь сульдаж, хэрэгжүүлэх ажил цалгардах аястай байгаа юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Монгол Улсын анхны ардчилсан парламент Улсын Бага Хурал /УБХ/ 1991 онд Албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах тухай 36-р тогтоол гаргасны дараахан мэдээллийн МОНЦАМЭ агентлагт ажиллаж байсан миний бие монгол бичгээр сонин гаргая гэж санал тавьсан. Түүнийг агентлагийн захиргаа дэмжиж монгол бичгийн анхны сонин гаргаж эхэлснээс хойш 13 жил гаруйн хугацаа өнгөрч 700 шахам дугаар гаргажээ. Нээрээ 1990-ээд онд хааяагүй монгол бичиг сурах гэж хүн бүр шамдаж байсан. Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг гэхэд л дандаа орос сургуулиар дамжиж гадаад хэлтэй болсон залуучууд Ш.Чоймаа багшаар хичээл заалгаж, монгол бичгээр хэвлэгдсэн Монголын нууц товчоо-г эх адаггүй хуулж бичсээр байгаад уншдаг төдийгүй, ойр зуурын юм бичдэг болж билээ. Өнгөрсөн зууны ерээд оны эхээр сонины цаас их ховор байсан ч манай сонин МОНЦАМЭ агентлагийн нөөлгөнд байсны хүчинд 25 мянган захиалагчтай сониноо цаасаар таслалгүй тогтмол гаргасаар байсан юм. Тэгээд л тэр үед мянган жил хэрэглэсэн, эх хэлэндээ гойд зохицсон үндэсний монгол бичгээ сэргээж хэрэглэх төрийн бодлого тодорхой болсон билээ. Монголд өрнөсөн ардчиллын буянаар монголчуудын үндэсний ухамсар сэргэж Монголын ардчилсан шинэ засаг төр аль нэг их гүрнээс асуулгүй, үндэсний монгол бичгээ төрийн албан ёсны бичиг болгох бодлого баримталж эхэлсэн. Монгол үндэстэн одоо л өөрийн үндэсний бичгээ сэргээж хэрэглэх нь ээ гэж эх оронч мянга мянган хүн горьдож байсан шүү.

-Тэгээд цааш нь юу болсон гэж. Тэр зөвхөн горьдлого байсан гэж үү?
-Чухам тэр үед үндэсний бичгээ сурах хөдөлгөөн орон даяар өрнөхийн зэрэгцээ, үндэсний бичгээ үгүйсгэсэн урсгал бас зэрэгцэн бий болж, бидний урдаа барьдаг эрдэмтэд монголын хүүхдүүдийг туршлагын туулай болгох нь ээ гэсэн мэдэгдэл сонинд нийтлүүлж нэрсээ ярайтал өрж гарын үсэг зурсан билээ. Монголын өсвөр үеийнхэн түүхэн ээдрээтэй үед халж сольсон үндэсний бичгийг нь сэргээн зааж сургах ариун гэгээн үйлс Монголын зарим эрдэмтний Нүдэнд орсон тоос, шүдэнд наалдсан хаг мэт болж, хүүхдийг туршлагын туулай болгосон мэтээр үзсэн нь Монголын хуучин тогтолцоо бичиг үсгээ сольж, нялх балчраас нь харийн хэл бичиг үсэгт сургаж, интернационалч үзлийг тугаа болгон тахиж, үндэсний ба эх оронч үзэл бодлыг гэмт хэрэг болгосон бичигдээгүй хууль он удаан жил үйлчилсний харгай болсон юм. Монголчууд бид хуучин үндсэн хуульдаа монгол түмний бахархал болсон ардын сэхээтний давхарга бий болсон гэж бичсэн тэрхүү сэхээтэн эрдэмтэд нь эх оронч, үндэсний үзлээс хагацсан давхраа бий болгосноо улс үндэсний эрх ашигтай холбоотой эгзэгтэй асуудлыг шийдвэрлэх үед л сая нэг зэс нь цухуйсныг мэдэж авсан юм. Одоо тэр ардчиллын үүрийн гэгээгээр үндэсний бичгээ өсвөр үед заахыг эсэргүүцэж гарын үсэг зурж байсан эрдэмтэд буруу юм хийснээ гэмшиж байдгаа бидэнд зориг муутайхан ч гэсэн илэрхийлж байдаг. Энэ ташрамд хэлэхэд монголчуудын дотроос олон зуун эрдэмтэн, сэхээтэн төрөн гарсан боловч үндэсний сэхээтэн даанч цөөн байдгийг дээр дооргүй гадарлах болсон байх.

-Эрдэмтдийн сонинд нийтлүүлсэн эсэргүүцлийн мэдэгдлээс болоод төр, засаг монгол бичгийн талаархи бодлогоо өөрчилсөн гэж ойлгож болох уу?
-Өөр хүчин зүйл бас байсан. Үндэсний бичиг үсгээсээ хагацаад хагас зууны хугацаа өнгөрсөн болохоор үндэсний бичгээ харийн юм шиг үзэж төсөөрсөн багш, сурган хүмүүжүүлэгчид ч цөөнгүй байсан. Монгол бичгээ үгүйсгэгчид ерөнхий боловсролын сургуулийн багш нартай их ажиллаж тэднийг төрийн бодлогын эсрэг турхирах ажил их хийсэн. Бас гоё ганган уриа лоозон дэвшүүлж, төрийн бодлогыг саармагжуулах оролдлого ч гарч байв. Хос морьтой хол явна гэсэн уриалга өнгөц харвал зүйтэй мэт байсан ч уг чанартаа төрийн бодлогыг саармагжуулах цорын ганц зорилготой байсан нь хожим тодорхой болсон. Тэгээд Хос морьтой хол явна хэмээх уриалга дэвшүүлэгчид орос бичигтэй морио унаж, монгол бичигтэй хөтөлгөө морио чөдөрлөж орхиод нөгөө интернационализм руугаа давхиад явчихсаан. Нөгөө Хос морьтой хол явах лоозон дэвшүүлэгчид үүнд харамсаагүй. Харин баярлаж хундага тулгаж байсан сураг бий. Зарим эрдэмтэн нэр зүүсэн хүн, их зохиолч Д.Нацагдоржийн Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болохгүй соёл гэсэн хэсгийг иш татаж, их зохиолч мартаж болохгүй бичиг үсэг гэж хэлээгүй шүү гэж монгол бичгийг эсэргүүцээд, соёл гэдэг ухагдахуунд бичиг үсэг ордгийг мэддэггүй тун тааруу жол эрдэмтэн болохоо олон нийтийн өмнө харуулсан. Өнгөрсөн зууны 20, 30-аад оны үед их зохиолч мартаж болохгүй соёл гэж бичсэнийг бичиг үсэггүй соёл гэж маргах нь дэндүү тэнэг явдал болох сон.

-Өнөө үед монгол бичгээ сэргээж хэрэглэх төрийн бодлого хэвээрээ байна уу, эсвэл тэгсхийгээд зөнд нь орхичихоод байгаа юу ?
-Төрийн бодлого одоо тодорхой болсон. Гэхдээ тууштай биш, эргэж хургасан мөлхөх шинжтэй байгаа юм. 1991 онд УБХ-ын 36-р тогтоолоор баталсан Албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах тухай тогтоолыг иш үндэс болгож, улс орон даяар ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангиас нь монгол бичиг зааж, албан байгууллагын хаяг, тамга тэмдэг зэргийг монгол бичгээр үйлдэж, үндэсний бичиг үсэгт амь орж, монгол хүний үндэсний ухамсар сэргэж, одоо л монгол улс жинхэнэ тусгаар тогтносон, олон улсын хамтын нийгэмлэгийн дунд хөлөө олж явах нь ээ гэж Монголын эх оронч хүмүүс баярлаж байв. Гэтэл юу болсон гээч, 1994 оны долдугаар сарын 8-нд Улсын Их Хурал УБХ-ын 36-р тогтоолыг хүчингүй болгож, Албан хэргийг кирил бичгээр хөтөлсүгэй. Албан хэрэг хөтөлж байгаа бичгээр нь бага сургуулийн нэгдүгээр ангиас нь заасугай монгол бичгийн үндэсний хөтөлбөр боловсруулахыг Засгийн газарт даалгасугай гэсэн 66-р тогтоол гаргасан нь Монголын бичиг соёлын хувьд ёстой цэлмэг тэнгэрээс аянга ниргэх мэт болсон юм. Ингэж 1994 оны долдугаар сарын 8-нд монгол бичгийн хувьд хар өдөр болсон билээ.
УИХ-ын тогтоол долдугаар сарын 8-нд гарсан нь бас их учиртай. Зохион байгуулалт бүхий хуйвалдааны шинжтэй байсан. УИХ-ын энэ тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьж болзошгүй тул зориуд улсын баярын олон хоног үргэлжлэх амралтын өдрүүд тохиохоор бодож тавьсан хоригийг нь хүчингүй болгохоор сэмхэн хуйвалдсан гэмээр шинж ажиглагдсан юм. УИХ тэр 66-р хар тогтоолоо 1994 оны долдугаар сарын 9-ний өдөр буюу ажил тарахаас хоёрхон цагийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газар албан ёсоор хүргүүлжээ. Тэгээд улс орон даяар бараг 3-4 өдөр наадсан ч Ерөнхийлөгчийн албаныхан хоригийн төсөл амжиж бэлтгээд Ерөнхийлөгч хоригоо тавьж УИХ-д хүргүүлсэн юм. Харин УИХ Ерөнхийлөгчийн тавьсан хориг хуульд заасан 72 цагийн хугацаа өнгөрсөн тул хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Энэ хэрэг явдлын нөгөө талд байсан гавьяат багш Чой.Лувсанжав агсан Долдугаар сарын 8 бол монгол бичгийн хувьд хар өдөр боллоо. УИХ-ын 66-р тогтоол 1941 оны тавдугаар сарын 9-нд гарсан Ардын Сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв хорооны 25/26-р тогтоолтой усны дусал шиг адилхан байгаа нь гайхалтай. Тэр тогтоолд орос үсэг дээр үндэслэсэн монголын шинэ үсгийг бүгд 35 үсгээр баталсугай. Батлагдсан шинэ үсгийн дүрмийг нэгэн долоо хоногт багтаан боловсруулахыг Шинжлэх ухааны хүрээлэн, Ардыг гэгээрүүлэх яаманд даалгасугай. Шинэ үсгийг цэргийн албан хаагчид ба бага сургуулийн 1, 2-р ангид 1941-1942 оны хичээлийн жилээс эхлэн заасугай. Бүх сонинуудад шинэ үсгийн булан гаргасугай Ардын Сайд нарын зөвлөлийн дарга Х.Чойбалсан, МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал гэж гарын үсэг зурсан байлаа. МАХН монгол бичгийг хоёр дахь удаагаа хэлмэгдүүлж байгаа нь энэ. Яагаад гэвэл энэ УИХ-д МАХН үнэмлэхүй олонхийн суудал авсан учраас би тэгж үзэж байна. Хэрэв тэд Монголын үндэсний бичиг соёлд үнэхээр элэгтэй байсан бол ийм хар тогтоол гаргах ёсгүй. Эзэн Чингисийн минь цагаан сүлд өршөөх болтугай. Үндэсний монгол бичиг соёлд хар санасан хэнийг боловч эзэн Чингисийн хар сүлд бүү өршөөг гэж гавьяат багш маань санаа алдаж, бухимдан өгүүлж билээ. Харин 1995 оны зургадугаар сарын 25-нд УИХ 43-р тогтоол гаргаж Монгол бичгийн үндэсний хөтөлбөр баталсан юм. Энэ нь монгол бичгийн талаар эрх зүйн орчинг бий болгосон нь санаанд хүрээгүй ч гэсэн Оргүйгээс охинтой байсан нь дээр гэгч болсон юм.

-УИХ-аар баталсан монгол бичгийн үндэсний хөтөлбөр одоо хэр зэрэг хэрэгжиж байгаа бол ?
-Яахав дээ. Хэрэгжиж байгаа л даа. Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд боловсролын төрийн төв байгууллага гол үүрэг гүйцэтгэхээр заасан байдаг. Энэ төв байгууллага нь БСШУЯ юм. БСШУЯ А.Цанжид сайдын үед Монгол бичгийн орчин бүрдүүлэх зарим арга хэмжээний тухай, Монгол бичгийн сургалтыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай хоёр удаа тушаал гаргаж, сургуулиудын хүрээнд нэлээд ажил зохиосон. П.Цагаан сайд монгол бичгийн талаар нэлээд анхаарч байгаа. Даан ч монгол бичиг гэхээр яамны аппаратын тос нь царцаж, араа шүдэндээ орохоо больчихсон хуучин аппараттайгаа Цагаан сайд бүтэн жил хагасыг өнгөрөөж байгаа. Цагаан сайд багш нартай уулзах үед нь нэг багш сайдаас монгол бичгийг тав юм уу долдугаар ангиас заавал яасан юм бэ гэж санал тавихад Монгол бичгийг хүүхдэд аль болох бага наснаас нь сургавал сайн. Миний хүүхдүүд нэгдүгээр ангиасаа монгол бичиг сурсан. Тэд одоо надаас дээр мэднэ. Цаашид ийм санал тавихгүй байхыг зөвлөе. УИХ-ын баталсан хөтөлбөрт бага сургуулийн гуравдугаар ангиас гээд заачихсан, үүнийг сөрөх хэрэггүй гэж хэлсэн билээ. Бас соёл, урлагийн ажилтан нартай уулзах үедээ Та нар монгол бичгийг хуучин бичиг, уйгаржин бичиг гэж нэрлэхээ болиоч, Монголоор овоглосон бичиг соёлын нэрнээс цэрвээд байх хэрэггүй гэж хэлсэн. Цагаан сайд тэргүүний сургууль шалгаруулахад монгол бичгийн орчин бүрдүүлж буй монгол бичгээр гардаг сонин хэвлэл олноор захиалан сургалтын хэрэглэгдхүүн болгон ашиглаж байгааг нэг үзүүлэлт болгох заалтыг санаачилж болзол болгон оруулсан байдаг. Харин монгол бичиг гэхээр шөрмөс нь татдаг яамны аппаратдаа монгол бичгийн сургалтыг арга зүйн талаас нь мэргэжлийн удирдлагаар хангадаг үндэсний бичгээ сайн мэддэг нэгэн хүнийг яамандаа авч ажиллуулсны төлөө Цагаан сайд та ялд унаж, ясанд хахахгүй, ганц хүнийг цалинжуулсны төлөө Монгол Улс хоосрохгүй байх. Үнэнийг хэлэхэд БСШУЯ-нд монгол бичгээр нэрээ бичиж чадах хүн танаас өөр бараг үгүй байна шүү. Үндэсний бичиг үсэгтээ харь сэтгэлгээтэй ийм хүмүүс төрийн бодлогыг хэрэгжүүлж чадахгүй шүү гэдгийг энэ завшааныг ашиглан Цагаан сайдад зориуд хандаж хэлэх гэсэн юм.

-Монгол бичгийн сургалт сургуулийн хурээнд яаж ийгээд гайгүй хэрэгжиж байх шиг санагддаг. Харин албан хаагчид, ард иргэдийн дунд монгол бичгийн сургалт гэх юм одоо бараг үгүй болоо юу?
-Өнгөрсөн зууны ерээд оных шиг монгол бичиг сурах эрмэлзэл албан хаагчид, ард иргэдийн дунд бараг байхгүй болсон гэж хэлж болно. Одоо аймаг, хот, сум, дүүргийн Засаг дарга нар иргэдийг монгол бичигт сургах нь бүү хэл Монгол бичгийн үндэсний хөтөлбөр хэмээх эрх зүйн баримт бичиг байгаа эсэхийг мэдэхгүй байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй байх. Ерээд оны эхээр нийслэл хот болон, аймаг, сум суурин газрын албан байгууллага, үйлчилгээний газрын хаягийг монгол бичгээр үйлдэж хадсан байлаа. Харин нэг мэдэхэд хотын дарга захирамж гаргаж монгол бичгээр хаягийг буулгаж, орос бичгээр хаягаа хийхийг тушаасан. Тэгээд л одоо нийслэл хот гэхэд монгол бичгээр хаягаа бичсэн газар нүдний гэм болтлоо ховорджээ. Үндэсний бичгээ сураагүй нь хувь хүний гэхээс илүү тухайн нийгмийн байгууллын буруу байсныг үгүйсгэхгүй, гэхдээ өнгөрсөн 15 жилд үндэсний бичгээ бие даан сурах хангалттай хугацаа. Экс Ерөнхийлөгч П.Очирбат гэхэд л Ш.Чоймаа багшаар монгол бичгийн хичээл заалгаж Та минь хурал ихдээд гэрийн даалгаврыг биелүүлж амжсангүй гэж толгойгоо маажих аядаж байсан гэдэг.

-Улс төрчдөөс монгол бичиг сайн мэддэг хүн хэр олон байдаг бол. Үндэсний бичгээ мэдэхгүй учраас түүнийг дэмждэггүй юм биш үү?
-Монгол бичгээр байнга тэмдэглэл хөтлөх хэмжээнд мэддэг хүн бол Б.Даш-Ёндон, П.Жасрай, Б.Чимид одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын хүмүүс бий. Ерөнхийлөгч Н.Энхбаяр саяхан гавьяат багш Ш.Чоймааг хүлээж авч уулзах үедээ англи хэлнээс орчуулсан Бурхан багшийн сургаалийг монгол бичиг заалгасан багш нарынхаа нэрийг бодож монгол бичигт хөрвүүлж байгаа, алдаа мадгийг нь засч өгөөрэй гэж хүссэн гэдэг. Одоогийн Ерөнхийлөгч монгол бичгээ мэдэх төдийгүй сайн эзэмшсэн болох нь энэ бүхнээс тодорхой харагдаж байна. Ер нь монгол бичгээ мэддэг, уншдаг, бичдэг үндэсний бичиг үсэгтээ элэгтэй улс төрчид олон бий. Ч.Улаан, Д.Бямбасүрэн, академич Ж.Амарсанаа, Р.Амаржаргал, Н.Тогтох, Ж.Батсуурь, А.Баттөр, Я.Долгоржав, Д.Лүндээжанцан, Т.Очирхүү зэрэг олон хүнийг нэрлэж болно. Үндэсний монгол бичгээ гаргууд сайн мэддэггүй ч гэсэн зүрх сэтгэлээрээ, ажил үйлсээрээ дэмжиж явдаг улс төрчид хавьгүй олон байдаг. Экс Ерөнхийлөгч Н.Багабанди албан ажлаар хөдөө гадаа явж сургуулиудаар орохдоо монгол бичгийн сургалт ямар байгааг байнга асууж сонирхдог байсан. Тэрээр эзэн богд Чингис хаан Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг тэмдэглэх тухай зарлиг буулгасан. Ерөнхийлөгчийн зарлигийн нэг хувийг монгол бичгээр үйлдэх журам тогтоосон гээд л монгол бичигтэй холбогдсон олон асуудлыг нааштай шийдвэрлэж чадсан. Одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр Хүмүүн бичиг сониноос санаачлан жил бүр зохиодог Сайхан бичигтний улсын уралдаан-д түрүүлсэн дөрвөн сурагчийг мэргэжлийн дагуу их дээд сургуульд суралцахад нь сургалтын төлбөрийг Засгийн газар дааж байх Засгийн газрын тогтоол гаргаж дэмжсэн. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж 1991 онд Албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах тухай УБХ-ын 36-р тогтоол боловсруулж батлах үед ажлын хэсгийг ахалж байсан.
Өнгөрсөн жил Ерөнхий сайдаар томилогдсоны дараахан Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай үндэсний бичиг үсгээ дэмжсэн албан даалгавар гаргасан юм. Ерээд оноос хойш монгол бичгийн нийгэмлэгийн тэргүүнээр ажилласан Д.Дорлигжав гэдэг улс төрчийг монголчууд сайн мэднэ. Зах зээлийн харилцааны бичигдээгүй хуулийн дагуу Хөдөлбөл хөлс, зогсвол зоос гэдэг бол Д.Дорлигжав монгол бичгээ нийт иргэдэд сургах төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө нэр төр, эд хөрөнгөө эс хайрлан зүтгэж яваа эх оронч, жинхэнэ үндэсний сэхээтэн гэж би боддог. Үндэсний бичгээ мэдэх эс мэдэх нь гол биш, үндэсний бичгээ дэмждэг байх нь чухал гэж Д.Дорлигжав байн байн ярьдаг юм.

-Үндэсний монгол бичгээ нийт иргэд шимтэн сурах эрх зүйн ба эдийн засгийн хөшүүрэг дутагдаад байгаа юм биш үү. Өөрөөр хэлбэл монгол бичгийн хэрэглээг бий болгох хэрэгтэй юм шиг санагддаг?
-Таны тавьсан асуулттай санал нэг байна. Монгол бичгийн хэрэглээг бий болгох хэрэгтэй. Хэрэглээ байхгүй бол монгол бичиг сураад ямар ашиг байна вэ гэж зарим хүн асууж байдаг. Нээрээ тийм ч юм шиг. Миний бодоход монгол бичгийн хэрэглээг бий болгох хэд хэдэн арга байж болох юм. Юуны өмнө гадаад дотоодын их дээд сургуульд элсэгчдээс дунд сургуулийн программаар монгол бичгээр элсэлтийн шалгалт авдаг журам тогтоох, төрийн албан хаагчид тангараг өргөхдөө монгол бичгийн шалгалт өгөх, Ерөнхийлөгчийн зарлигаас гадна зарим албан бичиг, хууль тогтоомжийг монгол бичгээр үйлддэг цэс гаргаж мөрдөх, бакалавраас эхлээд академич хүртэлх бүх үнэмлэх дипломыг монгол бичгээр үйлдэж, англи хэлээр латин бичгээр хадмалан бичдэг болох, бүх албан газрын нэр хаяг, зам харгуйн чиглэл, гудамжны гэрлэн зар сурталчилгаа зэргийг монгол бичгээр үйлдэж, мөн англи хэлээр латин бичгээр хадмалан бичих зэрэг журам тогтоож хэрэгжүүлбэл монгол бичгийн орчин ба хэрэглээ бий болно. 1990-ээд оныг бодвол одоо монгол бичгийг төрийн бичиг болгох нөхцөл бүрджээ. Хүн амын тэн хагасаас илүү нь үндэсний бичгээ мэдэж байна. Электрон техник ашиглан эрдэмтэн Чоймаа, Намсрай, Лодойсамба нарын ажлын хэсэг монгол бичгийг орос, орос бичгийг монгол бичиг болгон хөрвүүлдэг компьютерын программ зохиож бэлэн болгоод өнөө маргаашгүй хүлээлгэж өгөх гэж байна. Аль нэг түшмэлийн орос бичгээр үйлдсэн нооргийг компьютерт шивж нэг товч дараад л монгол бичиг болгох буюу орос бичиг болгон хөрвүүлэх боломж бий болжээ. Одоо монгол бичгээр албан хэрэг хөтлөхөд ямар ч бэрхшээл үгүй боллоо гэсэн үг. Ийм ажлыг хэрэгжүүлбэл Монгол Улсын нэр хүнд өснө үү гэхээс биш, буурч доройтно гэж байхгүй. Яагаад гэвэл Чингисийн гал голомтыг бадрааж үлдсэн монголчууд Чингис хаанаасаа юуг нь өвлөж авсан юм бэ гэж гадаадынхан сонирхож бид ч нүүр улайхгүй байх болно.

-Чингисийн монголчууд гэж гадаадад их ярьдаг. Тэр бүү хэл, Монголыг Чингис хаанаар нь төсөөлж боддог хүн, улс орон ч байдаг.
– Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг 2006 оны зуны эхэн сарын хуучдаар тэмдэглэх гэж байгаа. Ер нь Чингис хаанаас өнөгийн монголчууд бид барин, тавин юу өвлөж үлдсэн юм бэ? Их хааны хэрэглэж байсан хуяг дуулга, сэлэм, нум, хүлэглэж явсан морины эмээл хазаар, өмсч байсан хувцас зэрэг эд өлгийн зүйлсээс нэг ч юмыг бид эрж олоод өвлөж хадгалсангүй. Харин Чингис хааны үед хэрэглэж байсан, Чингис хаан төрийн болгосон бичиг үсгээс нь бид зугтаад байдаг. …Цагаан цаасан дээр хөх бичгээр бичсэнийг урагийн урагт бүү егүүтгэтүгэй гэж их хаан зарлиг буулгасныг Нууц товчоо-нд тэмдэглэн үлдсэн байдаг. Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 800 жилийн ой болох гэж байхад их хааны үед хэрэглэж байсан зүйлээс ганцхан монгол бичиг л үлдсэн байдаг. Гэтэл монгол бичгээ энэ их ойн арга хэмжээнд байр суурь эзлүүлж ач холбогдол өгсөн юмгүй байх шиг. Энэ их ойг далимдуулаад төв талбайгаас нисэх онгоцны буудал хүртэлх Чингисийн өргөн чөлөөнд байрласан албан газар, үйлдвэр, соёл, сургууль, үйлчилгээний газрын нэр хаягийг эхний ээлжинд монгол бичгээр үйлдэх сайхан шалтаг гарч байна. Ер нь Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн 2005 оны гуравдугаар сарын 1 буюу эх орончдын өдрийг тохиолдуулан гаргасан албан даалгаврыг шинэ томилогдсон хотын дарга Ц.Батбаяр эрхбиш биелүүлэх байх гэж итгэж байна. Монгол бичиг дэмждэг улс төрчид олон боловч даацтай шийдвэр гаргахад нөлөөлөхгүй байгаа нь тэдний дэмжлэг зөвхөн популист шинжтэй гэж эргэлзэхэд хүргэж байгаа юм. Яахлаараа бид орос бичигтэй зууралдаад байгаа юм бэ? Орос бичиг хэрэглэж, Лениний хэлийг сурч, түүхийн ойролцоо нэгэн хугацаанд коммунизмд орно гэж шахсаар байгаад бичиг үсгээ сольсон. Одоо коммунизм ч байхгүй. Харин үндэсний монгол бичиг үүнээс болж хэлмэгдсэн. Түүхэн энэ алдааг засч хэлмэгдсэн бичиг үсгээ цагаатгах цаг нь болоогүй юм уу? Хэлмэгдлийг цагаатгах нь ардчиллын ёс журамд нийцэх биш үү. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн өмнө монгол бичгийн талаар төр засаг дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэж бодож байна.

-Бид монгол бичгийн талаар хангалттай ярилцлаа. Харин Та телевизийн мэргэжлийн анхны сэтгүүлчийн нэг учраас телевизийн талаар саналаа солилцов. Та Монгол телевизид арваад жил ажилласан, Монгол телевизийн эхний 10 жилийн хөтөлбөрөөр эрдэм шинжилгээний ажил хийж, докторын зэрэг хамгаалсныг бид мэднэ. Өнөөгийн Монгол телевизийн хөтөлбөр ямар хэмжээнд байгаа гэж Та бодож байна?
-Телевизийн хуучин хоёр давхар байшинд зургаан жил, Радио, телевиз, МОНЦАМЭ-гийн улс төрийн тоймч, Москва дахь сурвалжлагчаар есөн жил нийтдээ 14 жил телевизэд ажилласан юм байна. Миний ажиллаж байх үеэс эрс өөрчлөгдсөн юм гэвэл телевизийн техник. Намайг ажиллаж байх үед телевизэд орчин үеийн электрон техник нэвтрээгүй байсан. Студиэс гадагш гарч зураглах техник бараг байгаагүй, хүн урьж ирээд студид суулгаад 15-20 минут яриулдаг байсан. Одоо бол Монгол телевизэд техникийн боломж сайжирсан. Гэхдээ л техник нь орчин үеийнхээс хоцрогдож, дэлгэцийн өнгө үзэмж сааралтаж, мэргэжлийн сэтгүүлч инженерүүдийн зарим нь өөр ажил эрхлэх болсон. Төр, засгийн нөхөд Монгол телевизээр ярихдаа түүнд хайртай болж, студиэс гараад явахдаа бүрмөсөн мартдаг. Өнөөгийн Монгол телевизийн техник хувийн телевизийнхээс муу байгааг энэ салбарыг судалдаг хүний хувьд гадарлаж байна. Харин үндэсний телевиз өөрөө Монгол үндэстний үнэт зүйлээс цэрвээд байна гэж боддог. Тангадын Галсам бид хоёр телевизийн удирдлагад албан ёсоор хандсаны хүчинд Цагийн хүрд-ийн нэрийг монгол бичгээр гаргах болсон. Гэтэл өдөр хоног өнгөрөх тусам нөгөө монгол бичигтэй цагийн хүрд нь нэг л секунд харагдах болтлоо ховор болсон. Зүй нь цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн 30 минутын туршид дэлгэцнээ байнга харагдаж эргэлдэж байх ёстой. Тэгж баймааж нэрнийхээ агуулгыг илэрхийлэх учиртай. Одоогийн цагийн хүрд эргэдэггүй, хөдөлдөггүй царцанги байгаа нь агуулгатайгаа зөрчилдөж байгаа мэт. Монгол телевизийн дэлгэцнээ Монголын үндэсний бичгээр нэр, хаяг өдрийн од мэт ховор болж, Монголын үндэсний соёлоос ангид хэл, харь бичиг дэлгэцийг эрээлжлүүлж байна. Тусгаар тогтносон Монгол Улсын нийслэл, аймаг, сум дүүргийн барилга байшингийн нэр хаяг латин, орос, япон, хятад, солонгосын ханз, араб бичгээр үйлдсэн байх юм. Монгол Улс ер нь ямар бичиг хэрэглэдэг орон юм гэж зочид маань тээнэгэлзэх нь зүй ёсных болоод байна шүү. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор ирсэн гадаадын зочид манай телевизийг хараад Монгол улс чинь өөрөө мянган жил хэрэглэсэн бичигтэй гэдэг, гэтэл колони, дагуул орон шиг болж Чингис хааны үеэс ядаж бичгийг нь өвлөж авсангүй гэж халаглах байх даа. Бидний хэрэглэж байгаа бичиг чинь орос бичиг шүү дээ. Чингисийн Монголд ирсэн харийн зочин оросын Хакас, Сахад ирээ юү гэж бүү будлиасай.

-Телевизийн тухай яриа үүсгэлээ. Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдлаа, Удирдах зөвлөл нь байгуулагдлаа. Та энэ талаар юу хэлэх сэн бол?
-Монгол телевизийн статусыг өөрчилж, ОНРТ болгосон нь зөв гэж би мэргэжлийн хүний хувьд бодож байдаг. ОНРТ гэсэн статус өгөөд Монголын үндэсний телевиз гэсэн нэртэйгээ байгаасай гэж боддог. Харин ОНРТ-ийн удирдах зөвлөлийн 15 хүнийг шилж, сонгосон нь хачирхалтай, бас гайхмаар хачин санагдсан. Удирдах зөвлөлийг сонгохдоо зөвхөн улс төрийн шалгуурыг сонгосон, телевизийн мэргэжлийн тал, эх хэлний дархлааг хамгаалж явдаг талаас нь ер огт бодолцоогүй . Бизнес хүн, эсвэл эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга телевизийг удирдана гэж үү? Ёстой лөөлөө байх аа. Тэд телевизийг удирдах биш телевиззэр удирдуулна гэсэн үг. Телевизийн нөхөд мэргэжлийн талаар ганц үг дуугарахад удирдах зөвлөлийн зэс нь цухуйж, тэдний амыг дагахаас өөр арга байхгүй болно. Ер нь телевизийн уран сайхны болон гоо зүйн тал, соён гэгээрүүлэх ба алжаал тайлж амраах сэтгүүл зүйн үүргийг мартагнуулж, улс төрийн маргаан голлосон суртал нэвтрүүлгийн хөтөлбөр ихээхэн хувийг эзэлж байгаа нь телевиз хэмээх мэдээлэл, гоо зүй, уран сайхны хэрэгслийн мөн чанарыг үгүй болгох аюул нүүрлэж байгааг дээр доргүй анзаарахгүй байгааг удирдах зөвлөл анхаарууштай санагдаж байна. Монголын үндэсний телевизэд үндэсний бичиг соёл, эх хэлээ сайн мэддэг хүн олон байгаасай. Эс тэгвэл гадаадын телевизийн хөтөлбөрийг маш муу хуулбарласан болхи хөтөлбөрөөсөө мөд хагацаж чадахгүй.

-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөн Танд баярлалаа.

(өнөөдрийн монгол 2005-11-09 133)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button