Ц.Батсүх (Ph.D) Далд эдийн засаг

Сүүлийн үед судлаачид далд эдийн засгийг төрөл бүрийн учир шалтгаанаар хууль, дүрмийг үл хэрэгсэгч эдийн засгийн онцгой сектор гэж ойлгодог болжээ.
Далд эдийн засаг гэдэг бол бүртгэл данс, дүрэм журамгүй, хууль эрх зүйн бус эдийн засгийн үйл ажиллагааны аливаа хэлбэрийн цогц юм. Янз бүрийн шалтгаанаар татвараас зайлсхийх, бүтээгдэхүүн ба үйлчилгээний хориглогдсон төрлүүдийг үйлдвэрлэх, төрийн болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хууль, журмын шаардлагыг үл биелүүлэх зэрэг бүхий л үйл ажиллагаа нь далд эдийн засгийн бодит хэлбэр болдог.
Эдийн засгийн далд үйл ажиллагаанд нуугдмал, хууль бус, үндсэн мэдээлэл цуглуулах системийн хангалтгүй байдлаас орхигдож байгаа үйл ажиллагаанууд, албан бус хэвшил, өрхийн өөрийн эцсийн хэрэглээний үйлдвэрлэл зэргийг хамруулдаг. Энэхүү таван бүлэг үйл ажиллагааг далд эдийн засгийн асуудал бүхий талбарууд гэж нэрлэж болно.
Нуугдмал үйл ажиллагаа нь албан ёсны статистикт орлого, нэмэгдэл өртөгийн хийгээд бусад төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зэрэг шалтгаанаар бүртгэгдээгүй, хууль ёсны дагуу үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ юм.
Хууль бус үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тодорхойлолт нь улс орнуудад өөр, өөр байдаг. Ямар нэгэн улс оронд хууль бус гэж тооцогддог үйл ажиллагаа нь өөр улсад хууль ёсных байж болно.
Хууль бус үйл ажиллагааг
-Хуулиар зөвшөөрөгдөөгүй бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тэдгээрийг худалдах
-Тухайн үйл ажиллагаа нь хуулиар зөвшөөрөгдсөн боловч хууль бусаар зөвшөөрөлгүй эрхэлж байгаа
гэж хоёр үндсэн ангилалд хуваадаг. ДНБ-ний бүрэн хэмжээний тооцоонд нуугдмал болон хууль бус үйл ажиллагааг хоёуланг нь оруулах ёстой.
Албан бус хэвшлийн үйлдвэрлэл нь ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд чухал байр суурийг эзэлдэг. Тийм учраас албан бус хэвшлийн хэмжигдэхүүний асуудал нь тухайн улс орны хувьд ч, түүнчлэн ДНБ-ний тооцоог бүрэн тооцоход чухал ач холбогдолтой юм. Хөдөлмөрийн Статистикчдийн Олон Улсын Бага хурлын тогтоолд Албан бус хэвшил нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орлогын эх үүсвэрийг бий болгогч анхдагч зорилготойгоор бүрэлдэхүүн, ажил үйлчилгээний үйлдвэрлэлд оролцдог нэгжүүдээс бүрддэг гэж өргөн утгаар нь онцлог шинж чанарыг нь тодорхойлж болно. Эдгээр нэгжүүд нь өрөнхийдөө байгууллагын доод түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үйлдвэрлэлийн хүчин зүйл болох хөдөлмөр болон капиталын хоорондын хуваарилалт бага хэмжээнд үйлдвэрлэлээ явуулдаг. Хөдөлмөрийн харилцаа нь гол төлөв албан ёсоор баталгаажигдсан гэрээний үндсэн дээр байхаасаа илүүтэйгээр тохиолдлын ураг төрлийн эсвэл хувийн болон нийгмийн харилцааны тохиролцоонд үндэслэгддэг гэж заасан байдаг.
Дийлэнх албан бус хэвшлийн үйл ажиллагааны үйлдвэрлэлт болон хуваарилалт нь хууль ёсных байдаг. Түүнчлэн албан бус хэвшил болон нуугдмал үйл ажиллагааны хооронд хэдийгээр ялгаж салгахад хүндрэлтэй боловч ялгаж болно. Албан бус хэвшлийн үйл ажиллагаа нь гол төлөв татвар, нийгмийн даатгалыг шимтгэл төлөхөөс зайлсхийх, эсвэл хөдөлмөрийн хууль тогтоомж болон бусад хууль тогтоомжийг санаатайгаар зөрчих зорилгыг тэр бүр агуулдаггүй. Гэвч эдгээр зөрчлүүд, тухайлбал үйлдвэрлэлийн зардлаа хэмнэхийн тулд бүртгэлгүй үлдэхийг хүсдэг, хууль журмыг мөрдөхөөс зайлсхийх зорилгоор лицөнз зөвшөөрөл авдаггүй зэрэг тохиолдолд гардаг байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан тодорхойлолт ёсоор албан бус сөктор нь
– Багахан хэмжээний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэдэг
– Хувиараа эрхлэх аж ахуй
– Дотоод нөөц болон матөриалаа ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг
– Ажиллах хүчнийг түлхүү ашигладаг
– Албан ёсны сургалтаас гадуурхи системээс ажлын туршлага хуримтлуулдаг
– Тухайн үйл ажиллагааг эрхлэх, салбарт орж, гарахад амархан
– Үйл ажиллагаа эрхэлж байгаа салбар нь чөлөөт өрсөлдөөнт зах зээлтэй байдаг ба хатуу зохицуулалтгүй байдаг
– Тухайн аж ахуйн нэгжийн эзэмшигч нь үйл ажиллагаатай холбоотой бүхий л санхүүгийн болон санхүүгийн бус үүрэг, хариуцлагыг бүрэн хариуцдаг
шинж чанартай байдаг.
Албан бус секторт хамрагдаж буй аж ахуйн нэгжүүд бүгд татвар болон нийгмийн даатгалын шимтгэлээс зайлсхийдэггүй бөгөөд албан бус секторын үйл ажиллагааны төрөл нь мат амархан өөрчлөгддөг. Тухайн орны онцлогоос хамааран албан бус сектор нь үйлдвэрлэлийн хэмжээгээр эсвэл засаг, захиргааны бүртгэл шаардагддаг эсэхээрээ ялгаатай тодорхойлогддог.
Өрхийн эцсийн хэрэглээний үйлдвэр¬лэл Хөдөлмөрийн Статистикчдын Олон улсын Бага Хурлын Тогтоолд Хэрэв бүтээгдэхүүн нь ганцаарчилсан өрхийн үйлдвэрлэлд хийгдэж, өрхийн эздийн өөрийн эц¬сийн хэрэглээнд зарцуулагдаж байгаа бол түүнийг албан бус хэвшлийн хэсэг гэж үзнэ гэсэн тул үүнийг далд эдийн засгийн асуудал бүхий тусгай талбар болгон үзэх болсон. Үүнд өрхийн эцсийн хэрэглээнд чиглэсэн газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, мөн хувийн барилга, байшин барих, өөрийн хөрөнгөөр үндсэн хөрөнгийн хуримтлал бий болгох, өөрийн эзэмшлийн орон байрны түрээс, төлбөртэй гэрийн хөлсний үйлчилгээ ордог.
Мэдээлэл цуглуулах системийн дутагдалтай байдлаас хамааран мэдээллээс орхигдсон үйлдвэрлэл нь мэдээлэлд бүрэн хамруулах ойлголтын салшгуй хэсэг юм. Энэ нь статистик мэдээлэл цуглуулах системийн дутагдалтай байдлаас хамааран үндсэн мэдээлэл цуглуулах хүрээнд багтах ёстой байсан боловч орхигдсон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас бүтдэг. Үүнийг заримдаа эдийн засгийн шалтгаанаас хамааран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нэгжүүдээс үйл ажиллагаагаа нуун дарагдуулдаг далд статистик гэж нэрлэдэг.
ДНБ-ийг үйлдвэрлэлийн аргаар тооцох талаасаа үйл ажиллагаанууд нь яагаад үндсэн мэдээлэл Цуглуулалтын системд хамрагдахгүй байгаа шалтгааныг
– Аж ахуйн нэгжийг мэдээлэлд дутуу хамруулах
– Аж ахуйн нэгж мэдээлэл өгөөгүй
– Аж ахуйн нэгжээс дутуу мэдээлэх
гэсэн 3 гол бүлэгт ангилж болох юм.
Далд эдийн засгийн хэмжээг тодорхойлох нь үндэсний тооцооны тэнцвэрт бус байдлыг арилгах, эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж чадахуйц тоон мэдээлэлтэй байх, бодлого боловсруулагч нар болон эдийн засагчид үнэн бодит шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг.
Далд эдийн засгийн хэмжээг тодорхойлоход цалингийн түүвэр судалгааны матеиалаас хувийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдын цалинг төрийн өмчийн аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудынхтай жиших, үзүүлэлтүүдийн өөр хоорондын уялдааг ашиглан дутуу тооцсон бүтээгдэхүүний хэмжээг ойролцоогоор тодорхойлох, мөн татварын албаны болон байгаль орчныг хамгаалах байгууллагуудын шалгалтын материалд судалгаа хийх зэрэг боломжит мэдээллийн эх үүсвэрүүдийг ашиглах шаардлага гардаг.
Далд эдийн заөгийг шууд ба шууд бус гэсэн хоёр үндсэн аргаар тодорхойлдог. Шууд арга нь микро түвшний аргууд бөгөөд судалгаанд оролцогчдоос сайн дурын үндсэн дээр хариулахад зориулагдсан сайтар боловсрогдсон түүвэр судалгааны арга юм. Шууд бус арга нь далд эдийн засгийн цар хүрээний талаархи мэдээллийг агуулдаг үзүүлэлтүүдийг ашиглан тодорхойлдог арга юм.
Үүнд
– Үндэсний хэмжээний орлого, зарлагын статистик зөрүү
– Албан ёсны статистикт хамрагдсан болон бодит ажиллах хүчний тооны зөрүү
– Банкнаас гадуурх бэлэн мөнгө, хугацаагүй хадгаламжийн харьцаа
– Эрчим хүчний хэрэглээний бодит өсөлт
зэрэг үзүүлэлтүүд байдаг. Шууд бус аргын хувьд эконометрикийн судалгааны аргуудыг өргөн хүрээтэй ашигладаг.
Далд эдийн засгийн хүрээг багасгахад бүртгэл, мэдээллийн тогтолцоог улам бүр боловсронгуй болгохын зэрэгцээ төрийн эдийн засаг дахь оролцоо, дарамтыг багасгаж, чөлөөт эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх явдал тэргүүн зэргийн ач холбогдолтой юм. Учир нь далд эдийн засгийн үйл ажиллагааны ихэнх төрлүүд нь татварын дарамтаас зайлсхийсэн үйл ажиллагаанууд байдаг.
Хэрвээ бид далд эдийн засгийн хэмжээг зөв тодорхойлон үндэсний эдийн засгийн бүрэн хэмжээний мэдээлэлтэй болсон тохиолдолд манай эдийн засаг дахь олон парадоксууд нэг утгатайгаар, олон нийтэд ойлгомжтойгоор үнэн зөв шийдвэрлэгдэх боломжтой болно.

Монголын бизнес тойм сэтгүүл 2005-11 сар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button