Шинэ жилийг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үг

Хангирсан одож буй 2005 онд миний бие Хөгжлийн төлөө зүтгэл, хүний төлөө сэтгэл гэсэн уриан дор хүн ардынхаа итгэл, сэтгэлийг хүлээн сонгогдож, ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлэгч, Төрийн тэргүүний эрхэм албыг хашиж эхэлснээс хойш анхныхаа шинэ жилийг Та бүхэнтэйгээ хамт ёслон тэмдэглэж, баярын мэндчилгээ дэвшүүлж байгаадаа сэтгэл нэн догдолж бас билэгшээж байна.
Угтан ирэх ондоо улам ихийг хийх, урагшлуулж ахиулахын хүсэл, ерөөлөө дэлгэн буй баярын энэ мөчид манай ард түмний тэгш эрхт иргэн бүрийн хүчин зүтгэл, эв эеийн барилдлага дээр тогтож байдаг улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал тэргүүтэй үндэсний үнэт зүйлс урьдын адил батдан бэхжиж, улсын хил дархан байж, Гүрэн улс минь эрхэмсэг оршиж байгаад Төрийн тэргүүн би сэтгэл тэнүүн байна.
Бүтэн жилийнхээ амжилт ололт, бүтээл туурвилаа нэгтгэн дүгнэдэг уламжлал ёсоороо баярын өмнөх өдрүүдэд байгууллага, хамт олон, баг, хороо сум, дүүрэг, аймаг, нийслэл, улс орон энэ оныхоо алив сайныг сорчлон бүртгэж онцлох үйл явдал, оройлох алдартнаа тодруулцгаалаа.
Байгаль цаг уурын харьцангуй таатай нөхцөл дор манай хөдөөгийн иргэд, хөдөлмөрчдийн хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд үндэсний баялаг болсон мал сүргийн тоо 30 саяд хүрч мал аж ахуйн үйлдвэрлэл мэдэгдэхүйц нэмэгдсэн нь баярлууштай.
Эдийн засгийн амьдралд хувийн хэвшлийн оруулах хувь нэмэр, үзүүлэх үр нөлөө, цар хүрээ тэлсээр үндэсний нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг бүтээн бий болгох болсон нь бизнес хөгжих, хувийн үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн болон дотоод нөхцөл улам бүр аятай таатай бүрдэж буйн үр дүн юм. Эдийн засгийн хөгжлийн гадаад орчин нөхцөл ч таатай байж, манай экспортын гол нэр төрөл болох зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр урьд өмнө үзэгдээгүйгээр тогтвортой өсч ирлээ.
Аливаа ажлыг нарийн тооцоонд тулгуурлаж, алсыг харан ард түмэн, улс орныхоо цаашдын хөгжил дэвшлийн чиг хандлагад нийцүүлж үйлдэхийн нэн чухлыг ч бид бас мэдэрлээ. 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газар бодит бүтээн байгуулалтанд түлхүү анхаарч хүн ардынхаа хүсэн хүлээсэн олон ажлын анхны шавыг тавин эхлүүлж байсны үр дүн гарч, энэ онд олон үйлдвэр, зам гүүр, барилга байгууламж ашиглалтад орлоо.
Манай нийгмийн оюун санааны амьдралыг тодорхойлогч бүтээлч сэхээтнүүд, урлаг соёлын ажилтнууд бүтээл туурвил арвинтай байлаа.Тэдний оюун ухаан, авъяас билиг, нөр их хөдөлмөр шингэсэн шинжлэх ухаан, сонгодог урлаг, утга зохиол, дүрслэх урлагийн шинэ бүтээлүүд олноор гарч нийтийн хүртээл болж, төр түмэндээ үнэлэгдэхээс гадна аянчин жуулчин хийгээд дэлхийн олон нийт, мэргэжилтэн шинжээчдийн анхаарлыг улам бүр татах болсон нь талархалтай.
Монгол Улсынхаа нэр алдрыг тив дэлхийд дуурсгасан тамирчдын маань алдар суу дэлхийн зулай хэмээгдэх Эверест уулын оройд мандуулсан алтан соёмбот далбаа шигээ жавхаатай байна. Асгаруулсан хөлсний үнэ цэнэ, үр дүн болсон тэдний шинэ шинэ амжилт рекорд нь Монгол Улсын нэрийн хуудас, монгол түмний бахархал болдгийг тэмдэглэхэд таатай байна.
Монгол төрийн энхийг эрхэмлэсэн олон тулгуурт гадаад бодлогын үр дүнд 2005 онд дэлхийн хамтын нийгэмлэг дэх Монгол улсын эзлэх байр суурь бэхжиж нэр хүнд нь улам өслөө.
Нэгдсэн Їндэстний Байгууллага энхийг сахиулах үйл ажиллагаандаа Монгол Улсыг оролцуулахаар шийдвэрлэсэн төдийгүй Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг олон улсын хэмжээнд тэмдэглэхийг уриалсан тогтоол гаргалаа.
Манай улсын гадаад харилцаанд хоёр талын болон олон талын харилцан ойлголцол, түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд гадаад орны төр, засгийн тэргүүн, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн айлчлал чухал үүрэг гүйцэтгэсний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилсан нь хоёр улсын иж бүрэн түншлэлийг гүнзгийрүүлэн, Монгол Улсын гуравдагч хөршийн ойлголтыг дэлхий дахинд бататгасан түүхэн том үйл явдал боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн төрийн албан ёсны айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ эрч хурд, түлхэц өглөө.
Баярын энэ мөчид манай улстай найрсаг харилцаатай дэлхийн улс орнуудын Төрийн тэргүүн, ард түмэнд, түүнчлэн биднийг дэмжин ажилладаг олон улсын байгууллагын удирдлага, ажилтнуудад Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэнд дэвшүүлж байна.
Бүхэлд нь авч үзвэл улиран одож буй 2005 он манай улсын хөгжил дэвшил, хүн ардын амьдрал, үйлст байгаль-цаг уурын хийгээд нийгэм-улс төр, эдийн засаг-бизнес, гадаад орчны харьцангуй тааламжтай сайхан боломж, тал бүрийн бололцоо нээсэн он байлаа.
Гагцхүү бололцоо бүхэн өөрөө аяндаа бодит байдал болон хувирдаггүй билээ. Харин түүнд төр, засгийн газар, түүний харьяа төв, орон нутаг дахь бүтэц, нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн бус байгууллага, аж ахуй, бизнесийн хүрээнийхэн, иргэд, хөдөлмөрчдийн нэгэн чигт идэвхтэй оролцоо, хүчин чармайлт туйлын чухал гэдгийг ч бидэнд давхар санууллаа.
Монгол Улсын эдийн засагт сүүлийн жилүүдэд гарсан нааштай хандлага, тогтворжилт ерөнхийдөө хадгалагдах төлөв байдал байгаа ч өмнөх онтой нь харьцуулбал 2005 онд өсөлт удааширч, төр, засгийн байгуулагуудын ажил шат шатандаа суларч, цалгардах байдал ажиглагдаж байгаагаас үүдэн олон түмний зүгээс ярихаасаа илүү хийхийг шаардсан бухимдалын дуу хоолой сонсогдож, иргэний хөдөлгөөн идэвхжсэн нь анхаарвал зохих онцлог зүйл болж байна. Ард түмний хүсэл, шаардлагын тодорхой илэрхийлэл бүрт мэдрэмжтэй хандан хуулийн хүрээнд бололцоотой бүхнийг бодлого, шийдвэртээ тусгаж ажиллах нь ардчилсан ёсонд нийцэх болно.
Эдийн засгийн гадаад, дотоод орчин нөхцлийн таатай боломжийг соргогоор ухаарч, үндэсний үйлдвэрлэлээ чадваржуулж, өрсөлдөх чадавхиа нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн цар хүрээгээ тэлж, ард түмнийхээ аж байдлыг тэтгэж дээшлүүлэх нь ирэх жилийн энэ түрүүний зорилт байх учиртай.
Эрхэм хүндэт иргэд ээ!
Хорвоо ертөнцөд хоосон цаг хугацаа, хөндий орон зай гэж огтоос байх учиргүй. Хоосон сав буцаадаггүй монгол билэгдэл, заншлын ухааруулах зорилго, уриалах дуудлагын утга ч гүнзгий.
Морилон ирж буй 2006 оныг монголчууд бид мартагдашгүй баян агуулга, маргашгүй тод амжилт, бүтээлээр дүүргэн үдэх учиртай. 2006 он бол монголын төрт ёсны олон олон он жилийн түүхнээ онцгой учир холбогдолтой үйл хэрэг-Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил юм. Улсын Их Хурлаасаа энэ онд тусгай тогтоол батлан дэмжсэн Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг эрчимтэй хэрэгжүүлж ард түмэн, олон улсын өмнө хүлээсэн амлалтаа цагт нь чанартай биелүүлж дүгнүүлэх есөн жилийн шургуу ажлын гарааны он мөн.
Түүхт ойгоо тэмдэглэж өнгөрсөн түүхээ судлан сурталчлах, хүн ардынхаа үндэсний ухамсар сэтгэлгээг дээшлүүлэх, эх орон, их түүх, баялаг соёлоороо бахархах, үндэстнээ нягтруулж, эв эеэ улам бататгахдаа өнөөгийн нийгмийн тулгамдсан зорилтууд болох ядуурлыг бууруулах, боловсрол, эрүүл мэндээ дээшлүүлэх, авлигатай тэмцэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлээ өргөжүүлж, хүний эрх, ардчилсан засаглалаа бэхжүүлэх бодит ажилтай хамтатган иж бүрнээр гүйцэлдүүлбэл зохино.
Төрт ёсны их ойг тэмдэглэхийн цаад утга нь туулж ирсэн түүхээрээ бахархахын сацуу үндэсний бахархлаа дурсан санахын сацуу иргэд нь төрөө дээдэлдэг, төр нь иргэнээ ивээдэг тэгш журамт, шудрага ардчилсан засаглалыг хөгжүүлж, улс үндэстнээ хөгжил дэвшилд хөтлөх ирээдүйн гүн учир холбогдолтой билээ. Иймд 2006 оныг хэлбэрийн төдий хөтөлбөр, төлөвлөгөө, хэнд ч хэрэггүй дэмий яриа, дарвисан хөөрлөөс ангид байлгаж, эвийн хүчинд тулгуурласан их бүтээн байгуулалтын жил болгохыг нийт иргэддээ хандан уриалж байна.
Улс үндэсний маань нүүр царай болсон урлаг соёлын бүтээл ундарч, бодит бүтээн байгуулалт өрнөж, монгол хүний оюун ухаан, суу билэг, үндэсний ухамсар, эрмэлзэл тэмүүллийн их тэлэлтийн он байгаасай хэмээн Төрийн тэргүүн би хүсэж байна.
Хүндэт буурлууд, хайрт хүүхэд багачууд, нийт иргэд ээ,
Гадаадын дипломатууд, олон улсын байгууллагын ажилтан, зочид оо,
Дэлхийн бөмбөрцөг хүрдлэн эргэсээр дэлгэр Монгол оронд минь шинэ жил ирж байна.
Он солигдох баярын энэ агшинд,
-Өнгөрсөн үеийн хүнд хэцүү бүхнийг даван туулж өнөөгийн аз жаргалант амьдралыг бидэнд авчирч өгсөн буянт буурлууддаа,
-Өнөөгийн нийгмийн ололт амжилт бүхнийг урагш нь буухиалан баяжуулж, ирээдүйн сайн сайхныг дархлан бүтээх их хувьтай хүүхэд залуучууддаа,
-Өүлэн эхийн уужуу ухаан, уян сэтгэлээрээ өрх гэр, төр нийгэмдээ өмөг түшэг болж байгаа эмэгтэйчүүддээ,
-Өвлийн хүйтэн, цагийн хайрууг ажиралгүй хийх бүтээхийн үлгэр үзүүлэгч өлчир чийрэг малчиддаа,
-Эх орон, элгэн саднаасаа хол, гадаад оронд ажиллаж амьдарч, сурч судалж яваа нийт монголчууддаа төр, түмнээ төлөөлөн онцгойлон мэнд дэвшүүлж, ирж буй шинэ ондоо эрүүл энх байж, ажил үйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахын ерөөл талбия.
Шинэ жилээ хамтдаа угтаж, халуун бүлээрээ цугларан амжилт бүтээл, аз жаргалаа хөөр баяслаар дүүрэн тэмдэглэж байгаа Та бүхэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, юу санасан есөн цагаан хүсэл тэмүүлэл нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье.
Ирж буй 2006 онд хүн бүр, айл бүхэн хувь, ерөөл дүүрэн байх болтугай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button