ХУДС-ийн ерөнхий менежер Б.Батхүү Би оюутнуудыг биш, тэд намайг дарамталдаг

Маргалдагч талууд олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлээд байгаа билээ. Энэ удаад ХУДС-ыг тойроод байгаа мэдээллийн үнэн зөвийг тодруулахаар тус сургуулийн ерөнхий менежер Б.Батхүүтэй ярилцлаа.

– Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ ондоо ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Танай уншигч үзэгчдэд энэ өдрийн, шинэ оны мэндийг хүргэе. Шинэ ондоо манай сургууль менежментийн өөрчлөлт хийхээр төлөвлөөд байна. Өнгөрсөн онд захирлын асуудлыг ерөнхийд нь зохих байгуулагаар явж шийдүүллээ.

– Захирлын асуудал эцэслэн шийдэгдсэн гэж үзэж болох уу?
Ер нь бол тэгж хэлж болно. Гэхдээ эцсийн шийд гараагүй байгаа. Хэрэв эцсийн шийд манайд гарахгүй бол хууль зөрчсөн хэрэг гэж үзэж болно. Тиймээс уг маргаантай асуудал манай талд шийдэгдэнэ байх гэж найдаж байгаа. Одоо бид менежментын шинэчлэлийн асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.

Энд дарж бичлэг үзнэ үү

– Яагаад сургуулийн жижүүрийг солих болсон бэ?
Хуучин жижүүр нь ажлын хариуцлага алдсан. Тодоруулбал шөнийн хоёр цаг болж байхад сургуулийн багш нар нь архидаад, оюутнууд нь хийх ажилгүй зүгээр сууж байхад гаргахгүй байлгадаг явдал хэд хэдэн удаа гарсан. Сургуулийн жижүүрийг хамгаалалтын албаар солих болсон нь сургуулийн төсөвт хэмнэлт хийж байгаагаараа давуу талтай. Тэтгэвэрийн улсуудаар улсын хөрөнгыг харуулна гэдэг ихээхэн хүндрэлтэй асуудал. Мөн бид ажилчдынхаа хоол унааны мөнгыг даадаг. Хамгаалалтын ажилтан авснаар манай зардлаас бага ч гэсэн хэмнэгдэж байгаа.

-Хамгаалалтын албаны ажилтанд оюутнууд зодуулсан, харьцааны соёлгүй гэх мэтчилэн олон санал гомдол танай оюутнууд хэлж байсан.
Одоогийн байдлаар хамгааллтын ажилтануудад зодуулсан гэх хэрэг дуулдаагүй. Хэрэв зодуулсан бол хамгийн түрүүнд над дээр л орж ирэх ёстой. Ер нь хамгааллтын ажилтанд зодуулсан бол тэдний шаардлагыг биелүүлээгүй болоод л зодуулсан байх.

Энд дарж бичлэг үзнэ үү

– Будням захирал томилогдож ирээд багш ажилчдыг халсан. Энэ ямар учиртай юм бэ?
Бид дүрэм журмын дагуу л ажлаа хийж байгаа. Баклаврын зэрэгтэй багш нар, мөн шаардлага хангахгүй, ажлын хариуцлага алдсан ажилчдыг халсан. Багш нарыг ажлаас нь халсанд олон хүн гайхаж байсан. Учир нь багшлах эрхийг магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй хүнд олгодог. Тиймээс бид багш ажилчдыг халахдаа ямар нэг хуулийн заалт, дүрэм журмыг зөрчөөгүй .

– Таныг оюутнуудаа зодсон гэх яриа байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
Би нэг ч оюутанд гар хүрээгүй. Надад зодуулсан гэх оюутны зөвлөлийн дарга Лхагвдоржтой уулзалгүй олон хонож байна. Харин би өөрөө оюутны зүгээс дарамт шахалтанд өртөж байна. Өрөөндөө сууж байхад л хэдэн хүн орж ирээд л заамдаж авах, хэл амаар дормжилсон явдал гарсан. Хэрэв надад үнэхээр зодуулаад хөнгөн гэмтэл учирсан бол хуулийн байгууллагад хандаж, зохих арга хэмжээг авхуулах л хэрэгтэй.

-Таныг оюутны холбоог дарамтлан, төсвийг нь баталж өгөхгүй байна гэсэн.
Ямар ч албан байгууллага хувь хүн тайлангаа гаргаж өгч байж дараагын ажлаа эхэлдэг. Тэгтэл Оюутны холбоо хийсэн ажлынхаа тайланг өгөөгүй бөгөөд хангалтын материалыг зориулалтын дагуу ашиглахгүй байгаа. Жишээлбэл Оюутны холбоог бичгийн цаас гаргаж өг гэхэд нь өгсөн. Тэгтэл бидний эсрэг ухуулах материал хэвлээд сургуулиар нэг наасан байсан. Мөн сургуулийн шинэ жилийн төсвийг бид 5,2 сая төгрөгөөр батлаад өгч байхад оюутнуудаас таксны мөнгө гэж хурааж байсан. Тэгэхээр тэр такс гэж хурааж байгаа мөнгө нь хэний халаасанд орж байгаа нь тодорхой. Хэрэв одоогийн оюутны холбоо хийсэн ажлынхаа тайланг гаргаад өгвөл бид хамтран ажиллахад бэрхшээл тулгараад байхгүй гэдгийг хэлмээр байна.

-Та сургуулийн ерөнхий менежер хүн. Ажилчдаа халсан шигээ одоогийн оюутны холбоог яагаад солихгүй байгаа юм бэ?
Надад тйим эрх мэдэл байхгүй. Оюутны холбоог оюутнууд өөрсдөө л санлаараа томилдог. Тиймээс энэ бол миний оролцох хэрэг биш.

Таныг оюутны холбоогоо дарамталдаг гэсэн
Би оюутны холбоог дарамталдагүй. Харин тэд намайг дарамталдаг. Хэн дуртай нь орж ирээд намайг үгээр идэж, сэтгэл санааны дарамтанд хийгээд явдаг.

А.Баярмаа

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button