Энэ жилийн улс төр тэдний нүдээр

Харин энэ яриа шинэ онд биеллээ олох болов уу. Юутай ч зарим улстөрчид Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр байгаа бөгөөд мөдхөн шийдэгдэнэ хэмээн ам алдсан удаатай. Тэдний байр суурь биеллээ олбол Засгийн газар мөдхөн солигдох бололтой. Нөгөөтэйгүүр, урин дулаан цагийн салхитай зэрэгцэн улс төрийн элдэв тэмцэл хөдөлгөөн хүчтэй шуурдаг. Энэ удаа ч нам, хөдөлгөөнийхөн томоотой байхгүй гэх. Харин тэдний давалгаа Монголын улс төрийн амьдралд хэр нөлөөтэй болохыг өнөөдөр хэлэхэд эрт. Нэг үгээр хэлбэл, 2006 онд улс төрийн хандлага ямар байх, төр тогтвортой байж чадах болов уу. Бид энэ асуултад хариулт авахаар зарим нэг улс төрийн намын дарга, улстөрчдөд хандсан юм.

ГУДАМЖНЫ УЛС ТӨРӨӨР ХОЛ ЯВАХГҮЙ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Шаравдорж
-Монголын улс төрийн амьдрал 1996 оноос хойш бужигнасан хэвээр байгаа. Сонгууль болгоны дараа л алба юм шиг элдэв хэл ам, үймээн тасардаггүй. Өөрөөр хэлбэл, албан тушаалын халгаа сэлгээ, янз бүрийн ярианы эх нь болдог. Монголчууд уг нь төрөө шүтэж ирсэн ард түмэн. Гэтэл төрийн зүгээс ард түмнээ гэсэн бодлого зарим үед алдагдах боллоо. Тиймээс ард түмэн төр засгаа тогтвортой байж жинэхэнэ ажил хийх цаг болсныг хүлээж сууна. Зөвхөн төр засгийн зүгээс ч биш яам, салбар, агентлагуудад ч тогтвортой бодлого үгүйлэгдэж байна. Ер нь 1990-оноос хойш гудамжны улс төр л хийцгээх болж. Ийм улс төр хол явдаггүй. Энэ жилийн хувьд төр засаг тайван тогтвортой байх болно гэж бодож байна. Ийм байгаасаа ч гэж хүсч байна. Наад зах нь батлан хамгаалахын сайдын хувьд энэ салбарын нэр хүндийг дээшлүүлэхийн төлөө сайн ажиллах болно. Бусад салбарууд ч ингэж ажиллаасай гэж хүсч байна.

НАРИЙН ШИЙДЛҮҮДЭЭР ДҮҮРЭН ЖИЛ БАЙХ БОЛНО

УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Мөнхтуяа
-Монгол Улсын маань иргэд, нийгмээс янз бүрийн санаа бодол дэвшүүлэх болсон. Үүний илрэл нь элдэв хөдөлгөөн, холбоодууд жагсч цуглан үзэл бодол, байр сууриа илэрхийлэх болсон. Хамгийн гол нь төр засаг тэдний, иргэдийнхээ тавьж, сэдэж байгаа ажил үйлсийг бодлогодоо чиглүүлэн ажиллаасай. Юутай ч 2006 оны хувьд улс төрийн нарийн шийдлүүдээр дүүрэн жил байх болно. Хамгийн гол нь нийгэм маань тогтвортой, эв нэгдэлтэй байхыг хүсч байна. Харин Засгийн газрын хувьд бол намуудын зөвшилцлийн дагуу шийдэгдэх байх. Хугацаа нь ч ойртож байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдаа солих асуудал яригдана шүү дээ.

ӨНӨӨГИЙН ТӨР ЗАСАГТ ИТГЭХГҮЙ БАЙНА

УИХ-ын гишүүн, АТН-ын дарга Л.Гүндалай
-2006 онд улс төрийн байдал ямар байх вэ гэдгийг ард түмнээс асуух хэрэгтэй. Тэд өнөөдрийн төр засаг улс төрийн хүчнүүдэд итгэхгүй байна гэж хэлнэ. Энэ нь авлига, хуйвалдаанаар дүүрэн байгаа нь төр засагтаа итгэхгүй байх шалтгаан нь болж байна. Манай нам ч ард түмэнтэйгээ ижилхэн санаа бодолтой байгаа. Тиймээс иргэний нийгмийн хөдөлгөөнүүд цагаан сараас хойш өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ гэж байгаа. Тэдний ч зөв. Саяхан Сант марал-ын судалгааны дүнгээс харахад санал асуултад оролцогсдын 50 хувь энэ төр засагт итгэхгүй гэсэн хариулт өгсөн байна билээ. Одоо бараг 60, 70 хувьтай болчихсон биз. Тиймээс 2006 онд ээлжит бус сонгууль явагдана гэж бодож байна. Засгийн газар, УИХ ч тарна.

СӨРӨГ ХҮЧНИЙ ДУУ ХООЛОЙ НЭМЭГДЭХ БАЙХ

УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюун
-Энэ жил сөрөг хүчний дуу хоолой нэмэгдээсэй гэж хүсч байна. Ийм жил ч байх болов уу. Өнөөдөр иргэний элдэв хөдөлгөөнүүд гудамжинд сөрөг хүчний үйл ажиллагааг явуулж байна. Гэвч парламентад ийм дуу хоолой бараг алга байгаа. Иймд парламентад суудалтай улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтарч сөрөг хүчний дуу хоолойг нэмэх хэрэгтэй. Засгийн газар огцрох асуудал дээр миний байр суурь гэвэл одоо ажиллаж байгаагаа илүү сайн ажиллуулах хэрэгтэй гэж бодож байна. Учир нь Засгийн газар огцорлоо ч дараагийнхан нь өнөөдрийнхөөс илүү байна гэсэн баталгаа алга.

АН ДОТООД ЗӨРЧЛӨӨ ШИЙДЭХГҮЙ БОЛ

МУИС-ийн улс төрийн тэнхмийн багш С.Мөнхбат
-Юуны өмнө 2006 оны улс төрийн амьдралд улстөрийн намууд зөвшилцөлийнхөө дагуу Засгийн газраа ээлжлэн барих асуудал шийдэгднэ. Нөгөөтэйгүүр улс төрийн намууд дотооддоо эдийн засаг, энэ тэрээс үүдэлтэй янз бүрийн фракцад хуваагдаад байгаа. Ялангуяа АН-ын дотоод зөрчлөө шийдэхгүй бол өнөөгийн байдал нь сунжирсан хэвээр үргэлжилнэ. МАХН ч төрийн бодлогыг тодорхойлох хүчин хэвээр байх болно.

(өнөөдрийн монгол 2006-01-03 171)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button