Өндөржүүлсэн хамгаалалт дор угтсан 2006 он

Орон нутгийн цагаар 18.00-д New York Times барилгын орой дээрээс 480 кг жинтэй, 1.8 метр диаметртэй болор бөмбөлөг хөөргөсний дараа Мэрай Кери, Мэри –Жей Блайж нарын олон од оролцсон концерт болжээ. Эмгэнэлт есдүгээр сарын 11-нээс хойш америкчуудын аюулгүй байдлыг сахин хамгаалах асуудал эн тэргүүнд тавигдах болстонд гайхах зүйлгүй. Хотын өндөр барилгууд дээр мэргэн буудагчид байрлаж, морьтой цагдаа, тусгайгийнхан баярлах завгүй шинэ оныг угтжээ.

Франц

Алдарт Елисейн талбайд 500 мянган францчууд 2006 оноо угтжээ. Он солигдох мөчид гайхамшигтай гэрлэн чимэглэл асаадгаараа алдартай Эйфелийн цамхагт хэдэн зуун жуулчин цугларсан гэнэ. Гэхдээ энэ жилийн хувьд францчууд 11 дүгээр сард тогтоосон онцгой байдлын журмын дагуу тэмдэглэсэн байна. Парисыг 4.5 мянган цагдаа, хүчний байгууллагынхан манаж эргүүлийн 300 гаруй машин ажиллажээ.
Үймээн самуун дэгдээгчид 300 гаруй машин шатааж бухимдал үүсэгхийг завдсан гэнэ. Хууль сахиулагчид 266 хүнийг саатуулжээ. Мөн Тулузе хотод сургуулийн байрыг шатаахаас сэргийлж, иргэний нийгмийн байгууллагынхан саналаараа олон нийтийн хэв журмыг сахиулах эргүүл хийсэн аж.

Рио-де-Жанейро

Бразилийн нийслэлийн хоёр сая гаруй иргэн ёслолын буудлага үзэхээр Копакабаны эрэг дээр уламжлал ёсоор цугларчээ. Хагас цаг орчим үргэлжилсэн шоу цагаан хувцастай хүмүүсээр дүүрэн байж. Бразильчууд эртнээс шинэ жилийг энх тайвныг билэгдэн цагаан өмсгөлтэй угтдаг гэнэ.
Родриго-ди-Фрейтас нуур дээр байрлуулсан 80 метр өндөр гацуур мод 35 мянган метр утсаар холбогдсон гурван сая гэрлээр гоёж олный нүдийг баясгажээ.

Лондон

Каунт-холл Темза голын эрэг дагуух барилгын ханан дээр гэрлийн шоу болсны дара ёслолын буудлага үргэлжлэн лондончууд шинэ оноо угтжээ. Харин 24 цагийн ажил хаялт зарлсан метроны ажилтнуудаас болж баяраа тэмдэглэсэн олон хотын төв рүү ирэх, очиход багагүй хүндрэл гарсан ч хотын эрх баригчид хэдэн арван автобус үйлчилгээнд гарган үнэгүй зорчих шийд гаргаж бухимдлыг намдааж чадсан байна.

Индонез

Аюулгүй байдалд санаа зовохгүй байхгүй аргагүй байсан ч ямар ч байсан өнгөрсөн жил цунамид амь үрэгдсэн олон мянган хүнийг оршуулан он солигдохыг ч анзаарах сөгөөгүй байсан индонезчууд цагийн эрхээр зовлонгоо умартан 2006 оныг баяртай угтжээ.

Герман

Шөнө дунд Хөлбөмбөгийн жил Германд ирж байгааг албан ёсоор зарлан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний салхийг хагалжээ. Алдарт Бранденбургийн хаалган дээр бараг хагас сая хүн цуглан германчуудын хувьд хамгийн чухал үг болсон хөлбөмбөг-ийг уухайлан хашгирч байжээ.

ОХУ

Оросууд уламжлал ёсоор Кремлийн цагийн цохилтыг тоолон ошэн он гармагц Ерөнхийлөгчийнхөө мэндчилгээг хүлээн авчээ. Ноён В.Путин өнгөрсөн жилийг Оросын ард түмний хувьд дэвшилттэй байсныг онцлон Бид маш их зүйл хийж чадахаа баталсан гэж хэлсэн байна. Москвачуудын аюулгүй байдлын төлөө 25 мянган цэрэг, цагдаа ажиллажэээ.

(өнөөдрийн монгол 2006-01-03 171)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button