Ч.Улаан Өөрийнх нь мөнгөөр хувьчилж авах сонирхол байгааг үгүйсгэх аргагүй

-Хадгаламж банкийг Ч.Улаан сайд авах гээд хувьчлалыг хойшлуулаад байна гэсэн яриа байна. Засгийн газраас яагаад Хадгаламж банкны хувьчлалын асуудлыг хойшлуулах болов?
-Төрийн өмчийн хорооноос Засгийн газарт Хадгаламж банкыг хувьчлахад дуудах үнэ, тендерийн журам, одоогийн эдийн засгийн байдлын талаар асуудлыг оруулж ирсэн. Өмч хувьчлалыг бэлтгэлийг хангах төрийн үзүүлэлтийг тус банкны өнгарсөн жилийн мөн үетэй харьцуулахад буурсан байна. Тухайлбал улсын төсөвт төлсөн банкны татвар хоёр дахин буурчээ. Олгосон зээлийн чанар муудсан нь харагдаж байсан.
Улаанбаатар, Капитрон, Интер банкуудад таван тэрбум төгрөгийн зээлийг 14 хувийн хүүтэйгээр өгсөн байна. Эдгээр арилжааны банкуудад зээл өгенөөр Монгол банкнаас тогтоосон шалгуур үзүүлэлт Хадгаламж банкинд байх ёстойгоос 40 хүртэл хувиар буурсан байгаа юм. Мөн худалдах үнийг 6.3 сая ам.доллар байхаар оруулж ирснийг наад зах нь 7.2 сая доллар хүргэх боломж байна гэж үзэж байгаа. Тиймээс банкны үйл ажиллагаанд тодруулах зүйл байна гэж үзээд эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлж үнэ хүргэхийн тулд Засгийн газрын гишүүд хэлэлцэхгүй хойшлуулсан юм.

-Өөрийн илүүдэл нөөцийг бусад арилжааны банкуудад байршуулах нь хууль ёсны ердийн үйл ажиллагаа гэж тус банкныхан тайлбарлаж байгаа?
-Тухайн банк тэр таван тэрбум төгрөгийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад зээлээр өгч болно. Ингэвэл 14 биш 25-28 хувийн хүүтэйгээр зээлдүүлж ашиг орлого нь нэмэгдэнэ биз дээ. Тиймээс энд зуучлагч банкны хэрэг огт байхгүй. Хадгаламж банк хэт яарч нэг талыг барьсан мэдэгдэл хийж байгаа нь харамсалтай. Банкны наад захын ойлголтгүйгээр хоёр өөр зүйлийг харьцуулсан гэсэн байна билээ. Хадгаламж банк оновчтой биш хамгийн хялбар аргыг сонгосон байсан. Тэгсэн мөртлөө шалгуур үзүүлэл-тийг эвдэн байж зээл олгосон нь анхаарал татаж байгаа хэрэг. Интер, Улаанбаатар, Капитрон банкуудад Женко Х.Баттулга хувьцаа эзэмшдэг. Өөрийнх нь мөнгөөр өөрийг нь хувьчилж авах сонирхол байгааг үгүйсгэх аргагүй.

-Ингэж хувьчлалын асуудлыг хэлэлцэхийг хойшлуулснаараа тус банкинд итгэх иргэдийн итгэл суларч үнэгүйдэх юм биш үү. Иргэд хадгаламжаа татаж авч байгаа гэсэн?
-Хадгаламж банкны хадгаламж эзэмшигч, харилцагчид 500 гаруй сая төгрөгийг татаж авсан байна. Энэ бол 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй банкны хувьд байх ёстой ердийн зүйл. Гэхдээ ойрын үед Засгийн газраар Хадгаламж банкны асуудлыг хэлэлцэнэ. Бид хугацаа алдалгүй аль болох яаралтай хувьчлахыг хичээнэ. Гэхдээ яаралтай гээд бага үнээр хувьчилж болохгүй биз дээ. Төрийн өмчийн хорооноос Хадгаламж банкийг 6.3 сая ам.доллараар дуудахаар зарлах гэж байгааг бага гэж Сангийн сайд байсан хүний хувьд бодож байгаа. 7.2 сая ам.долларт хургэх боломж бий. Банкны хувьчлал бол эдийн засгийн агуулгаараа нэг-дүгээрт, аль болох өндөр үнэ хүргэх, хоёрдугаарт, үйл ажиллагаа нь сайжирч үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд байдаг.
Урьд нь Хөдөө аж ахуйн банк, Худалдаа хөгжлийн банкийг хувьчилсан туршлага бий. Анх Засгийн газарт 6.8 сая төгрөгөөр хувьчлахаар оруулж байсан Хөдөө аж ахуйн банкийг 12 сая ам.доллараар худалдсан. Хэрвээ би хувьчилж авах гэж байгаа бол улам үнийг нь бууруулах гэж үзнэ. Гэтэл аль болох өндөр үнээр хувьчлахын төлөө зүтгэж байна.

С.СОСОР
(өнөөдрийн монгол 2006-01-03 171)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button