Сэргээн босголтын өмнө

Үнэхээр манай хотод лав ойрын арван таван жилд гараагүй томоохон хэмжээний гал яах аргагүй энэ болов.

Хэдийгээр бодит хохирлын хэмжээ бүрэн гарч дуусаагүй байгаа боловч албан бус мэдээллээр одоогийн байдлаар 10 гаруй тэрбум төгрөг болоод байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Энэ үнэхээр том тоо аж. Давж, дарж барна гэхэд бэрхтэй хатуу сонсогдож байгаа энэ тоо олон юм бодогдуулна. Цоролзон асах галын дөлөн дунд олон түмний өмнө гарч ирээд Бид хохирлыг төлнө хэмээн мэдэгдсэн Алтжин группын ерөнхийлөгч Г.Алтан үнэхээр эрсдэлтэй алхам хийжээ. Тэр хатагтай хичнээн оюун ухаантай, хөрөнгө чинээтэй, хүч чадалтай.хүн чанартай байлаа гээд нэгэнт өмнө нь зогсч буй бодит нөхцөл байдлын өмнө одоо зүрх алдаж байгаа нь лавтай.

Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжээс эхний топ 10-т жагсдаг компаниудыг аваад үзэхэд ихэвчлэн онцгой ангил-лын татвар төлдөг компаниуд байдаг юм байна.Манайдаа л баян, бас том гэгддэг тэдгээр компаниудын нэг бол Алтжин групп. Эднийх улсын төсөвт жилд долоо орчим тэрбум төгрөг татвараар оруулдаг. Улсад ийм өндэр татвар төлж байгаа юм чинь өөртөө олдог нь үүнээс дутахгүй юм байгаа гэх багцаагүй ойлголт бидэнд байдаг нь нууц биш. Судалгааныхны шалгаж үзсэнээр Алтжин группын 2005 оны гуравдугаар улирлын байдлаар өөрт нь үлдсэн (татвар төлеөд өөрт үлдсэн) цэвэр гэгдэх ашиг нь 500 гаруйхан сая төгрөг байна гэнэ. Хүн үнэмшмээргүй тоо бэйгаа биз. Гэвч баланс тооцоонд яг ийм үзүүлэлт гарчээ. Тэгвэл ахиад нягталъя. 2005 оны тооцоо эцэслэн дуусаагүй байгаэ учраас 2004 оны балансыг авч үзье. 2004 онд Алтжин групп улсын төсөвт долоон тэрбум 455 сая төгрөг тушаажээ. Үүнээс онцгой татварт гурван тэрбум 600 сая төгрөг, НЭӨТ -ийн татварт хоёр тэрбум 500 сая төгрөг нь тэр чигээрээ яваад өгсөн байх жишээтэй. Мэдээж цаана нь гаалийн татвар гэх мэт өдий төдий татаас байгаа.

Бүтэн жил зүтгэж зүтгэж энэ компани өөртөө 500 сая төгрөгийн цэвэр ашиг олжээ. Ганц Алтжин ч биш манай олон нэр төртэй компаниуд ерөнхийдөө үүнтэй ойролцоо баланс тооцоотой байдаг гэнэ. Түрээслэгчдийнхээ өмнө Бүгдийн ард гарч чадна. Хохирлыг барагдуулна гэж мэдэгдсэн Алтжин дээрх тооцоогоор бол яаж 10 гаруй тэрбум төгрөгийн хохирлын цаана яаж гарах болж байна вэ. Ажлын байрыг сэргээн , боегоход нь тэдэнд хэн гэгч шидтэн, хаанаас гарч ирж авралын гараа сунгах юм бэ.

Социологийн судалгаагаар САПУ худалдааны төвийн 700 гаруй түрээслэгчдийн ард 12 мянга 500 хүн тэжээгдэж байжээ гэх тооцоо гарсан байна. Мэн энэ судалгаагаар тус төвөөр өдөрт 50 гаруй мянган хүн үйлчлүүлж байжээ. САПУ худалдааны төвийг сонгон үйлчлүүлж байсан шалтгаануудын хамгийн гол үзүүлэлт үнийн хямд аж.

Түрээслэгчдийн дийлэнх нь ажлын байраа сэргээгдэн босохыг итгэлтэйгээр хүлээж байгаа бол зарим хэсэг нь ой тойнд багтамгүй ааш авир гаргасаар байгаа аж. Тэдний зарим нь хэзээ хэдэн онд, ямар зориулалтаар авсан нь ч тодорхойгүй зээлээ хүүтэй юутай хээтэй нь төлүүлнэ хэмээн цамнаж байгаа бол зарим нь хэрвээ САПУ худалдааны төв шатаагүи бол би өдий төдий саяын ашиг хийх байсан гэж ирээд ирээдүйд олох ашиг гэгч зүйлийг жагсаа-гаад шаардаж байх аж. Өнгөрсөн долоо хоногт Алтжин группын ерөнхийлөгч хатагтай Г.Алтан бас л түрээслэгчидтэйгээ уулзлаа.

Нэг хэсэг нь ойлгож, нэг хэсэг нь давшилж хашгичсан нөгөө л нэг уур хилэн оволзсон уулзалт…Харин Г.Алтан Та нар бухимдаж, шаардаж, тэл-чилж байна. Гэвч та бүгдийн өмнө нэгэн эмэгтэй зогеоод ахиад л учирлан тайлбарлаж, хамтран зүтгэхийг уриалж байгааг хүлээн авэач. Би яг та бүхэнтэй адилхан хүн шүү дээ. Би бурхан биш хэмээн ярьж байлаа. Түүний үгнээс амьд халуун тэмцэл, аливаа хатуу хөтүүгийн ард гарч сурсан эрч хүч, басхүү хэн нэгэнд найдсан далдхан итгэл ханхалж байх шиг. Галын гамшигт нэрвэгдэн сүйреэн худалдааны төвийг сэргээн босгох ажлыг гурван сарын дотор хийж гүйцэтгэнэ хэмээн итгэлтэйгээр мэдэгдсэн түүнд төрийн халамж зайлшгүй шаардлагатай болжээ.

Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн хоёрт, Төр өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална хэмээн заасан бол мэн зүйлийн дөрөвдүгээрт, Төр нь үндэсний эдийн заегийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн заегийг зохи-цуулна гэж заасан байна. Түүнчлэн мэн Үндсэн хуулийн арван есдүгээр зүйлд Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заэжээ. Гал усны гашуун зовлон хэлж биш хийсч ирдэг. Хэнд ч, хэзээ ч ирж мэдэх энэ гамшгийн үед төрөөс өөр үндэсний үйлдвэрлэгчдэд ирж шүхэр болох субъект байхгүй. Төр ийм л үед үндэснийхээ компаниудад хайр энэрлээ үзүүлж, тулж түшиж, уналтаас аварч байхгүй бол Монгол ядуурлаас гарах нь үлгэр болно.

Б.ГАНЧИМЭГ
(өдрийн сонин 2006-01-03 001)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button