Муу хүүхний шинж

– Өөрөө ажил үйлд муу залхуу хойрго, бусдын хөдөлмөрийг завшихыг бодох
– Удам дамжсан архаг хууч өвчтэй
– Эр нөхөртөө хайр халамж муутай, биеийн амрыг бодож, зүгээр суухыг эрмэлзэх, завхай зайдан явдал, зугаа цэнгэлд дуртай
– Бардам дээрэлхүү зантай, магтуулж байх дуртай, өөрийгөө дээгүүр ихэд бодож байдаг
– Яриа хөөрөө муутай, ширүүн хатуу үгээр бусдыг мохоох, эв зүйг бодохын өмнө, үгэрээ бусдыг дарж байхыг бодох
– Гэр орны ажил үл мэдэх, хажуудаахаа зарж суухыг бодох, өвдлөө зовлоо гэж элдэв химэл шалтаг хэлж, болж өгвөл зүгээр сууж байхыг хичээх
– Юмны учир холбогдлыг ухаж ойлгохыг хичээхийн оронд өөрийн бодсон санаснаар муйхардан зүтгэх, шажин ёсонд сүжиг бишрэл муутай хэв ёсыг үл тоомсорлодог
– Хуурч мэхлэж, хулгайлж хумслах дуртай, айж ичихийг мэдэхгүй
– Ахмад дээдсийг үл ойшоон, үг сургаалыг нь сонсдоггүй, тэднийг асарч халамжлахыг ер боддоггүй
– Намба хөдөлгөөн тааруу, ширүүн дориун алхаа гишгээтэй, эв хав муутай, хувцасны хэв загварын хойноос хөөцөлдөхөөс биш биедээ таарч тохирсон эсэхийг бодох нь бага
Ийм хүүхнээс бурхны авралаар холхон явах нь өлзийтэй!

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button