Хятадууд мөнгө угаадаг уу

Мөнгө угаах нь нийгмийн бусад үзэгдлийн адил нэлээд эрт үеэс гаралтай бөгөөд орчин үеийн эдийн засгийн даяаршлын нөлөөгөөр мөнгөний чөлөөт урсгал нэмэгдэж, олон улсын хэмжээнд мөнгө угаадаг үндэстэн дамжсан гэмт хэрэг нэлээд өсч байна. Мөнгө угаах үйл ажиллагаа зах зээлийн эдийн засгийн хэвийн байдал, санхүүгийн системийн тогтвортой байдлыг алдагдуулж, авилгалыг тэжээн тэтгэдэг хөрөнгийн эх үүсвэр болдог. Түүгээр ч үл барам тухайн болон бусад орны улс төр, нийгэм, эдийн засаг, санхүүгийн аюулгүй байдал, тогтвортой байдал, хэтийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Хамгийн аюултай нь терроризмыг санхүүжүүлж, улмаар ХХI зууны олон улсын хөгжил, даян дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байгаа явдал юм. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх нь орчин үед бүх улс орны нийтлэг зорилго болжээ.
Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх талаар олон улсын хамтын нийгэмлэгт нэгдэн ажиллаж байна. Тухайлбал манай улс 2004 онд APG /Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг/-д гишүүнээр нь элсч мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны талаар хамтарч ажиллаж, мэдээлэл солилцож байна. Монголбанкнаас 2002 оны арванхоёрдугаар сард Мөнгө угаах үйл ажиллагааны эсрэг тэмцэхэд банк санхүүгийн байгууллагын анхаарах асуудлын тухай зөвлөмж-ийг гаргасан. Мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд FATF /Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага/ гол үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хөрш орон болох ОХУ тус байгууллагад гишүүнээр, БНХАУ ажиглагчаар элссэн бөгөөд энэ асуудалд илүүтэй анхаарч байна. Хөрш орнуудад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй хэрхэн тэмцэж байгаа талаар товч танилцуулъя.
Хятад Улс олон улсын хамтын нөхөрлөлийн гишүүний хувьд 1989 онд Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар түгээхтэй тэмцэх Венийн конвенцод нэгдэн оржээ. Одоогийн байдлаар 40 гаруй оронтой мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр 70 гаруй гэрээнд гарын үсэг зуржээ.
Хятадын хэвлэлийн мэдээнээс үзэхэд томоохон хэмжээний авилгал, валютын контрабанд, санхүүгийн бусад гэмт хэрэг өсч байгаа ч зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх талаар олон ажил зохиож үр дүнд хүрч байгаа ажээ. Албан ёсны мэдээгээр 2000-2001 онд гадагшилж байгаа хөрөнгийн урсгал 20 тэрбум долларт хүрсэн, 614 сая еврогийн авилгал авсан гэмт хэрэгт сэжиглэгдсэн 4000 орчим этгээд хилийн чанадад гарсныг Засгийн газраас онцгойлон анхааралдаа аваад байна.

Мөнгө угаах арга хэлбэр нарийсч байна

Тус улс гэмт хэрэгтнийг харилцан шилжүүлэн өгөх талаар 40 гаруй оронтой гэрээ байгуулсан боловч гадаадад гарсан өөрийн орны иргэдийг буцаан авсан тохиолдол гараагүй байна. Гуандун дахь Хятадын банкны /Bank of China/ салбараас долоон жилд 483 саяам.доллар хууль бусаар ашигласан хэрэгт сэжиглэгдэж буй гурван этгээдийг одоо болтол Хятадын хууль хяналтын байгууллага эрж хайсаар байгаа юм. Хятадаас зугтаасан гэмт хэрэгтнүүд АНУ, Австрали, Канад, Тайланд, Малайз, ОХУ зэрэг оронд орогнох болжээ.
Хуурамч паспорт ашиглан бэлэн мөнгө гаргах, банкны хууль бус гүйлгээ, Макао, Лас-Вегасын казиногийн орлогыг угаах, гадаад оронд хуурамч хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх гэх мэтээр хөрөнгө, мөнгийг янз бүрийн замаар гаргаж байна. Тус улсын Засгийн газар мөнгө угаахтай шийдвэртэй тэмцэж байгаа бөгөөд 2002 онд Хятадын Төв банкинд Гадаадад шилжүүлж буй мөнгийг хянах хэсгийг байгуулан 2003 оны эцэст Хятадын Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулан банк санхүүгийн системийн хэмжээнд мөнгө угаахтай тэмцэх ажлыг зохион байгуулах, төлөвлөх, хяналт тавих үүрэг нэмж оруулжээ.
Мөнгө угаахтай тэмцэх хууль тогтоомжийг олон улсын эрх зүйд нийцүүлэх талаар чармайж байна. Венийн конвенц /1988/-од нэгдэн орсны дараа 1990 онд Мансууралтай тэмцэх тухай, мансууруулах бодисын худалдаа, хулгайн зүйлийн орлогын эх үүсвэрийг нуух гэмт хэрэгтэй тэмцэх хууль гаргажээ. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 192 зүйлд мөнгө угаасан гэмт этгээдэд ногдуулах шийтгэлийг тусгасан. АНУ-д гарсан 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа арванхоёрдугаар сард БНХАУ-ын Дээд Шүүхээс Эрүүгийн хуульд нэмэлт оруулж терроризмыг мөнгө угаах хэргээс үүсэлтэй гэмт хэрэгтэй ижил төвшинд үзэх болжээ.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн мөнгө угаах гэмт хэргийн бүрдэлд хууль бус орлогыг хууль ёсны болгох, иймэрхүү шинж чанартай орлого, түүний эх үүсвэрийг бүрхэгдүүлэх, банк санхүүгийн байгууллагад байршуулах замаар тодорхой бус болгох, хөрөнгийн зах зээл дээр эргэлдүүлэх, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулах гэж ангилсан байна. Мөнгө угаах үйл ажиллагааны буруутай этгээд хувь хүн төдийгүй, байгууллага байж болдог.
Эрүүгийн хуулийн 191 зүйлд
1.харилцах дансанд мөнгөн хөрөнгө хэлбэрээр байршуулах
2.санхүүгийн активыг бэлэн мөнгө, банкны векселд хувиргах
3.өөр дансанд шилжүүлэх, эсвэл төлбөрийн бусад хэлбэрт шилжүүлэх, хууль ёсны мөнгөн хөрөнгөтэй холилдуулах
4.гадаадад шилжүүлэх
5.хууль бус орлого, түүний эх үүсвэрийг гэмт хэргийн аргаар далдлах бусад арга. /офшор, шуудангийн хайрцаг-компани, хуурамч банкны систем, цахим төлбөрийн хэрэгслийг ашиглах гм/ зэрэг таван хэлбэрийг тусгажээ.Хятадын шинжээчид БНХАУ-д мөнгө угаах зургаан үндсэн арга өргөн тархсан гэж үздэг
•жижиглэх /их дүнтэй мөнгийг олон жижиг хэсэг болгон хуваах/
•хяналт шалгалт сул байгууллагыг ашиглах, эсвэл тэнд ажиллаж байгаа өөрийн төлөөлөгчийн тусламжтайгаар банк, санхүүгийн байгууллагаас гүйлгээ хийх
•байгууллагын ашигтай хууль бус орлогыг холих
•мөнгө угаахын зэрэгцээ компанийн хууль ёсны үйл ажиллагаанд бодитоор эсвэл хуурамч байдлаар оролцох
•хууль бусаар олсон хувийн мөнгөөр үнэт цаас эсвэл эд хөрөнгө худалдан авах
•үйлчилгээний үйл ажиллагааг ашиглах, өдөр тутмын их орлоготой хууль бус орлогыг холих
БНХАУ-д жил бүр ойролцоогоор 200 тэрбум юань /24.7 тэрбум доллар/-ийн хэмжээний мөнгө угаагддаг гэж мэргэжилтнүүд үздэг аж. Их хэмжээний бэлэн мөнгийг мөнгө солих хууль бус цэгүүдээр дамжуулдаг байна. 2001 онд Хонконгод өдөр бүр эх газрын хятадаас 3.6 сая ам.долларын дүн бүхий төрөл бүрийн мөнгийг хүлээн авдаг, мөнгө сольдог хууль бус газрыг илрүүлжээ. Эдгээр бохир мөнгийг банкны харилцах дансанд байршуулаад дараа нь Хонконгийн эсвэл гадаадын аль нэг банкны харилцагчийн дансанд шилжүүлдэг. Иймэрхүү төрлийн банкны харилцах дансны тоо 1300 гаруйг илрүүлжээ. Энэ хэрэгт зургаан тэрбум гаруй доллар угаасан 39 хүнийг баривчилсан аж. Хятадын дотоодын зах зээлд ч их хэмжээний мөнгө угаадаг. Фузянь мужид мөнгө сольдог хууль бус цэгээр дамжуулан их хэмжээний мөнгийг Хонконг уруу илгээдэг байна. Саяхан болтол мөнгө угаах өөр нэгэн чухал суваг нь бэлэн мөнгөний контрабанд байв. Зөвхөн Нинбо хотын нисэх онгоцны буудлын хууль хяналтын байгууллага 2000 онд хууль бусаар 2.18 сая юань /260 мянган ам.доллар/-ын бэлэн мөнгө зөөвөрлөх гэсэн 21 тохиолдлыг бүртгэжээ. Харин 2001 онд контрабандын тоо цөөрч бүтэн жилд зургаан удаа 340 мянган юань /41 мянган ам.доллар/ бүртгэсэн ч үзүүлэлт багасахын хэрээр гэмт хэрэг үйлдэх арга боловсронгуй болж, зээлийн карт мөнгө угаах гол хэрэгсэл болж хувирчээ.
Дээд тушаалын түшмэд компанийн хувьцаанаас авилгал авах замаар мөнгө угаан хөрөнгөжих явдал өргөн тархсан байна. Тухайлбал, Сычуаны нэгэн хотын орлогч дарга барьж буй усан цахилгаан станцад таван сая юань /600 мянган ам.доллар/-ийг хувьцаа хэлбэрээр оруулжээ.
Авилгалч байгууллагаас шилжүүлсэн их хэмжээний мөнгийг авахын тулд компани байгуулдаг арга ч бий. Жишээ нь, Хэбэй мужийн захиргааны нэгэн ажилтан нэг ч гүйлгээ хийдэггүй зөвхөн мөнгө хүлээн авдаг компанийг Бээжинд байгуулж байжээ. Бохир мөнгийг хилийн чанадад шууд шилжүүлэх аргаар Хонконгод компани байгуулж мөнгө шилжүүлнэ, тэндээсээ гуравдахь оронд шилжүүлэх гэх мэт.

Мөнгө угаахтай хэрхэн тэмцэж байна вэ

Хятад дэлхийн бусад орны адил мөнгө угаахтай тэмцэх хяналтын тогтолцоог бүрдүүлээд байна. Хятадын Төв банк хууль бус орлогыг угаахын эсрэг тэмцэх тогтоол гаргажээ.
•Банк, санхүүгийн байгууллагын мөнгө угаах үйл ажиллагаатай тэмцэх дүрэм,
•Үндэсний мөнгөн тэмдэгтээр хийсэн их хэмжээний гүйлгээ, сэжигтэй гүйлгээг шалгах журам,
•Зээлийн байгууллагын их хэмжээний дүн бүхий үндэсний мөнгөн тэмдэгтээр эсвэл гадаад валютаар сэжигтэй гүйлгээг шалгах журмыг 2003 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.
БНХАУ-д бүх банк, траст-хөрөнгө оруулалтын компани, шуудангийн банк, санхүүгийн компани, хадгаламж зээлийн хоршоо, лизингийн компани, гадаадын зээлийн байгууллага 200 мянга юань /20 мянган ам.доллар/-аас дээш хэмжээтэй бэлэн мөнгөний болон сэжигтэй гүйлгээний баримтыг тав ба түүнээс дээш жил хадгалдаг.
Хуулийн этгээдийн нэг сая юань /120 мянган ам.доллар/-иас дээших төлбөр тооцоо, 200 мянга юань /24 мянган ам.доллар/-иас илүү хэмжээний бэлэн мөнгөөр хийсэн гүйлгээг арилжааны банк эрх бүхий байгууллагад мэдэгдэх ёстой. Түүнээс гадна хувь хүн, хуулийн этгээдийн хооронд хийсэн 200 мянган юань /24 мянган ам.доллар/-иас дээших гүйлгээг нарийвчлан шалгадаг.
БНХАУ-ын банк, санхүүгийн байгууллагад хувь хүн данс нээх, гүйлгээ хийхэд биеийн байцаалтаа заавал үзүүлэх шаардлагатай.
2004 оноос компьютерийн сүлжээгээр 24 цагийн турш мөнгөний урсгалыг хянаж, мөнгөн гүйлгээнд эрсдэлийн системчилсэн хяналтыг хэрэгжүүлснээр мөнгө угаахтай тэмцэх, төлбөр тооцооны ил тод байдлыг бий болгожээ. Одоо Хятадад мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагааг дараахь байгууллага хариуцаж байна.
•Хятадын Төв банк. БНХАУ-ынТөрийн зөвлөлийн шийдвэрээр 2003 оны есдүгээр сард мөнгө угаахтай тэмцэх ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Хятадын Төв банкны бүрэлдэхүүнд тусгай ажлын хэсэг байгуулжээ. 2004 онд Мөнгө угаах үйл ажиллагааг шалгах, хяналт тавих төвийг байгуулсан байна. Тус төв Нийгмийг аюулаас хамгаалах яам /НАХЯ/-тай холбоотой ажилладаг. Дээрх хуулийг 2004 оны наймдугаар сараас мөрдөж эхэлснээс хойшхи хугацаанд Хятадын Төв банкинд юаниар сэжигтэй байж болзошгүй гүйлгээ хийсэн 3061 баримтыг орон нутгийн салбараас хүлээн авчээ. Зарим баримтыг НАХЯ-нд шалгуулахаар өгсөн байна.
•НАХЯ-ны мөнгө угаах гэмт хэргийг мөрдөх хэлтэс олон улсын хамтын ажиллагааны талаар авах арга хэмжээг боловсруулах ажлыг уялдуулах, удирдах, яамны бүс нутгийн ажлыг төлөвлөх зэрэг ажлыг хариуцдаг.
•Улсын валютын хяналтын газар /УВХГ/, түүний бүс нутгийн салбар валютын эргэлзээтэй гүйлгээг мэдэгдлийн үндсэн дээр мөрдөх ажлыг эрхэлдэг.
2003 оны сүүлийн статистик мэдээгээр УВХГ их хэмжээний нийт дүнгээрээ 661.8 тэрбум ам.долларын гүйлгээтэй холбоотой 265 мянган мэдээ хүлээн авчээ. Мөн сар бүр УВХГ өөрийн орон нутгийн салбарт 200 орчим хуулийн этгээд, хувь хүний нэрийг шалгуулахаар илгээдэг аж.
Мөнгө угаах, террорист ажиллагааг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын ихэнх хэсэг УВХГ-т шилжин иржээ. Улсын хэмжээнд УВХГ-ын бүс нутгийн салбарыг байгуулсан байна. Мэдээллийг хурдан шуурхай хүргэх асуудал онцгой чухал учир техник хангамжийг сайжруулж байна.
Ийм байдлаар УВХГ, НАХЯ-ны хамтын ажиллагааны механизмыг бий болгожээ. Банкнаас ирүүлсэн мэдээлэлд УВХГ дүн шинжилгээ хийж шалгаад ангилдаг. Валютын сэжигтэй гүйлгээг урьдчилан шалгаад валютын гүйлгээний журмыг зөрчсөн бол торгууль ногдуулдаг. Хэрэв гэмт хэргийн шинж чанартай гэж үзвэл НАХЯ-нд шилжүүлнэ. Энэ нь эмх цэгцтэй хянах, шалгах үйл ажиллагааны хослол болж байгаа төдийгүй түүний үр ашгийг дээшлүүлдэг аж.
УВХГ-ын валютын эргэлзээтэй гүйлгээг шалгаад хар, цагаан, эрсдэлтэй гэж ангилдаг байна. Хар нэрсэд гэмт хэргийн шинжтэй эсвэл шалгалтаар дүрэм журам зөрчсөн гүйлгээ хамаардаг. Эрсдэлтэй жагсаалтад хуулийн этгээд, хувь хүнийг шалгах ажиллагаа бэрхшээлтэй гүйлгээ ордог. УВХГ-ын 2003 оны гуравдугаар сарын мэдээгээр нийт 9.7 тэрбум ам.долларын 17 мянга гаруй эргэлзээтэй валютын гүйлгээний тухай илтгэл хүлээн авч бүсийн салбарт 18279 хуулийн этгээд болон хувь хүний нэрсийг шалгуулахаар илгээжээ.
УВХГ-ын бүсийн салбар нийт дүнгээрээ 20.5 сая ам.долларын эрхийн акт зөрчсөн хэргийг шалгажээ. Тэд нийт дүнгээрээ 413.6 сая ам.долларын 123 хэргийг НАХЯ-д шилжүүлсэн байна. Түүнээс гадна УВХГ-ын бүс нутгийн болон бусад хуулийн байгууллага нийт дүнгээрээ 4.7 сая ам.долларын хэргийг шийдвэрлэхэд тусламж үзүүлжээ.
2002 оноос Фузянь, Гуандунь мужид нууцаар мөнгө солих газрын 73 хэргийг бүрдүүлсэн, хууль бусаар мөнгө солих ажил эрхэлдэг 57 газар, нууцаар мөнгө сольдог нууц газартай 96 байгууллагыг устгаснаас гадна 240 гэмт этгээдийг баривчилж, эд зүйлсийг хураан авчээ. Бүхэлдээ энэ асуудалтай холбоотой хэргийн дүн олон зуун сая юаниас илүү гарах төлөвтэй байгаа юм.
Хятадын арилжааны банкинд мөнгө угаахын эсрэг тэмцэх дотоод хяналтын тогтолцоог бий болгожээ. Үүнд Хятадын банк /Bank of China/ тэргүүлж байна. Тус банк 1998 оноос гадаадын салбараараа дамжуулан мөнгө угаахтай тэмцэх үндсэн зарчмыг мөрдөж эхэлсэн. 2001 оны долдугаар сард тус банкны төвд мөнгө угаахтай тэмцэх комисс байгуулжээ. Түүнчлэн Хятадын Үйлдвэр, худалдааны банк энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Хятадын удирдлага мөнгө угаахтай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг чухалд үзэж байна. 2003 оны гуравдугаар сард Бээжин хотод зохиогдсон FATF-ийн хурал хожим Бээжингийн декларац гэсэн нэртэй болсон билээ. Тэр үед FATF-ийн шинжээч нар Хятадын Төв банктай хамтран Шанхай хотод тусгай зөвлөлгөөн хийж, мөнгө угаахтай тэмцэх олон улсын үнэлгээний хэсэг 18 өдрийн турш Хятадын банк /Bank of China/, Ситибанк, Худалдаа үйлдвэрийн банк, Жаошан банкинд шалгалт хийжээ.
Гадаад сэтгүүлийн материалыг ашиглан энэхүү өгүүллийг бэлтгэв.
Үргэлжлэл хэсэгт ОХУ-ын талаар бичихээр төлөвлөж байна.

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор А.ГАНЗОРИГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button