Эрчүүд ч жирэмсний хордлого –оор шаналдаг

Юу бураад унав гэж бүү гайх. Би ердөө л эрчүүдийн жирэмсний хордлого буюу Ковад хам шинжийн /couүade syndrome/ талаар ярьж байна.
Уусах, нэвчих гэсэн франц үгнээс гаралтай энэ ойлголт нь Муусайн эрчүүд жирэмсэлдэг бол ямар гоё вэ гэх эмэгтэйчүүдэд алга ташилт болно. Тиймээ, эрчүүд ч жирэмсэн эхнэрийнхээ адилаар огиулан, жин нэмж, бас хоолны үнэр авч чадахаа байж, өөрөөр хэлбэл жирэмсний хордлогод ордог болохыг эрдэмтэд нэгэнт хүлээн зөвшөөрсөн билээ.
Коваде хам шинжийн талаар XIX зууны үед л анх эрдэмтэд шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж эхэлжээ. Энэ нь эрчүүд саяхнаас жирэмсэлдэг болсон гэсэн үг биш л дээ. Бүр мянга мянган жилийн өмнөөс энэхүү жирэмслэлттэй холбоотой зан үйл улс үндэстнүүдэд байсаар иржээ. Тухайлбал, Хойд болон өмнөд Америкийн Индиан омгийнхон, Африкчууд, Энэтхэгчүүд, Франц болон Испанийн Баск омгийнхон, Хятад болон Шинэ Гвинейн омгийнхонд энэ заншил тодоор илэрч тэр нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Шинэ Гвинейн эрчүүд эхнэр нь жирэмсэн болсныг мэдээд овог аймгаасаа хол газар овоохой барин өөрийгөө бүхнээс тусгаарладаг аж. Эхнэрийгээ төрөн төртөл тэр хэнтэй ч уулзахгүй. Харин эхнэр нь төрөх болоход овоохойдоо эхнэрийнхээ төрөх үеийн үйлдлийг яг дуурайн хэвтдэг заншил одоо ч бий гэнэ. Эхнэр нь хүүхдийг нь барин овоохойд нь иртэл хөөрхий нөхөр тэндээ орилоод л хэвтэж байдаг аж.
Энэ бол, жирэмслэлт нь 9 сарын өмнө секс хийсний л үр дүн гэдгээс арай илүү үүрэг хариуцлагыг эрчүүдэд өгч буй заншил хэмээн үзэх хүмүүс ч байдаг.
Гэвч энэ зууны судалгаа, шинжилгээнүүд эрчүүдийн жирэмслэлт нь илүү бодитой, түгээмэл тохиолддог явц болохыг тогтоогоод байна. Олон оронд хийгдсэн судалгаануудаас үзэхэд эцэг болохоор бэлдэж буй нөхрүүдийн 80 орчим хувьд нь ямар нэг байдлаар Коваде синдром илэрч байжээ.
Коваде нь түгээмэл тохиолддог ч багахан судлагдсан ойлголт бөгөөд эцэг болох гэж буй нөхөрт физиологийн тодорхой шалтгаангүйгээр жирэмсэн эхнэрийнхээ адилаар бие махбодийн хувьд нь хам шинжүүд илрэхийг хэлнэ. хэмээн АНУ-ын Техасийн их сургуулийн Анагаах ухааны салбарын профессор Клейн Х тодорхойлжээ.
Коваде нь зөвхөн Америк болон Африкийн эрчүүдэд тохиолддог гэсэн яриа гардаг. Харин эцэг болох гэж буй 172 Тайланд эрэгтэйд хийсэн судалгаагаар тэдэнд ч мөн энэхүү хам шинж илэрдэг болох нь нотлогдсон хэмээн АНУ-ын Алабамагийн их сургуулийн профессор Ханобди Сукратаначайкул олон улсын хурал дээр илтгэл тавьж байжээ. Энэ мэт тодорхой судалгаанууд цөөнгүй бий.
Эрчүүдийн жирэмсний хордлого эхнэрийнх нь жирэмслэлтийн эхний гурван сараас сүүлийн гурван сар хүртэл урт хугацаанд үргэлжилдэг.
Хоолонд дургуй болох, хоолны үнэр авч чадахаа байх, жин нэмэх, дотор муухайрч огиулах, шүд, нуруу өвдөх, толгой эргэх, арьс загатнах гээд л жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолддог шиг хам шинжүүд нөхрүүдэд нь яг адил илэрнэ. Ханийнх нь жирэмслэлтийн гурав болон дөрөвдэх сард нөхрүүдэд нь хордлого илүү хүчтэй илэрнэ. Эхнэр нь төрөх дөхөхөөр хам шинж бүр ч хүчтэй илэрдэгийг судалгаанууд харуулжээ. Харамсалтай нь энэ хам шинж хүүхэд төрсний дараа л алга болно. Өөрөөр хэлбэл эмчилгээгүй.
Эрдэмтэд Ковадегийн шалтгааныг тайлж чадаагүй ч хэд хэдэн таамаг дэвшүүлжээ. Тухайлбал, энэ нь хайртай хүнийхээ зовж шаналж байгаад сэтгэл зовсон нөхрийн бие махбодийн хариу үйлчлэл, хосуудын бие биенээ энэрэх, хайрлах сэтгэл, эхийн гэдсэнд байгаа ураг болон эцгийн жам ёсны холбоог сануулсан хэрэг, эцэг болж буйг сануулсан дохио гэх зэрэг. Үүнээс үзэхэд хэн ч физиологийн үүднээс тайлбар өгч чадаагүй байгаа биз. Харин эрчүүдийн жирэмсний хордлого бодитойгоор оршдог гэдэгтэй эрдэмтэд санал нийлдэг. Тиймээс та өглөө ажилдаа ирээд Коваде хам шинжээс болоод огиулж гарвал ичиж зоволгүй Энэ шарталтынх биш ээ, ердөө л жирэмсний хордлого хэмээн нүүр бардам хэлээрэй.
Аа бас, хэрэв та эхнэргүй ч гэнэт нэг өдөр дээрх шинжүүд хүчтэй илэрвэл хамгаалалтгүй, тохиолдлын бэлгийн хавьталд орсон өдрөө санаад үзээрэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button