Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлт

Өөрөөр хэлбэл Монгол улсад байгаа худалдаа үйлчилгээний байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэмэлт үйлчилгээ гаргадаггүй, тэдэнтэй ёс бус харьцдаг, хөдөлмөр эрхлэх боломжийг нь тодорхой хэмжээнд боогдуулдаг байна. Хэрэв энэ байдлыг өөрчлж, итгэл үзүүлэн хамтран ажиллавал итгэл алдахгүй гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд онцлон дурьдсан. Бид зөвхөн ганцхан эмгэгээсээ болж нийгэмд гадуурхагдаж байна, энэ нь амьдралд сөргөөр нөлөөлж сэтгэл санааны байнгын зовиуртай үед нэмж биднийг нийгмийн амьдралаас, өөрсдөөсөө битгий түлхүүч гэсэн хүсэлт гаргасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төр засгаас бэлэн юм харж суулгүй өөрийгөө хөгжүүлэн, тодорхой хэмжээнд тусалж дэмжсэн хүнтэй хамтран ашигтай ажиллаж байна. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын дадлага туршлага, хөдөлмөрийн чөдвөр муутай ч хичээл зүтгэл сайтай ажиллаж хүний итгэлийг даадаг.
Бизнес эрхлэх зорилготой бага хэмжээний зээл авах сонирхолтой Хөгжлийн бэрхшэээлтэй иргэдэд зээл авахад маш хүндрэлтай байдаг. Нийгмийн халамжаас өөр орлогогүй тэдэнд зээлийн барьцаанд тавих хөрөнгө байдагүй юм байна. Тиймээс одоо үйл ажиллаагаа хэвийн явуулж буй хадагаламж зээлийн хоршоонуудын ганц нь ч гэсэн тэдний нийгмийн халамжыг барьцаалан зээл олгодог төвтэй болгож өгөхийг холбогдох мэргэжилтэн нь анхааралдаа авч бидэнд туслалцаа үзүүлэнэ үү гэж байсан. Тэдний зүгээс хүсэж буй зүйл нь
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зах зээлд тэгшээр оролцох боломжийг тогтвортой хангах үүднээс одоогийн ХХYГ-ийн бүтцэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалтын асуудлыг хариуцсан мэргэжлтний баг байгуулж өгөх. Энэ талаар Азийн зарим оронд арга хэмжээ авч байгаа бөгөөд тэднэээс туршлага судлан хэрэгжүүлэх
Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оновчтой тоо, бүртгэлийн системийг хангах үүднээс ойрын жилүүдэд Статистикийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ба энэ чиглэлээр олон улсын ангилал, аргачилалыг судалж эзэмшин хэрэгжүүлэх
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд тэгшээр татан оролцуулах боломжийг сурталчилах, нийгэмд хэвшин тогтоод буй сөрөг ойлготуудыг саармагжуулхад чиглэсэн сурталчилгаа, мэдээллийн ажлыг олон нийтийн дунд өрнүүлэх
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгараад буй хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг болох тэдэнд тохирсон дэд бүтцийг бий болгох, хөгжүүлхэд төр засгаас онцгой анхаарал тавих хэрэгтэй байна.
Хэрэв дээрхи дөрвөн хүсэлтийг шийдээд өгвөл нийгэмд тэдний гүйцэтгэх үүрэг нэсэгдэ улс орны хөгжилд ч сайнаар нөлөөлөх болно. Харин дээрхи дөрвөн хүсэлтийг биелүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй байгууллагуудаас мэргэжлийн зөвлөгөө, тодоруулга авч хийх хэрэгтэйг дурьдаж байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс зарим нэг бодлогыг авдаг ч бодит байдалтай зохицохгүй байдаг ажээ.

А.Баярмаа

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button