Монголын улс төрд хоёр, парламөнтад 1.5 нам бий болно

Энэ үгийг С.Баярцогт гишүүн хэлсэн юм. 1992 оны гэгдэх энэ хувилбараар сонгууль явагдахад Монголын улс төрд хоёр гол нам л үлдэж, парламөнтад 1.5 буюу нэг нь олонхи болж, нөгөө нь цөөн хэдэн суудал авсан сөрөг хүчин л болох аж. Үүнийг тэрээр муу гээд сольсон хувилбараа дахин сонгосон, ардчиллаас ухарсан явдал боллоо хэмээн үзэж буй юм. Одоо бид гудамжиндаа ч тэр, парламөнтдаа ч олон намтай байгаа. Тэгвэл энэ хуулиар сонгууль явагдахад дээрх явдал давтагдах юм.

Мөн түүнээс гадна С.Оюун нарын гишүүд сонгуулийн системээ ярилцах үед нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Манайхан парламөнтын гишүүдээ сүүлийн гурван сонгуулиар жижигсгэсэн мажоритар системээр сонгосон. Уг системийг муу хувилбар учраас сайжруулан холимог хувилбар буюу 3838 хэмээн ажлын хэсгийнхэн санал оруулсан. Гэвч хэлэлцүүлгийн үед энэ нь үгүй болж МАХН-ынхны санал оруулсан 6016 дээр бараг тогтсон боловч бусад намаас 5125 болон томсгосон мажоритар систем зэрэг олон санал гарч ирсэн. Харин нэгдсэн хуралдаанд санал хураалт явагдахад холимог хувилбар болох 6016, 5125-ынальньч санал авч чадалгүй унасан. Ингээд эцэст нь томсгосон мажоритар системийг баталсан.

С.Баярцогт гишүүн Сонгуулийн хуулийг алдаатай буруу аргаар баталсан. Дахиж ийм аргаар нэг ч хуулийг баталж болохгүй гэсэн сургамжийг өглөө. Энэ сонгуулийн хуулийн явц нь юуг харуулж байна гэвэл хувь хүн өөрийгөө бодож санал өгсөн. Ийм хувилбараар сонгогдоход амар гэж ихэнх нь бодсон байх. Энэ хуулийг баталснаар ардчилсан хэм хэмжээнээс ухарсан явдал боллоо гэж байлаа. Сонгуулийн хуулийг өргөн барьсан гол конвенц нь хүмүүсийн санал хаягдаад байгааг өөрчлөх байсан. Бид өнөөгийн 76 жижиг тойрогтоо системээ муулаад байсан. Гэтэл бид муулсаар байгаад хамгийн муу хувилбарыг дахин сонголоо хэмээн тэрээр өгүүллээ. Одоогийн сонгоод байгаа хувилбарт сайн тал бий гэнэ. Энэ нь гудамжны гэх хөдөлгөөн болон намд доторх зөрчилдөөн үгүй болох аж. Тухайлбал, МАХН доторх жигүүр, АН доторх фракц бүлэглэлүүд алга болох учиртай. Хэрвээ алга болохгүй юм бол тэр нам сонгуульд шалдаа буутал унана. Хүмүүс 1992 оны сонгуулийг мартчихсан учраас сонгуульд нам тавиулсныхаа дараа л энэ хууль ямар гэдгийг ойлгох юм. Хэн нь илүү нам тавиулах гэвэл эрх барьж буй хүчин. Уг хуулийг батлахад МАХН зохион байгуулалт сайтайгаа харуулж тоглолтын төгсгөлөө сайн хийжээ. Харин бусад намынхан хоорондоо сайн тохиролцоогүй, гишүүд нь өөрсдийгөө урьтал болгосон учраас томсгосон мажоритарыг сонгоцгоосон аж. Нөгөө талаар АН-аас сонгогдсон гишүүд төлөвшөөгүй байгаатай холбоотой гэнэ. Тухайлбал, энэ парламөнтад АН-аас гурав дахиа сонгогдсон гишүүн гурав, хоёр сонгогдсон гишүүн хоёр л бий аж. Бусад анхны удаа сонгогдсон гишүүд нь дандаа ялж байх шигээр төсөөлж буй гэнэ. Хамгийн эмгэнэлтэй нь сая батлагддаг томсгосон мажоритар систем нь гишүүн Ж.Наранцацралт, О.Энхсайхан нарын санал юм байна Өөрөөр хэлбэл, МАХН-ынхан санасандаа хүрэхийн тулд АН-ынхныг ашигласан гэсэн үг. Одоогийн батлагдсан 1992 оны хувилбараар сонгууль явагдахад нэг нам дийлэнх болж нөгөө нь цөөн хэдэн санал авах магадлалтай. Олонх болж Засгийн эрхийг барьснаар төр тогтвортой байна хэмээн МАХН-ынхан үзэж буй. Тэдний зөв. Сонгууль явагдахад МАХН-ынхан олон суудал авч, бусад нам нь юу ч үгүй хоцрох талтай. Тиим учраас тус намынхан энэ хувилбарыг алгаа ташин дэмжиж буй юм.

Өнөөгийн сонгоод байгаа хувилбарыг цөөн хэдэн улс л хэрэглэдэг аж. Таиланд, Сингапур, Палестин, Лаос, Кувейт зэрэг нэг нам олон жил засгийн эрх барьж буй сөрөг хүчингүй орнууд хэрэглэдэг байна. Гэхдээ тухайн улс орнууд манайх шиг намын дор бичигдсэн хүнд бус шууд намд нь санал өгдөг аж. Шведийн сонгууль болон ардчилалд туслалцаа үзүүлэх олон улсын байгууллагаас 189 орны сонгуулийн системийг судалж харьцуулсан ном гаргажээ. Уг номонд 1992 онд явагдсан сонгуулийн талаар ч бичигдсэн байдаг аж. Энэ сонгуульд эрх барьж байсан МАХН нийт саналын 57 хувийг аваад нийт суудлын 92 хувийг авах бололцоо олгосон. Үүнийг олон хүн шударга бус гэж үзсэн төдийгүй ардчилалд аюултай гэж үзсэн. Ийм учраас энэ улс 1996 онд сонгуулийн системээ сольсон гэж бичигджээ. Мөн номонд одоогийн батлаад байгаа хувилбарыг Монгол, Иордан хоёр улс үр дүн нь буруугаар гардаг тул сольсон хэмээн бичсэн байх аж. Гэтэл манай УИХ энэ муу хувилбараа дахин сонголоо.

М.БАТБААТАР
(өдрийн сонин 2006-01-04 002)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button