Хуурамч пүнтүүзээс болгоомжил

Мөн хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, чанарын баталгаажилт хийгдээгүй, шошго таних тэмдэг хуурамч Болор, ОК тунгалаг, Тунгалаг гэсэн нэртэй пүнтүүз хүнсний зах, бөөний төвүүдээр зарагдаж байгааг улс, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид илрүүлсэн байна.
Үйлдвэрлэсэн компанийн хаяг, шошго, бүтээгдэхүүний орц, найрлага, хэрэглэх арга, хадгалалтын хугацааг уутан дээрээ бичсэн болон хос савх хийж савласан байвал хуурамч биш гэдэгт итгэж болох аж.
Д.ЦЭНГҮҮН
(өнөөдрийн монгол 2006-01-04 172)
