Татварыг сайн дураараа төлдөг эрүүл орчинг бүрдүүлэх хэрэгтэй

үргэлжлүүлэн хэлэлцсэнээр эхэлсэн юм. Юуны өмнө ажлын хэсэг МАХН-ын бүлгийн хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд ямар дүгнэлт гаргаснаа байнгын хорооны гишүүдэд танилцуулав. МАХН-ын бүлгийн дүгнэлтэд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хоёр шатлалтай байхаар тогтсон бөгөөд босго нь гурван тэрбум байж, үүнээс дээш орлоготой аж ахуй нэгж 30, бага бол 15 хувийн татвар төлөх, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг тус тус 10 хувь болгох саналтай байлаа. Тэгэхдээ хүн амын орлогын албан татварыг хувийн орлогын албан татвар гэж өөрчлөх, орон сууц, компьютерийг гаалийн татвараас чөлөөлөх бодлогын хасах зэргээр Татварын хуулиа шинэчлэхээр тусгагджээ. Үүний дараа ажлын хэсэг болон МАХН-ын бүлгийн дүгнэлтэд байгаа саналыг багцаар хэлэлцвэл ийм том хуульд хайхрамжгүй хандсан хэрэг болно. Иймд нэг нэгээр авч хэлэлцэе гэсэн зарчмын саналыг Э.Бат-Үүл гишүүн гаргасан юм. Харин Батж.Батбаяр гишүүн орон сууцны талбайгаас 10 төгрөгийн татвар авахгүй байх, Л.Пүрэвдож гишүүн хүн амын орлогын албан татварыг эхэлж хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг тус тус орууллаа. Татвар аль ч улсад чухал хуульд тооцогддог гэдгийн илрэл биз. Энэ өдрийн хуралдаан тун халуухан болсон юм. Зарим үед гишүүд нэг нам, фракц гэлтгүй хоорондоо хатуухан үг чулуудаж байлаа. Тухайлбал, Э.Бат-Үүл гишүүн бүлэг, ажлын хэсэг, тэр ч байтугай Засгийн газраас өргөн барьсан төсөлд авлигаас хамгаалсан заалт энэ тэр юу ч алга гэхэд Сангийн сайд Н.Алтанхуяг Татварын багц хуулийн шинэчлэлтэд энэ бүхнийг хаасан байгаа. Чи асуултаа онож тавь гэхэд Э.Бат-Үүл гишүүн онож тавьсан, чи онож хариулж чадахгүй байна. Татварын хувь хэмжээг өөрчлөхөөр гаалийнхан бараа бүтээгдэхүүнийхээ үнэлгээний хувь хэмжээг өөрчилчихдөг. Чамаас би энэ асуудалд тодорхой хариулт хүссэн юм. Гаалийнхан авлига авах боломжийг гаргачихаад байна гэдгийг сонин хэвлэлээс ч бичээд байна шүү дээ гэв. Энэ үед гишүүн Н.Баяртсайхан Э.Бат-Үүлтэй санал нэг байна. Засгийн газарт Татварын хуулийг шинэчлэх эр зориг алга. Энэ хуулийн төсөл нь ердөө л өнгөлөн далдлалт. Ажлын хэсэг л Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг амьтай, арчаатай болгох гэж зүтгэж сууна. Өмнө нь ч ийм л байсан. Өнөөгийн монголчуудын амьдралыг өөд нь татах бодлогын нэг нь Татварын хууль байх ёстой. Харин авлигыг хаах бодлогын хувьд татвар төлөгч эрх үүргийг тэнцүүлж өгснөөрөө үүнийг зохицуулахыг оролдож байна. Татвар төлөлтөд хяналт тавих хэрэгтэй учраас саналаа ч явуулсан. Үүнийг Засгийн газар дахин судлах хэрэгтэй гэсэн юм.
Ц.Сүхбаатар гишүүн Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөл үндсээр нь өөрчлөгдсөн байхад хэлэлцэж болдог юм уу гээд боломжтой хариултыг авч байлаа. Нөгөөтэйгүүр МАХН-ын бүлгийн дүгнэлтэд хүн амын орлогын татварыг хувийн албан татвар гэж өөрчилье гэхээр өмнөх хуулийг өөрчлөх хэрэг гарна. Энэ асуудлыг яаж шийдэх юм бэ гэх асуултыг гишүүд олонтаа тавьж байлаа. Харин Сангийн сайд Н.Алтанхуяг Үүнийг өөрчлөхөд хэцүү юм байхгүй. Хэдэн өдөр суутаад л хуулийнхаа заалтад өөрчлөлт оруулж болно гэж ярьж байлаа. Гэсэн хэдий ч байнгын хорооны гишүүдийн олонхи нь МАХН-ын бүлгийн болон ажлын хэегийнхний дүгнэлтэд зарчмын зөрүүтэй саналууд багагүй байгаа учир ажлын хэсэг үүнийгээ нэг мөр болгоод дахин хэлэлцүүлэхийг хүссэн юм. Харин Н.Баяртсайхан гишүүн Ажлын хэсгийн даргын хувьд хоёр дүгнэлтэд зарчмын ялгаа багахан байгаа. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын босго гурав, таван тэрбум байхаар санал оруулсан зэргийг дурдаж болно. Иймээс дүгнэлтэд орсон саналуудаа зэрэг хэлэлцээд саналаа хураагаад явъя гэлээ. Гэсэн хэдий ч энэ асуудал шийдэгдсэнгүй.
Харин Сангийн сайд Н.Алтанхуяг Засгийн газар хуулийн төсөл муу байна гэж ярих нэг хэрэг. Бид татварын шинэчлэлтийг олон талаас нь авч үзсэн. Тухайлбал, та нар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын босгыг гурав, таван тэрбум болгоё гэсэн санал оруулж байна. Ингэж болно. Бид тооцож ч үзсэн. Тухайлбал, гурван тэрбум болгоход төсвийн орлого 13.3 тэрбумаар буурна. Өнөөдөр 30 хувиар татвар төлдөг 45 аж ахуйн нэгжийн тоо энэ босгоор бол 15 л үлдэнэ. Босго таван тэрбум болбол 30 хувиар татвар төлдөг аж ахуйн нэгжийн тоо 10-т үлдэнэ. Ямар ч Засгийн газар эрсдэл хүлээж байж шинэчлэлт хийдэг. Үүнийг шийдэхдээ та нар сайн бодолцох хэрэгтэй гэв. Мөн энэ үеэр татварыг нэг орчинд байлгах тэр нөхцлийг бүрдүүлж далд эдийн засгийг ил гаргах нь л УИХ-аас батлах Татварын хуулийн шинэчлэлт болно гэж МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн онцолж байлаа. Харин Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаяр Татварыг нэг шатлалтай болгох алхмыг одоо л хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бүх аж ахуйн нэгжээс ижил хэмжээний татвар авах ёстой. Ингэвэл татварын эрүүл орчин бүрдэнэ. Энэ саналыг бид өнгөрсөн гуравдугаар сард ярьж л байсан. Нөгөөтэйгүүр орон сууц, компьютерийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хасна гэж яриад байх юм. Монголд өнөөдөр орон сууц шиг үнэтэй юм алга. Жирийн албан хаагч зээлээр орон сууцтай болох нөхцлийг бид л хангахгүй юм бол яах болж байна. Асуудалд та нар өргөн утгаар хандах хэрэгтэй хэмээн ширүүхэн дуугарав. Энэ үед гишүүд Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслөөсөө тэс хөндлөн юм ярихгүй шүү хэмээн түүнийг зэмлээд авлаа.
Г.Занданшатар гишүүн п Бид татварыг нэг шатлалтай болгох асуудлаар боломжийн судалгаа хийсэн. Олон улсын байгууллагуудаас зөвлөгөө ч авсан. Манайх шиг жижиг улсын хувьд татвараа гэнэт нэг, шатлалтай болговол үр дагавар нь хүнд тусна. 2012 он гэхэд татварын босгоо нэмэх замаар нэг шатлал руу шилжиж болно гэж мэргэж-лийн хүмүүс зөвлөөд байна. Тэгэхлээр өнөөдөртөө татварыг нэг шатлалтай болгох боломжгүй. Нөгөөтэйгүүр Татварын хуулиараа бид далд байгаа эдийн засгийг ил болгоё гээд байгаа. Өнөөдөр татварын байгууллагууд юуны өмнө татвар төлдөг аж ахуйн нэгжийнхээ хүрээг өргөжүүлэх хэрэгтэй. Энэ нь эргээд үр дүнгээ өгөх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам доллларын ашиг орлого олж байгаа хүн 1500 доллараа татварт өөрийн дураар өгдөг тиим эрүүл орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Би бүлгийн хуралдаан дээр энэ байр сууриа илэрхийлсэн ч цөөнх болоод унасан хэмээн ярьж байлаа. Ийнхүү Төсвийн байнгын хорооны хуралдаан 13 цаг хүртэл хуралдаад 14.30-аас үргэлжлүүлэх байсан ч хойшиллоо.
Үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо Сонгуулийн төв байгууллагын хуулийн төсөл, Захиргааны хариуцлагын хууль, Ирг.жий хэргийг шүүхэд хнпап шийдвэрлэх хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой байлаа. Тус байнгын хорооны
шинэ дарга Д.Дондог хуралдаан эхлэхээс өмнө гишүүдэд үүнээс хойшхи хуралдаан цагтаа эхлэх ёстойг хатуухан санууллаа. Юуны өмнө Сонгуулийн төв байгууллагын хуулийн төсөлд Сонгуулийн ерөнхий хорооны бүтэц, бүрэлдэхүүн ямар байх ёстойг хэлэлцсэн юм. Энэ асуудалд УИХ-ын дарга Ц.Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Су.Батболд нарын гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг нам тус бүрээс төлөөлөлтэй байна гэдэг санал утгагүй. Төрийн албан хаагч л энэ ажлыг хийх ёстой хэмээх байр суурь дээрээ хатуухан зогссон юм. Харин гишүүн Лу.Гантөмөр, гишүүн З.Энхболд нар Сонгуулийн ерөнхий хороонд намуудын төлөөлөл байх ёстой. Тэгэхгүй бол Сонгуулийн хуулиар сөрөг хүчин байхгүй парламент бүрдэх бололцоотой болчихеон. Нэгэнт сөрөг хүчин байхгүй эрх барьж байгаа нам Сонгуулийн ерөнхий хороонд шахалт дарамт үзүүлж л таарна. Эсвэл намаас нь түтгэлзүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа. Гэсэн хэдий ч Д.Арвин гишүүн Хараат бус юм гэж Монголд байхгүй. Сонгуулийн ерөнхий хороонд есөн хүн байх эсэх дээр улс төржөөд байх дэмий. Ер нь аль ч намын хүн яам, тамга, төрийн эрх барьж байхад төрийн албан хаагч нар хоёр нүүрлээд л зүтгэдэг биз дээ. Энэ асуудлыг зүгээр л шийдээд гараа өргөцгөө хэмээсэн нь өөрсдийн хатуу байр суурин дээр байсан гишүүдийг бага ч атугай зөөллөв. Гишүүд ийнхүү удтал маргалдсаны эцэст Сонгуулийн ерөнхий хороо есөн хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгохоор боллоо. Мөн дарга, нарийн бичгийн даргыг нэмж батлахдаа тэдгээрийг УИХ-аас томилохоор боллоо. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүнийг УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс тус бүр гурван хүнийг томилох бөгөөд тэдгээр нь зургаан жил ажиллах эрхтэй юм байна. Мөн эдгээр томилогдсон албан хаагч нар тангараг өргөх гэнэ.

(өнөөдрийн монгол 2006-01-04 172)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button