Их ойн хөсөг хөдлөх ахуйд

Нэгдүгээр сарын 1-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шадар сайд, УМХ-ын гишүүд дээрх ойг тэмдэглэн өнгөрүүлэх их үйл хэргийн нээлтийг хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үйл ажиллагааны нээлтийг зарлаж байгааиаа Монголын нийт ард түмэндээ баяртайгаар мэдэгдэе гээд Төрт ёсны их ойг тэмдэглэхийн цаад утга нь туулж ирсэн түүхээрээ. бахархах, үндэсний бахархлаа дурсан санахын сацуу иргэд нь төрөө дээдэлдэг, төр нь иргэнээ ивээдэг тэгш журамт, шударга ардчилсан засаглалыг хөгжүүлж, улс үндэстнээ хөгжил дэвшилд хөтлөх ирээдүйн гүн учир холбогдолтой билээ. Иймд 2006 оныг хэлбэрийн төдий хөтөлбөр, төлөвлөгөө, хэнд ч хэрэггүй дэмий яриа, дарвисан хөөрлөөс ангид байлгаж, эвийн хүчинд тулгуурласан их бүтээн байгуулалтын жил болгох хэрэгтэй юм гэж хэллээ.
Одоогоос 800 жилийн тэртээ буюу 1206 днд Монгол туургатны Их хуралдай чуулж, эдүгээ манай дэлхийн хоёр дахь мянганы сод хүнээр алдаршаад буй Тэмүжинг Чингис Далай хаанаар өргөмжлөн, Их Монгол улсыг байгуулсан түүхтэй. Энэхүү үйл хэрэг өнөөдөр үр ачдаа дахин том нэг үйл хэргийг санал болгож байна. Монгол гэж улс байсан, байгаа, байхын утгыг хүн төрөлхтөнд сануулан, тэдний дунд тодоор оршихын эхлэл хийгээд шалтгийг монголчуудад олгож байна. Бүр тодорхой хэлбэл, 2006 он дэлхий дахины анхаарлыг Төв Азийн өндөрлөг бүс нутагт орших Монгол гэх улсад хандуулах боломжийг өөртөө тээж ирлээ. Энэ утгаараа 2006 он бол Монгол Улсын тэргүүнд их ой хэмээх том жинс хатгажээ. Тиймээс бид толгой дээрх жинснийхээ хэрд хүрч, сэтгэх хэрэгтэй боллоо. Тулгар төр байгуулагдсаны их ойг Монгол шарын даваанаас Ингэн усны бор толгой хүртэл, Алтай таван богдоос ариун дагшин Хамар даваа хүртэлх бүрэн бүтэн нутаг дэвегэрийнхээ хэмжээнд сэтгэж хийхгүй байя гэдэг шийдэл л 2006 оны агуулгыг чулуу болгоход хэрэгтэй.
800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, ойг тэмдэглэх ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хороо байгуулагдан ажиллаад, багагүй хугацаа өнгөрч. Мөн Монгол Улсын Засгийн газар 2006 оныг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил болгож зарлалаа. Харамсалтай нь мөнөөх чулуу болгосон шийдлүүд харагдаж өгөхгүй л байна. Ингэсээр хэдхэн хоногийн настай 2006 оны агуулга маань өлгийтэйгээ өвгөрөөд эхэлчихлээ. Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын нууц товчоо болон морин хуураа хоймортоо залах болган нь энэ оныг төрөөгүй үеийн явдал. Харин энэ оныг дуншиж байхад Төрийн бэлгэ, тэмдэгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, Төрийнхөө далбааг айл бүрт залах болсон. Эдгээрийг манайхан их ойг угтсан арга хэмжээний нэг гээд л туугаад байгаа. Гэвч ойтой, ойгүй хийчих л эд байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Төрийн ордныг шинэчилж, Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол хүндэтгэлийн өргөө хэмээх цогцолбор барьж эхэлснийг энэ оны агуулгад таацуулсан арга хэмжээ гэж харин болно. Гэхдээ л Өвөр монголын өөртөө засах оронд боссон Чингис хааны цогцолборын тухай дурдвал манайх бас л хоцорч алхсан хэрэг.
Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан, 2006 онд нэлээдгүй арга хэмжээ төлөвлөөд буй. Тэдгээрээс дурдвал, Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулган чуулах, Олон улсын үзэсгэлэн худалдаа, ястан, угсаатны урлагийн наадам хийх, Зүүн өмнөд Азийн орнуудын хүүхдийн урлагийн наадам зохион байгуулах, Монгол угсаатны түүх, соёлын чуулга уулзалт, Дэлхийн яруу найрагчдын чуулган, олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг эх орондоо хуралдуулах зэрэг юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нэгэнтээ 2005 онд 300 мянган жуулчин Монголыг зорьсон нь үзэгдээгүй амжилт. Тэр хэрээр Монголд ашгаас гадна суртал-чилгаа гэж өгүүлжээ. Тэгвэл 2006 онд Монголыг зорих жуулчны тоо түүнээс хоёр дахин өсөх боломжтой. Яагаад гэ|вэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 60 дугаар чуулганаас Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий нийтээр хамтран тэмдэглэхийг уриалан, тогтоол гаргасан. Энэ бол Ц.Элбэг-доржийн хэлдгээр дэлхийн улс гүрэн, аялагч, жуулчдын анхаарлыг Монголын зүг хандуулсан сурталчилгаа. Харин үүнийг Монгол Улс ашиг болгон хувиргах чухал байна.
Өнгөрсөн жил тохиосон Их ялалтын 60 жилийн ой Орос оронд ямар том нэр хүнд, ач холбогдол авчирсныг бид мэднэ. Улаан талбай дээр болсон Их ялалтын ойн арга хэмжээнд дэлхийн нэр нөлөөтэй, сэтэртэй бүхэн хүрэлцэн очсон. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, Их Британийн Ерөнхий сайд Төни Блэйр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан, Германы канцлер асан Герхард Шредер гээд л бүгдээрээ ОХУ-д нэгэн дор цугласан билээ. Тэр өдрүүдэд дэлхий нийтийн анхаарал зөвхөн Орос гэх цэг дээр л төвлөрч байсан юм. Тиймдээ ч хүн төрөлхтөн өнгөрсөн оны дэлхийн онцлох үйл явдлын нэгээр Их ялалтын ойг нэрлэсэн. Тэгвэл Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг 2006 оны дэлхийн онцлох үйл явдлын нэг хэмээгдэх хэмжээнд хүртэл зохион байгуулах ёстой мэт. Үүнд төрийн менежмент чухал. Жижиг орон гэж үл тоомсорлосон явдал байсаар байгаа. Харин төрийн тэргүүний нэр нөлөө үүнд их хэрэг болно.
Н.Энхбаяр энэ тухайд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойдоо иргэн, байгууллага, хамт олон, аж ахуйн нэгж бүхэн өөр өөрийн гэсэн өвөрмөц содон бүтээл бүтээж бэлэг барьцгаая. Хамгийн гол нь эв эеэ эрхэмлэж, түүх соёлоороо бахархан түүнийг цаашид улам баяжуулан хөгжүүлж дэлхийн соёл иргэнш-лийн алаг мандалд хувь нэмрээ оруулж, чингэхдээ Монгол гэсэн содон дүр төрхөө хадгалан хэгжүулцгээе. Эвлэвэл бүтдэг гэсэн эртний сайхан үг бий шүү дээ гэж уриаллаа. Үнэн. Манай сонины 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 167 дугаарт Д.Эрдэмбилэг сар болгоныг, ой болгоныг түүхжүүлье, төржүүльё гэсэн маш чухал санаа дэвшүүлснийг онцолж байна.

(өнөөдрийн монгол 2006-01-04 172)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button