Анхны сэтгэгдлийн алдаа ба оноо

Ийнхүү унших уншлагаас төрөл бүрийн сэтгэгдэл төрнө. Энэхүү сэтгэгдэлдээ тулгуурлан хүнтэй анх уулзсаныхаа дараагаар бид нүдэнд дулаахан, нүдэнд хүйтэн гэх зэргээр ярьдаг. Анх төрсөн сэтгэгдэл цаашдын харилцаанд хүчтэй нөлөө үзүүлэх нь олон тохиолддог. Гэхдээ энэ бол анхны сэтгэгдэл бүр үнэн зөв байдаг гэсэн үг хараахан биш. Анхны сэтгэгдэл алдаатай байх нь цөөнгүй. Хуурамч, хүний мөс муутай хүнийг нүдэнд дулаахан сайн хүн гээд ойлгочихвол яах вэ? Харилцааны явцад тохиолддог энэ мэт алдаанаас зайлсхийх боломж олгохын тулд анхны сэтгэгдэл үүсэхэд нөлөөлөгч хүчин зүйлүүдтэй уншигч таныг товч танилцуулахыг зорьсон болно. Анхны сэтгэгдэл төрөхөд нөлөөлөгч зарим хүчин зүйлс
Урьдчилсан хандлага
Сэтгэл санааны байдал
Харилцагчдын тэнцвэргүй байдал
Гадаад төрх, байдал
Гоо сайхан г.м.
Урьдлчилсан хандлага
Танайд томилогдсон шинэ дарга ч их сайн хүн дээ, нүдэнд дулаахан хүн бий…, Танай шинэ хүргэн ч дээ, харахаас тогтворгүй маягийн залуу харагдсан шүү, гэхдээ өөрөө уулзаад мэднэ биз…, Өнөөдөр танайд алдарт эрдэмтэн … гуай лекц уншина… гэх зэргээр бид анх уулзах гэж байгаа хүний талаар урьдчилан мэдээлдэггүй гэж үү? Эдгээр мэдээлэл нь тухайн хүний талаарх анхны сэтгэгдэл үүсэхэд хэрхэн нөлөөлдөг талаар авч үзье.
Тухайн хүний талаарх урьдчилсан мэдээлэл, түүнд хандах хандлага харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Үүнийг батлах энгийн туршилтыг сэтгэл зүйчид хийжээ. Бусдаас онцын ялгагдах зүйлгүй, дундаж насны эрэгтэй хүний зургийг санамсаргүй байхад нь авчээ. Зураг авах үед үс зүсээ янзлаагүй, түүгээр ч барахгүй цамцны захаа ч засч амжаагүй учир яг л тухайн үед байснаараа зураг нь гарсан байна. Энэ хүн хэн байв? Бусдаас ялгагдах гойд юмгүй, гоц авьяасгүй, сайн муутал ньтөдийлөн ажиглагддаггүй эгэл жирийн нэгэн. Гэтэл түүний зургийг хоёр хэсэг оюутнуудад өгч хүнийг таних чадварыг нь шалгахаар шийджээ. Энэ зурган дээр байгаа хүний гадаад төрх байдал дээр нь тулгуурлан тодорхойлолт өгнө үү? гэсэн зааврыг оюутнуудад өгчээ. Зургийг оюутнуудад өгөхдөө нэг хэсэгт нь авьяаслаг эрдэмтний зураг, нөгөөд нь сэргийлэхээс эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтний зураг гэж хэлсэн байна. Энэ мэдээллийг санамсаргүй маягаар дурьдах төдий өнгөрсөн боловч тухайн хүнийг тодор-хойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Авьяаслаг эрдэмтэн гэж хүлээн авсан оюутнууд Тэрээр саруул сайхан духтай, бүтээлч эрч хүчээр нэвт гэрэлтсэн ухаалаг харцтай, хүч зоригийг нь илтгэсэн шулуун хамартай, сайхан сэтгэлийнх нь илрэл болсон хөнгөн инээмсэглэл уруулд нь тодорсон хүн… гэх зэргээр тодорхойлсон бол Энэ бол гэмт хэрэгтэн гэсэн сэтгэгдлээр хүлээн авсан оюутнууд Ухаалаг биш тэнэг байрын духтай хэнийг ч алахад бэлэн байгаа юм шиг хөнхгөр харцтай, муу үйлээс буцахааргүй шөвгөр хамартай, бүхнийг дайсагнасан хүйтэн ёжтой инээмсэглэлтэй… гэжээ.
Зөвхөн нүүр царайг нь ийнхүү тодорхойлсон төдийгүй хайш яаш хувцасласан байдал нь ч өөр өөрөөр тусгагдсан байна. Ухаалаг, бүтээлч хүмүүс гадаад төрхөө төдийлөн анхаардаггүйн илрэл, Нийгмийн хэм хэмжээг эсэргүүцсэн мэт хайш яаш хувцасласан байна… гэх мэт.
Эдгээр тодорхойлолтуудыг уншаад нэг хүний тухай өгүүлж байна гэж хэлэхэд ч хэцүү байна шүү дээ. Ийнхүү алдаатай тодорхойлсны учир юу вэ? Зургийг тарааж өгөхдөө судлаачийн санамсаргүй мэт хэлсэн үгэнд хамаг учир байгаа юм. Эрдэмтэн, Гэмт хэрэгтэн гэсэн хоёрхон уг тухайн хүний зургийг хүртэн танихад ийнхүү хүчтэй нөлөөлжээ Туршлагагүй оюутнууд ийнхүү алдав уу? Үгүй. XҮIII зууны үед хүнийг таних чадвараараа гайхагдаж байсан Христосын санваартан Иоганн Лафатер ч иймэрхүү алдаанаас зайлж чадаагүй гэнэ. Тэрээр танихгүй хүнийг зөвхөн л зургаар нь оновчтой зөв тодорхойлж чаддаг байсан нь түүнийг ихэд алдаршуулжээ. Европ даяараа түүнийг шүтэж байсан ч шалгахаар шийдсэн тохиолдол гарчээ. Жан Жан Руссогийн суу билгийг Лафатор шүтдэг байсныг нь ашиглан түүнийг шалгахаар шийдсэн байна. Түүнд энэ бол Францын гүн ухаантны зураг хэмээн нэгэн зургийг илгээснийг Лафатер бишрэлтэйгээр ширтэн Энэ бол суу билэг, түүний нүд хамар нь байгаль эхийн бүтээсэн гайхамшигт авьяасыг илтгэж байна… гэх зэргээр хэлжээ. Гэтэл энэ нь Парижийн гянданд хоригдож байсан алуурчныг дүүжлэгдэхээс өмнөхөн авсан зураг байлаа.
Хүмүүст хандах бидний хандлага тэднийг таних, тусган хүлээж авахад ингэж нөлөөлдөг байна.
Сэтгэл санааны байлал
Сэтгэл санаа өөдрөг, амгалан үед уулзаж учирсан хүн бүхэн өөдрөг сайн хүн шиг санагддаг. Гэтэл уйтгартай, түгшүүртэй үед үүний эсрэг сэтгэгдэл төрдөг. Хүний сэтгэл санааны байдал бусдыг хүртэх, хүлээн авахад хэрхэн нөлөөлж байна вэ? гэдгийг тодорхойлохын тулд Харилцааны сэтгэл зүйн хичээлийн явцад маш энгийн туршилт хийж үзсэн юм. Шалгалтын өмнөх үе бол оюутнуудын хувьд нилээд түгшүүртэй, ачаалалтай үе байдаг. Яг энэ үед нь нэгэн магистрант бүсгүйгээр оюутнуудаас судалгаа авахууллаа. Судалгаа авсных нь дараа түүний талаар төрсен сэтгэгдлээ бичнэ үү? гэсэн хүсэлтийг оюутнуудад тавьсан юм. Гэтэл ихэнх нь хатуу зантай, эршүүд, намба муутай хувцасласан, харамч гэх зэргээр сөрөг талаас нь тодорхойлсон байв. Харин шалгалт шүүлэг өнгөрсний дараа дээрх магистрант өөр хэсэг оюутнаас судалгаа авсан юм. Судалгааны дараа тэдний сэтгэгдлийг бичүүлж авахад маш цоглог, зоримог зантай, энгийн чөлөөтэй хувцасладаг, аятайхан хүн гэх зэргээр тодорхойлсон байлаа. Шалгалтын дараа уулзсан оюутнууд түүнийг илүү эерэг үнэлснийг та анзаарсан байх.
Сэтгэл санаа тайван бус, түгшүүртэй үед хүн бусдад хайнга, таашаалгүй хандах магадлал өндөр, хүний сөрөг талыг илүү тодорхой тусгах хандлагатай байдаг.
Бусдын талаар бидний өгч байгаа үнэлгээ нь тэднийг үнэлсэн үнэлгээ төдийгүй өөрөө өөрийгөө үнэлсэн үнэлгээ байдаг. Өөртөө итгэлтэй хүн бусдыг сайхан сэтгэлтэй, найрсаг, чадварлаг гэх зэргээр ихэвчлэн үнэлдэг бол өөртөө итгэлгүй хүмүүс бусдыг уриалгахан биш, дайсагнасан зантай, хүнийг дэмждэггүй гэх зэргээр сөрөг талаас нь хардаг.
Хумүүс яагаад өөрийнхөө байдлыг бусдад тохдог вэ? Аливаад шүүмжлэлтэй хандах чадваргүй, өөрийгөө сайн таньж ойлгож чадаагүй хүмүүс энэ алдааг бусдаас илүү гаргадаг.
Харилцаа ханллага
Тухайн хүний талаархурьдчилсан мэдээлэл хандлага түүнийг үнэлж дүгнэхэд хэрхэн нөлөөлдгийг бид өмнө авч үзсэн. Харин одоо бидний хоорондын харьцаа хандлага эерэг байдалтай эхэлж байна уу? эсвэл сөрөг байдалтай эхэлж байна уу? гэдгээс анхны сэтгэгдэл хэрхэн шалтгаалахыг авч үзье.
Шинэ багш хагас цагийн турш зарим оюутнуудтай элэгсэг дотно, заримтай нь албархуу, хөндий харьцсан байна. Үүний дараагаар багшийнхаа талаар тодорхойлолт өгөхийг оюутнуудаас хүсчээ. Эелдэг харьцаатай багшийг үнэлсэн үнэлгээ нь хүйтэн хөндий багшийнхаас хавьгүй дээгүүр байжээ.
Бидэнд хандаж байгаа хандлагатай холбоотойгоор харилцааны явцад үүсэх алдааг хэрхэн залруулах вэ?
Бидэнд сайн ханддаг, биднийг ойлгодог хүн бидэнтэй санал зөрж биднийг буруутгаж байна гэж төсөөлье.
Харин бидэнд муу ханддаг, биднийг ойлгодоггүй байсан хүн бидэнтэй санал нэг байвал яах вэ?
Энэ мэт ээдрээтэй байдлаас гарахад зөвхөн бодитой зөв сэтгэлгээ, харилцааны ур чадвар, ёс суртахуун нөлөөлдөг. Жишээ нь харилцааны соёлгүй, бардам зантай оюутан хичээлээ сайн мэдэж байвал багш ямар дүн тавих вэ? Багшдаа муу ханддаг таалагддаггүй гэсэн үзүүлэлтийг биш, харин юу мэдэж байгааг нь үнэлж байгаа бол та сайн дүн тавихаас өөр аргагүй. Энэ бол таны харилцах ур чадвар, ёс сургахууныг шалгасан жижиг атлаа том асуудал. Энэбол бидэнд хандах хандлагатай холбоотой харилцааны явцад үүсдэг алдааг залруулах энгийн арга.
Тэнцвэргүй байлал
Нийгэмд эзэлж байгаа байр суурь, ажил мэргэжил, эрдэм боловсрол, эд хөрөнгөөрөө хүмүүс харилцан адилгүй байдаг. Харилцагчдын хоорондын эдгээр ялгаа, тэнцвэргүй байдлаас үүдэн зарим талын алдаа үүсдэг. Тухайн хүн чухам юуг чухалчлан үнэлж байгаагаас энэ алдаа шалтгаална. Өвчтэй үедээ эрүүлийг чухалчилна. Энэ үед эрүүл хүн хүчтэй, чийрэг, ухаалаг харагддаг. Гэтэл гаднаасаа эрүүл чийрэг харагдаж байгаа хүн бүхэн сэтгэлийн тэнхээтэй, ухаалаг байж чаддаггүй. Үүний нэгэн адилаар эрдэм мэдлэгийг эрхэмлэдэг хүн өндәр боловсролтой хүнийг бүх талаар нь хэтрүүлэн үнэлэх хандлага ажиглагддаг. Нэгдүгээр ангийн сурагчид бол Багш бүгдийг мэддэг учраас бидэнд хичээл заадаг гэж боддог учраас багшийгаа шүтэж, түүний хэлсэн бүхнийг хичээнгүйлэн гүйцэтгэхийгхичээдэг. Зарим дарга нар албан тушаалынхаа өндөрлөгт дулдуйдан доод тушаалынхаа хүмүүстэй уулзахдаа хэн бүхний мэдэх энгийн зүйлийг сүр бадруулан ярьдаг нь тэднийг басамжилж буй алдаа юм.
Гадаад төрх
Хүний гадаад төрх байдал нь анхны сэтгэгдэл үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг юм. Хүний гадаад байдлыг түүний сэтгэл зүйн онцлог, зан төлөвтэй нь холбон тайлбарлах оролдлого эртний Грекийн соёл иргэншилтэй холбоотой юм. Тухайлбал, Аристотель Бух мэт ланцгар хамартай хүн залхуу, гахай мэт өргөн ээтгэр хамартай бол тэнэг, нохой мэт шөвгөр хамартай бол шаралхуу, шонхор мэт шөвгөр бол зоригтой… гэж бичиж байжээ.
Энэ үзэл санаа хөгжсөөр XҮIII зууны үед нилээд газар авчээ. Жишээ нь Лафатер, Галля нарын үзэл санаа нь Немцийн зохиолчид, ялангуяа Чезаре Ломброзо нарын онолд үзэлд чухал байр суурь эзэлдэг. Ломброзо насан туршдаа шоронгийн эмчээр ажиллаж байсны дүнд гэмт хэрэгтний онцлог бол төрөлхийн юм гэж үзэж байжээ. Гэмт хэрэгтнүүд нь гадаад төрх байдлаараа ердийн хүмүүсээс ялгаатай байдаг төдийгүй хүй нэгдлийн нийгмийн үеийн хүний бүдүүлэг шинж тэмдгийг агуулж байдаг гэж үзэж байв. Энэ мэт онцлог шинжийн гадаад илрэл эрүү нь эв хавгүй, нүүрний тэгш хэм алдагдсан, мэдрэмж нь унтарч мөхсөн, нүүр царай нь эгэл хүнийх мэт улайж эвгүйцдэггүй…, бие махбодио шивж эрээлэх хандлагатай. Сэтгэцийн эдгээр эмгэг нь өширхүү, амиа бодсон бардам, тэнэг явцуу зан, ёс суртахуунгүй байдлаар нь илэрдэг бөгөөд тэдний хэл яриа нь огцом, бүдүүлэг, бичиг нь хүртэл балар эртний хүмүүсийн дүрс бичиг мэт… гэж үзэж байсан бөгөөд 1876 онд бичсэн Гэмт хэрэгтэн хүн хэмээх номондоо Алуурчид бол том эрүүтэй, урт чихтэй, шил мэт цэхэр нүдтэй, хулгайчид нүд жижигтэй, галдан шатаагчид, өөдгүй хүмүүс нь махир хамартай байдаг гэх зэргээр гэмт хэрэгтнүүдийн хэв шинжийг гадаад төрх байдлаар нь тодорхойлохыг оролдож байжээ. Гэвч Ломброзогийн сургаал цаашдаа хэрэглээ болон дэлгэрч чадсангүй.
Хууль цагдаагын шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд гадаад төрх байдлаараа харилцан адилгүй хүмүүс гэмт хэрэг үйлддэг байна. Гаднаас нь харахад соёлтой сэхээтэн төрхтэй хүн, гоо сайхан бүсгүй ч аймшигтай муухай хэрэг үйлддэгийг бид мэдэх билээ. Хүний гадаад төрх байдлыг бусад олон зүйлтэй хослуулан ажиглаж нягтлан шинжих нь чухал юм.
Гоо сайхан
Гоо сайхан гэж юу вэ? Яагаад хүмүүс гоо сайхныг тахин шүтдэг вэ ? Энэ нь сайхан хэлбэртэй хоосон сав уу? Yгүй бол уг савнаас бадамлан буй мөнхийн гал уу?
Сэтгэл зүйч , шинжээчид хэсэг хүмүүсийн зургийг гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлаар нь зэрэглэсэн. Дараагаар нь уг зургуудыг хүмүүст тараан өгөөд зургийн эзнийг тодорхойлохыг хүсчээ. Царайлаг хүмүүсийг бусдаас илүү өөртөө итгэлтэй, илэн далангүй, аз жаргалтай, тайван, ухаалаг, овсгоотой гэх зэргээр үнэлсэн байв. Гоо сайхан, царайлаг хүмүүсийн сэтгэл зүйн тодорхойлолт нь бусдаас дээгүүр байдаг төдийгүй ажил төрлийн үнэлгээ нь ч дээгүүр байдаг гэж зарим хүмүүс үздэг.
Гоо сайхан бол харилцаа амжилттай явагдахын баталгаа мөн үү? Үүнд яв цав хариулт өгөхөд төвэгтэй юм. Гоо сайхан ертөнцийг аварна, Гоо сайхан бол аймшигг зэвсэг мөн, Царайны сайхныг бус, ухааны сайхныг эрхэмлэ гэх мэт харилцан адилгүй үг хэллэг ч олон буй. Харилцааны явцад хүний гадаад төрх байдал нөлөөлдгийн адилаар гоо сайхан ч бас нөлөөлнө. Сайхан эмэгтэй өөрөө хүнд тааламжтай сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй түүнийг дагалдан яваа хүмүүсийн үнэлгээнд ч бас нөлөөлдөг байна. Жишээ нь царайлаг эмэгтэйтэй цуг явж байгаа эрэгтэй хүний сайн талыг царай муутай эмэгтэйтэй цуг яваа хүнийхээс илүү олж хардаг гэнэ. Үүнийг зарим ном зохиолд Бараа бологчийн нөлөөлөл гэж нэрлэсэн байдаг. Гоо сайхны нөлөөллийг зар сурталчилгаанд өргөн ашигладгийг бид мэднэ. Гэхдээ гоо сайхны талаарх улс үндэстний болон хувь хүмүүсийн ойлголт харилцан адилгүй юм. Хэрвээ гоо сайхны харилцаанд гүйцэтгэх үүргийг хэтрүүлэн үнэлбэл эгэл жирийн төрсөн, эсвэл царай муутай олон хүмүүсийн харилцаа маш амжилттай явагдаж байгаа олон тохиолдлыг бид тайлбарлаж чадахгүйд хүрэхсэн билээ.
Харилцаа ба гоо сайхан
Харилцааны эхний үед болон богино хугацааны, түр зуурын харилцааны явц дахь гадаад үзэмж, гоо сайхан нөлөөллийг үгүйсгэдэггүй.
Удаан хугацааны харилцааны явцад гадаад төрх хоёрдугаарт тавигдаж эхэлдэг.
Хүнийг гадаад төрх, гоо сайхнаар нь сонгох сонголт ихэвчлэн ухамсаргүй явагддаг.
Хүн бүрт өөрийн гоо сайхан гэж бий. Иймд өөрийн нөөц, хосгүй гоо сайхнаа олж ашиглах нь чухал.
Анхны сэтгэгдэлд нөлөөлж байдаг бусад олон хүчйн зүйлүүдийг нэрлэж болно. Америкийн сэтгэл зүйч Гордон Олпорттанихгүй хүмүүсийг анхны сэтгэгдлээр үнэлэхийг судлуулагчдад санал болгожээ. Түүний явуулсан судалгааны үр дүнгээс үзэхэд нүдний шилтэй, өндөр духтай хүмүүсийг ухаалаг итгэлтэй, настайвтар, махлаг эрчүүдийг найдвартай, хариуцлагатай, инээмтгий хүмүүсийг ухаалаг нөхөрсөг гэж үнэлэх хандлагатай байдаг болох нь тогтоогджээ. Судлаач өөрөө энэ хандлагыг хүмүүсийн сэтгэлгээн дэх өнгөцхөн төсөөлөлтэй холбож тайлбарласан байна. Нүдний шилтэй хүмүүс их юм уншсанаас хараа нь муудсан, том духтай хүмүүсийн тархины эзлэх жин их гэх мэт.
Энэ бүхнийг уншсаны эцэст анхны сэтгэгдэл алдаатай байх магадлал ихтэй гэдгийг уншигч та ойлгосон нь лав. Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унан байж тань гэсэн ардын зүйр үг анхны сэтгэгдлийн үнэн мөнийг танихад чухал үүрэгтэй юм.
Хүний ам ажлын нэгдэл, ааш зан, үерхэл нөхөрлөл, хийж бүтээсэн зүйл зэрэг чухам юу хийж чаддаг, ямар хүн бэ? гэдгийг харуулах олон үзүүлэлт байдаг. Эдгээр бодит үзүүлэлтүүд нь хүнийг зөв танихад саад тотгор болж байдаг анхны сэтгэгдлийн алдаа, эндүүрлийг аяндаа залруулж өгдөг амьдралын шалгуурууд юм. Зөвхөн эдгээр шалгуураар шалгагдан нотлогдохыг нь хүлээн суувал Өнгөрсөн борооны араас цув нөмрөв гэгч болох биз. Таны ажигч гярхай зан, нягтламтгай чанар бол хүнийг буруу зөрүүтанихаас урьдчилан сэргийлэх найдвартай аргуудын нэг билээ.

А.Баярмаа

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button