NBA 2005-2006

шилдэг тоглогч, өдгөө NВА-ын аналист, тоймч болсон Стив Керрийн прогнозыг хүргэж байна.
Дорнод конференц Майкл Жордан. Скотти Пиппен тэргүүтэй Чикаго Буллз багийг тарснаас хойш багагүй хугацаанд Дорнод-ын багууд сулхан байж. лигийг Өрнөд-ийн 4-5 баг захирч байлаа. Гэвч сүүлийн 2 жилд энэхүү байдал өөрчлөгдөж хүчний харьцаа тэнцвэржээд байна. 2004 онд Детройт Пистонс лигийн аварга болсон, Шакил ОНил дахин Дорнод-ын багт ирсэн, ЛеБрон Жеймс хэмээх залуу агуу тоглогчийн замналаар замнаж байгаа зэрэг нь энэ конференц хүчирхэг болсны үндэс юм.

1. Майами Хит
Энэ зун томоохон солилцоонуудыг хийж, Энтаун Уолкер. Жейсон Уилльямс, Гэри Пэйтон зэрэг оддыг элсүүллээ. Пэйтон аваргын бөгжийг зүүдэлсээр дахин Шактай нэгдэж буй нь энэ. Тэр ирэх улиралд ердөе 1 сая долларын цалин авна. Эдэн дээр мэдээж Дуэйн Уэйд нэмэгдэнэ. Хит Дорнод-доо манлай нь.

2. Индиана Пейсерс
Уг нь өнгерсөн улиралд тэд маш өндөр амжилт үзүүлэх боломж, нөөцтэй баг байлаа. Гэвч олиггүй зодооноос болж бүх юм талаар болсон нь харамсалтай. Рон Артест эргэж ирсэн тул Пэйсерс энэ улиралд сайн тоглох нь мэдээж.

3. Детройт Пистонс
Ларри Брауныг алдсан нь тоогүй. Гэхдээ Флип Саундерс хэмээх сайн дасгалжуулагчаар орлуулж байгаа. Пистонс NВА-ын хамгийн хатуу чанга, цуцашгүй баг. Хамгаалалт гэдэг нэрийн хуудастай багт ирсэн Саундерс довтолгоонд ихээхэн анхаарал хандуулж байна.

4. Клевленд Кавальерс
ЛеБрон Жеймс ирэх 2 жилдээ багтаад ЫВА-ын хамгийн шилдэг тоглогч болох болно. Энэ улирлаас эхлээд түүнд Ларри Хьюз, Донейл Маршалл нар тусална. Кавальерс бол лигийн хамгийн ирээдүйтэй, хөгжиж дэвшиж байгаа баг.

5. Нью Жерси Нетс
Нетсийн фэнүүд Винс Картер, Жейсон Кидд, Ричард Жефферсон гэсэн гурвалаас өнгерсен улиралд плей-оффт шалгарахыг хүлээж байлаа. Харин одоо тэднийг бүхэл улирлын турш хамтдаа бэртэл, гэмтэлгүй тоглоосой гэж хүсч байна. Ненад Кристич ба Марк Жексон нар самбарын дор найдвартай тоглоно. Нетс ер нь сайн баг юм.

6. Чикаго Буллз
Өнгөрсөн улирлыг Буллз гайхамшигтай сайхан үдсэн. Тэдний хамгаалалт урьд өмнөхөөс хавьгүй илүү болсон.

7. Филадельфи 76
Багийн амжилт Крисс Уэббэрээс ихээхэн хамаарна. Тэр эрүүл саруул байж, багийнхаа тактик, төлөвлөгөөнд тохирч тоглох ёстой.

8. Нью-Йорк Никс
Ларри Браун Никсийн хамгаалалтыг сайжруулсан бөгөөд одоо довтолгоонд нь анхаарч байна. Никс энэ улиралд хурдан довтолгоог их хийн тоглож магадгүй.

Өрнөд конференц
Тун саяхан Өрнөд конференцэд Социалист систем задраагүй байх үеийн Зөвлөлт болон Америк улсуу, шиг бусдаасаа давуу, хүчирхэг 2 баг байлаа. Лейкерс ба Спэрс. Тэдний хүчтэй довтолгоо, нягт хамгаалалтыг зогсооход тун хэцүү. Гэвч Шакил О’Нил зүүн зүг рүү хүлгийн жолоо залснаар Лейкерс баг маш хурдан, аймшигтайгаар, яг л Берлиний хана шиг нуран унаж, Сан Антионо Спэрс Өрнөд-д ганцаараа хүчирхэг үлдсэн юм. Финикс, Хьюстон, Денвер багууд Спэрсийн манлайллыг зогсоох үүрэг хүлээгээд байгаа ч Спэрс тэдний дайралтанд өртөхийг хүссэнгүй, амар тайван, аварга хэвээрээ аж төрөх нөхцөлүүдээ хэдийн бүрдүүлжээ. Бусад багууд зөвхөн 2-р байрын төлөе тоглоно гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу. Гэсэн ч энд урьдын адил сонирхолтой марафон өрнөх нь тодорхой. Конференцийн 15 багийн бараг 13 нь плей-оффт шалгарахын төлөө тоглох магадлалтай энэ бүсийн шилдэг багуудыг сонирхоод үзье.

1. Сан Антионо Спэрс
Бүхий л талаараа баянаас баян баг. Тэд улам хүчирхэгжсэн. Данкан, Жинобили, Паркер. Нэмэх нь Майкл Финли, Ник Ван Эксел. Ээ бурхан минь! Спэрсийг зогсоох баг гарах болов уу даа.

2. Финикс Санс
Өнгерсен улирлын хамгийн сайн довтолгоонтой, цоглог баг. Гэвч тэд өнөедрийг хүртэл сайн тоглогчдоо алдахын зовлонг амссаар байна.

3. Хьюстон Рокитс
Нэлээн ахимаг насныхны баг боловч энэ үг лидерүүдэд нь хамаарахгүй. Трэйси МакГрэйди, Яо Мины хослол өнгөрсөн улиралд маш сайн тоглосон. Рафер Альстон, Стромайл Свифт, Дерек Андерсон гээд чадварлаг тоглогчдыг шинээр элсүүлж чадсан нь том олз.

4. Денвер Наггетс
Улирлын дундуур Жорж Карлыг дасгалжуулагч болгохоосоо өмнө Наггетсынхан түүнээр тохуурхаж байлаа. Харин одоо Кармело Энтони ба түүний нөхөд Жорж Карлтай бүтэн жил, бүх л улирлын турш хамт байхыг хүсэж байна.

5. Сакраменто Кингз
Жиоф Петригийн ур ухаан, удирдах чадвар ямаршуу бол? Тэр нарийн шүүлт, шалгуур тавьж, өндөр үнэтэй ч тааруухан амжилттай тоглогчдын хар дансыг гаргаж, тэднийг зарж, солин залуу баг бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ процесс бүтэн улирлын турш үргэлжлэх болно.

6. Даллас Маверикс
Өнгөрсөн улирлын өмнө лидер тоглогч Стив Нэшээ явуулсан, харин энэ зун багийнхаа амин зүрх болсон Майкл Финлиг үдлээ. Тэд Маверикст маш ихээр үгүйлэгдэх болно.

7. Юта Жазз
Жерри Слоаны томоохон найдвар нь Жон Стоктоныг залгамжлуулахаар сонгон авсан Дерон Уилльямс. Түүнээс гадна багийн гол тоглогчид нь гэмтэл авалгүй бүтэн тоглох нь чухал.

8. Лос Анжелес Лейкерс
Фил Жексон зүгээр нэг буцаж ирээгүй нь мэдээж. Тэр Лейкерсийг бэхжүүлнэ. Коби Брайант өнөөг хүртэл NВА-ын шилдэг 5 тоглогчийн нэг байсаар ирсэн. Гэхдээ Лейкерст хэн гэдэг тоглогч оноо түүн Кобид хань болох бол?

П.Цолмонбаатар
С/Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button