Парламент ямар хэргийг мөрдөн шалгадаг вэ

АНУ-д мөрдөн шалгах үйл ажиллагааг Сенатын зөвлөл ба Төлөөлөгчдийн танхимын санаачлагаар явуулдаг. Үүнээс томилогдсон тусгай комисс нь ямар ч албан тушаалтан, Америкийн иргэд, тэр дотроос Ерөнхийлөгчийг ч байцаах эрхтэй байдаг юм. Мөрдөн шалгалтын үр дүнгээс шалтгаалан тухайн этгээдийг хэрхэхийг шийдвэрлэдэг. Бүр шүүхэд татах үндэслэл ч болдог. Худал мэдүүлэг өгөх, комисстой хамтран ажиллахаас татгалзах нь эрүүгийн хэрэгт тооцогдоно.

2002-2004 он.
2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын нөхцөл байдалд хийсэн мөрдөн шалгалт
АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхим болон Сенатын тагнуулын үйл ажиллагаа хариуцсан зөвлөлөөс томилогдсон комисс уг шалгалтыг явуулжээ. Комисс АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфельд, Тагнуулын төв газрын тэргүүн Жон Тенет болон бусад хэд хэдэн өндөр албан тушаалын хүмүүс, тэр дундаа Билл Клинтоныг Ерөнхийлөгч байх үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Мадлен Олбрайт нараас мэдүүлэг авсан байна. Тус комиссын илтгэлд Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоо бусад холбогдох байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн байна. Энэ нь эцсийн дүндээ Тагнуулын төв газрын тэргүүн Жон Тенетийг огцроход хүргэжээ.

2002 он. Эрчим хүчний Enron корпорац дампуурсны шалтгаан болон санхүүгийн луйврын талаар хийсэн мөрдөн шалгалт
Сенатын төрийн бодлогын хороо болон Конгрессийн төлөөлөгчдийн танхимын эрчим хүч, худалдааны асуудал хариуцсан хорооноос томилогдсон хамтарсан комисс уг шалгалтыг явуулжээ. Эцэст нь Enron корпорацын санхүүгийн асуудал хариуцсан захирал Эндрю Фастоу луйвар хийснийхээ төлөө хорих ялаар шийтгүүлсэн байна.
Их Британид улс төрийн ноцтой хэргүүдийг мөрдөн шалгахаар байгуулдаг комиссыг гол төлөв Лордуудын танхимын гишүүд тэргүүлдэг. Комиссын дүгнэлт зөвлөмжийн шинжтэй байдаг ч олон нийтийн санаа бодолд тодорхой хэмжээгээр нөлөөлж, Засгийн газрыг огцруулахад ч хүргэдэг байна.

2003-2004 он.
Тони Блэрийн Засгийн газрыг Иракийн талаар ташаа мэдээлэл хийснийг болон доктор Келлигийн амиа хорлосон нөхцөл байдалд хийсэн мөрдөн шалгалт
Их Британийн Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд, сайд нарын танхимын гишүүдээс мэдүүлэг авчээ. Сайд нарын танхим хавтаст хэргийг гуйвуулсан гэдэг нь нотлогдоогүй. ВВС корпорацын ерөнхий захирал Грег Дайк доктор Келлигээс авсан мэдээллийг нийтэд дэлгэснийхээ төлөө албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм.
Испанид парламентийн мөрдөн шалгах үйл ажиллагааг зөвхөн доод танхим санаачлах эрхтэй байдаг. Испанийн парламентийн комиссийн нөлөө Их Британийнхийг бодвол сул. Онцгой тохиолдолд мөрдөн шалгалтын дүнд үндэслэн сайд нарын танхимыг огцруулдаг.

2004-2005 он. 2004 оны гуравдугаар сарын 11-ний халдлагыг мөрдөн шалгасан байдал
Испанийн одоогийн болон өмнөх Ерөнхий сайд Хосе Луис Родригес ба Хосе Мария Аснар, сайдууд болон бусад өндөр албан тушаалтнууд энэ талаар мэдүүлэг өгчээ. Хэргийн буруутныг одоогоор тогтоогоогүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button