Далай аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр 30 саяын бооцоотой барилдана

Сүүлийн 6-н сар хоорондоо таарч барилдаагүй хоёр далай аваргын энэхүү барилдаан энэ сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд гурав барилдаад хэн илүү давсан нь 26 саяыг өвөртөлж ялагдсан нь 4 саяыг авах гэнэ. Энэхүү бооцоот барилдаанд хэн хүссэн хүн 5000 төгрөгөөс 1 сая төгрөгийн хооронд бооцоо тавьж хэрэв таавал 50% өсгөн авч болох аж. Гэхдээ яг таг тэд давж тэд унана гэдгийг нь зөв бөглөх ёстой юм байна. Мөн энэхүү онц сонирхолтой барилдаан дахин давтагдахгүй бөгөөд телевизээр гаргахгүй зөвхөн бөхийн өргөөнд 18.000 төгрөгийн тасалбар төлж орсон хүмүүс л үзэхээрээ онцлог аж. Эцэст нь сонирхуулахад хажуугаар нь аймаг цэргийн цолтой залуу бөхчүүд барилдаж урлагийн тоглолт болж аваргуудын зодог шуудаг гарын үсэгтэй элдэв барааны дуудлага худалдаа болж азын суудал таарвал танд аваргууд гарын бэлгээ өгч зургаа хамт татуулах гэнээ.

Bolod.munkhdul /olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button