Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн олборлох үйлдвэрүүдийн эзлэх хувийн жин нэмэгдэж, цаашдаа түргэн хурдацтай өсөх хандлагатай байгааг үндэслэн олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудын уриалга, саналыг харгалзан Засгийн газраас тогтоол гаргалаа.
Тогтоолоор Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд Тони Блэйрийн санаачилсан Олборлох үйлдвэрийн ил тод байдлын тухай санаачлагыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Уг санаачлагыг дэмжсэнтэй холбогдуулан түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянан зохицуулах үүрэг бүхий Їндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав.
Ноён Тони Блэйрийн хэдэн жилийн өмнө дэвшүүлж өнөөдөр дэлхийн хөгжиж байгаа олон орон нэгдэн орсон олборлох үйлдвэрүүдийн ил тод байдлын тухай санаачлага нь нефть болон эрдэс баялгаар арвин, хөгжиж байгаа орнуудад зориулан гаргасан санаачлага юм. Зорилго нь уул уурхайн салбараас орж ирж байгаа дахин давтагдаж, нөхөн сэргээгдэхгүй газрын баялаг, түүний борлуулалтын орлогыг улс орныхоо ирээдүйн хөгжил, дэвшилд зориулан зөв хуваарилж, захиран зарцуулах явдал юм байна.
Санаачлагад нэгдэн орсон орон, уул уурхайн компаниудад тавигдах үндсэн шаардлага нь байгалийн баялаг олборлосноос олсон нийт орлого, түүний хуваарилалтын тухай мэдээ, мэдээллийг үнэн зөв гаргаж, нийтэд хүргэдэг байх явдал юм. Байгалийн баялгийг зөв зарцуулах нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох замаар ядуурлыг бууруулж, тогтвортой хөгжилд хүргэгч нэг чухал хүчин зүйл аж.

Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хоёрдахь шатны үйл ажиллагааны чиглэлийг батлав

Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр /2002-2010 он/-ийн зорилтыг хангах хоёр дахь шатны үйл ажиллагааны чиглэл батлах тухай хэлэлцэж, Засгийн газраас тогтоол гаргалаа.
Тогтоолыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, хамгааллыг сайжруулах талаар дэвшүүлсэн зорилт, НЇБ-ын Мянганы хөгжлийн зорилт, Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц тунхаглалыг хэрэгжүүлэх зорилгоор Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн заалтыг үндэслэн гаргаж, дээрх хоёр дахь шатны үйл ажиллагааны чиглэлийг батлав.
Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт тусгагдсан томоохон ажлыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэл, жил бүрийн төсвийн багцад болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн жагсаалтад оруулах замаар хэрэгжүүлж ажиллахыг Шадар сайд, Сангийн сайд, ХЗДХ-ийн, БСШУ-ны, ЭМ-ийн, НХХ-ийн сайд нарт болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгалаа.

Жендэрийн тэгш байдлын талаарх үндсэн чиглэлийг баталлаа

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт, Жендэрийн тэгш байдлын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарлаа. Тогтоолоор энэхүү Їндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёрдугаар шатны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг батлав. Їндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулж ажиллахыг НХХ-ийн сайд Ц.Баярсайхан, эрхлэх асуудлын хүрээ, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Хүн ам, хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлаас баталсан Їйл ажиллагааны хөтөлбөр, Эмэгтэйчүүдийн асуудлаарх Бээжингийн бага хурлаас баталсан тунхаглал, Мянганы хөгжлийн зорилтуудын үзэл санааг тусган хэрэгжүүлж буй Жендэрийн тэгш байдлыг хангах Їндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдүгээр шат 2003-2004 онд хэрэгжиж дууссан юм.

Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах саналын тухай хэлэлцэв

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналын тухай хэлэлцлээ.
Ховд, Баян-Өлгий, Өвөрхангай, Архангай аймгуудын зааг нутагт орших Мөнххайрхан уул, Орхоны хөндий тэдгээрийн орчмын газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Увс аймгийн Тэс сумын Тэсийн голын сав газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Їүр сумын Даян Дээрхийн орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авах тухай саналыг зарчмын хувьд зөвшөөрч, гарсан саналыг тусган, эцэслэн боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Байгаль орчны доройтлыг зогсоох, байгалийн жам ёсны үйл явц хэвийн үргэлжлэх нөхцлийг ханган бүрдүүлэхэд газар нутгийг дархлан хамгаалах нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ингэснээр байгаль-экологийн тэнцвэрт байдлыг хангах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

Хурдан морины бүсийн уралдааны хуваарийг тогтоов

Їндэсний их баяр наадмын тухай хууль, Засгийн газрын 2004 оны 128-р тогтоол, Морин спортын холбоодын саналыг үндэслэн, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Засгийн газраас тогтоол гаргаж, хурдан морины бүсийн уралдааны 2006 оны хуваарийг тогтоов.
Хурдан морины бүсийн уралдааныг Хангайн бүсэд Архангай аймагт, Баруун бүсэд Говь-Алтай аймагт, Зүүн бүсэд Хэнтий аймагт, Төвийн бүсэд Багануур дүүрэгт тус тус зохион байгуулахаар болов.

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас манайд мэдээллээ

2006.01.04.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button