Өнөөдөр ерөнхийлөгч ямар ажил амжуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт яруу найрагч, Соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч СГЗ Г.Мэнд-Ооёо бараалхан ирэх 9 сард Улаанбаатар хотноо болох дэлхийн яруу найргийн 26-р их хурлын бэлтгэл ажлын явцын талаар танилцууллаа.
Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн ажлын хүрээнд болох энэхүү их хуралд орон орны 300 гаруй яруу найрагчид түүн дотор хэд хэдэн Нобелийн шагналтай хүмүүс оролцох юм байна.
Түүнчлэн өөрийн үндэсний яруу найргийг сурталчлах үүднээс англи хэл рүү орчуулах, дэлхийн сонгодог шүлэг найраглалыг монгол хэлэнд орчуулан хөрвүүлэх ажлыг эхлүүлээд байгааг яруу найрагч Г.Мэнд-Ооёо ярилаа.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр дэлхийн яруу найрагчдын их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд авч зохион байгуулах болсон гээд хурлын бэлтгэл ажлын явцыг сайшаан дүгнэлээ.

ЧИНГИС ХААН ДЭЭД СУРГУУЛИЙНХАН БАРААЛХАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Чингис хаан дээд сургуулийн захирал доктор Х.Лхагвасүрэн тэргүүтэй тус сургуулийн эрдэмтэн багш нар бараалхлаа.
Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтан тус сургуулиас Их Монгол улсын түүх, соёл, Эзэн Чингис хааны талаарх дотоод гадаадын эрдэмтдийн судалгаа, шинжилгээ, бүтээл туурвилыг цувралаар хэвлүүлж байгаа талаар танилцуулаад АНУ-ын нэрт эрдэмтэн Жек Ведерфордын Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан номыг өргөн барилаа. Мөн тус сургуулийн хамт олон Чингис хаан судлаачдыг оролцуулан цуврал лекц зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм байна.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр тангараг өргөснөөс хойшхи хугацаанд эх түүхээ судлах, сурталчлах, түүхээрээ бахархах чиглэлээр санаж сэдсэн ажлаасаа товч танилцуулав. Чингис хаан дээд сургуулийн үндэсний түүх соёлоо судлах сурталчлах чиглэлээр санаачлагатай ажиллаж байгааг тэмдэглээд цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь амжилт хүслээ.

YНДЭСНИЙ БYТЭЭМЖИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ БАРААЛХАВ

Ерөнхийлөгч Н.Энхбаярт Yндэсний бүтээмж, хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал П.Шүрчулуу бараалхав.
Тэрээр Їндэсний бүтээмжийн төвийн өнөөгийн үйл ажиллагаа, гадаад харилцааны асуудлаар танилцуулаад цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлуудаасаа мэдээлэв.
Ерөнхийлөгч бүтээмжийн асуудлал улс орны эдийн засгийн өсөлт хөгжилтөд чухал нөлөөтэй байдаг ч манай улсын хувьд бүтээмжийг өсгөх, нэмэгдүүлэх талаар бага анхаардаг. Энэ чиглэлээр үндэсний бүтээмжийн төвийн ажилтнууд өнгөрсөн 15 жилийн хугацаанд чамгүй ажил амжуулсныг онцлов.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Баянзүрх дүүргийн иргэн өндөр настан Г.Батмөнх бараалхан ахмад дайчдын ахуй хангамжийн талаар санал бодлоо хуваалцсан бол, Баянзүрх дүүргийг иргэн Ш.Биндэрьяа ургийн бичиг хөтлөлтийн талаар төрийн зүгээс дэмжин ажиллах шаардлагатай байгааг ярилаа.

/Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button