Эрс Шинэчлэл-ийн гууль нь цухуйлаа

Фенг-Шүй хэмээх Ерөнхийлөгч Н.Энхбаярын зөвлөх С.Ганбаатараар удирдуулсан хэсэг залуус бусад нам хөдөлгөөнүүдийн нэр хүнд өдөр ирэх бүр өсөж буй явдалд ихээхэн санаа зовж байгаа бололтой. Фенг-Шүйгийн гэж овоглож олны сэтгэл зүй дээр хөлд орж гарч ирсэн тэрээр гэнэт сонгуулийн далд PR хийж улс төрлүү хошуугаа дүрэх болсон нь эхнээсээ олны эргэлзээг төрүүлж байсан.
Харин тэрээр одоо нам байгуулна гэж том дуугарч байгаа бололтой.
Түүний байгуулах намын гол санхүүжүүлэгчээр Монгол Шуудан ХК-ын захирал асан МАХН-ын дарга М.Энхболдтой нэг эхийн сүүгээр бойжиж өссөн Ерөнхий Сайд асан Жасрайн хүү Жанцан ажиллах бололтой. 1990-ээд оны эхээр Нүхт гэх мэт томоохон обьектуудыг хууль бусаар үнэгүйдүүлэн авсан энэ эр МАХН-ын ирээдүйн ялалтын төлөө мөн улам хүрээгээ тэлж буй нийгмийн эрүүл хэсгийн эсрэг хэдэн төгрөг хаяхдаа хотойхгүй бололтой. Өнгөрсөн хавар Эрүүл Нийгэм – Иргэний Хөдөлгөөний эсрэг хөдөлгөөнүүдийг санхүүжүүлж МАХН-ыхаа өмнө баатар гавьяа байгуулсан Ж.Жанцан одоо шинээр үүсэн бий болж буй намуудыг саармагжуулан, үүнийхээ шанд шинээр байгуулагдах ЗГ-т сайдын суудал санаархаж байгаа бололтой.
Монгол улс төрд хэн дуртай нь хөдөлгөөн өрнүүлж, нам байгуулж болох ч улс төрийн ээдрээ бужигнааныг чухам нэг зөв голидрод нь оруулж чадах уу гэдэг эргэлзээтэй.
Шинэ он гарсаар удаагүй байгаа энэ үед улс төрийн хүрээн дэхь дахин хувиарлалт хүчтэй явагдаж хэн нь хэн болохыг таниулж байгаа нь ард түмэн эрүүл сонголт хийхэд эерэг үр дүнгээ өгөх нь дамжиггүй юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button