Бид тэмцэе

Энд эхлээд эрхэм уншигч танаас хэдэн асуулт асууя.
Өнөөдөр ягаад ингээд авилга гэдэг хадний мангаа бий болчихоод та биднийг зовоогоод байна вэ?
Ягаад үүнийг одоогийн эрх баригчид үгүй хийж чадахгүй байна гэж бодож байна?
Ягаад тэд өнөөдөр ийм байдалд хүрчихэв.
Одоо байгаа намуудийн аль нэг нь Засгийн эрх барилаа гэхэд үүнийг бүрэн шийдэж чадна гэж бодож бна уу?
Одоо эдгээрт хариулсан миний хариултийг, миний хувийн үзэл бодлийг уншаад өөрийнхтэйгээ эргэцүүлж үзэхийг хүсэе.
Төрийн үйл ажиллагаанд оролцож буй хүмүүс үүнийг байдаг л зүйл гээд ойлгочихсон. Би хийхгүй юм бол өөр хэн нэгэн нь хийнэ. Иймд би үүнийг хийхгүй байснаараа мөнгө амархан олох боломжоо алдана. Дахиад ийм боломж олдохгүй ч байж магадгүй. Тэртээ тэргүй бүгд л үүнийг хийж байна гэсэн сэтгэхүйтэй болсон байна.
Өнөөдрийн төрийн албанд ажиллаж буй авилга авагч хүмүүс маш их хэлэхээ холбоотой болчихсон. Учир н нэг хүн нь авилга авахдаа хэн нэгэнтэйгээ хамтардаг. Ингэснээрээ эргээд тэр хүнийхээ барицаанд ордог. Тэр хүн өөр хэн нэгэнд гэх мэтээр. Ийм нөхцөлд эдгээр хүмүүс барицаалагчидаасаа өнөөдөр салах хүсэлттэй байж болох ч үнэндээ тийм боломжгүй болчихсон.
Одоо байгаа намуудийн хувьд аль нь ч өнөөдөр энэ байдалд автсан байна. Өөрөөр хэлбэл гишүүд дотор нь авилгачид бий болчихоод, тэд нар нь өнөөдөр улам хүрээгээ тэлсээр байна.
Тэгвэл бид буй явдал нь энэ авилга гээчийг яаж үгүй болгох вэ, хэрхэвэл Монголийн маань ирээдүй болсон үр хүүхэд маань илүү сайхан, шударга нийгэмд амьдрах бол гэсэн эрмэлзэлтэй хүмүүс бид юу хийх вэ. Энд 2 арга зам байж болох юм гэсэн бодол байна.
Одоогийн эрх барьж байгаа буюу барих гэж байгаа улсуудийг шүүмжлэх замаар тэдэнд дуу хоолойгоо хүргэх замаар тэд нарийг засаж залруулах замаар явж болох юм.
Өөрсдөө засгийн эрх барихийн төлөө нэгдэж нэг зохион байгуулалтанд орж ажиллах.
Миний хуввд 2 дахь арга замийг сонгож байна. Учир н 1-р арга замийг өнөөг хүртэл сонгож ирсэн боловч бидний дуу хоолой үнэндээ Засгийн эрх барьж буй болон барихаар оролдож буй өнөөгийн улс төрийн намуудад нэг их хүртээлтэй болж чадахгүй байна. Дээрээс нь эд нараас барьцаалагчидаасаа салж чадах эр зориг гарч чадна гэсэн итгэл үнэмшил байхгүй болсон.
2-р арга замийн хувьд энд нэг зүйлийг онцлоё. Бид засгийн эрх барихийн төлөө ажиллах учраас НАМ байгуулна. Гэхдээ НАМ гэхээр л өнөөдрийн намуудтай битгий адилтгаж ойлгоорой. Бараг э-парты гэж ойлгож болно.
Yүнийг хийхийн тулд бид эхнээсээ ил тод шударга байх ёстой. Хэрэв та шударгаар хөдөлмөрлөж одоо байгаа өрт хамаарах баялгаа бүтээсэн бол Намийн гишүүнчлэл танд нээлттэй. Харин шударга бус замаар хуримтлуулсан бол төлбөл зохих татварийг нь нөхөн төлөөд, цаашид шударга байж чадна гэж байгаа бол мөн нээлттэй байх юм. Өөрөөр хэлбэл энэ намийн гишүүн бүрийн орлогийн мэдүүлэг олон нийтэд ил тод байна (Намийн вэб хуудасанд гишүүн бүрийн мэдээллийг тэдгээрийн орлогийн мэдүүлэгтэй хамт байрлууулах замаар). Хэрэв гишүүдийн дундаас худал мэдүүлэг гаргасан тохиолдолд гишүүнчлэлээс хасах болсон шалтгаан болон баримтийн хамт нийт гишүүдэд мэдээлнэ.
Намийн санхүүжилт нь ил тод бх ёстой (Хэн гэдэг этгээд ямар зорилгоор ямар хэмжээтэй хандив өгсөн талаархи мэдээлэл нь өмнө дурьдсан вэб хуудсанд тавигдана. Энд бүх хандивуудийн мэдээлэл орно нэг ч төгрөг өгсөн байна тэр нь орно). Намийн үйл ажилагаанд зарцуулагдсан бүх гуйлгээ нь санхүүгийн баримтаар баталгаажуулагдаж улирал бүрийн санхүүгийн тайлан нь намийн вэбэд тавигдана.
Намд удирдах зөвлөл гэсэн хэсэг байгуулахгүйгээр зөвхөн өдөр тутмийн үйл ажиллагааг явуулах үүрэгтэй ажлийн хэсэг л байгуулагдана. Ажлийн хэсэг нь намаас санхүүжсэн байнгийн орон тоотой байна. Ажлийн хэсэгт Олон нийттэй харицах, ИТ сэцуриты, Санхүү гэсэн хэсгууд байгуулагдана. Энд ИТ хэсгийг оруулсан шалтгаан нь НАМ-ийн өдөр тутмийн үйл ажиллагаа ИТ тэчнолгы дээр суурилагдсан, гишүүдийн мэдээлэл гэдэг нь НАМ-ийн хамгийн үнэт зүйл болох учраас түүний аюулгүй байдал болон ямарваа нэгэн эрсдэлээс хамгаалах нэн зайлшгүй нөхцөлийн үүднээс оруулсан болно. Тухайн нутаг дэвсгэрт үйл ажилагаа явуулах анхан шатний ажлийн хэсгүүд байгуулагдахийг хүлээн зөвшөөрөх бөгөөд эдгээр ажлийн хэсгийн гишүүнчлэл болон санхүүжилтийн талаарх мэдээ нь ил тод, шударга байх гэсэн зарчмийг хатуу мөрдөх ёстой. Нэгэнт НАМ-ийн харъяа байгууллага учраас НАМ-аас гарах шийдвэрийг дагаж мөрдөнө.
Намаас гарах шийдвэрийг бүх гишүүдийн анализ хэлэлцүүлэгээр шийднэ. Хэлэлцүүлэг явуулахийг нийт гишүүдийн 33.33 хувиас дээш хувийн (3-н гишүүн тутмаас 1 н) дэмжсэн тохиолдолд уг хэлэлцүүлэгийг ажлийн хэсгээс нийт гишүүдэд зарлан явуулна. Шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Хэлэлцүүлэг явуулах саналийг гишүүдийн хэн н ч гаргаж болох бөгөөд энэ талаар нийт гишүүдэд санал асуулга явуулж өгөх талаар хүсэлтийг ажлийн хэсэгт гаргаж ажлийн хэсэг тухайн хэлэлцүүлэг ийг явуулах эсэх талаар нийт гишүүдээс санал хураана.
Энэхүү НАМ-д нэгдсэнээр танд ямарч санхүүгийн болон албан тушаалийн ашиг ирэхгүй гэдгийг хатуу ойлговол зохино. Учир нь таний орлого бүхний өмнө нээлттэй байх болно. Нийт гишүүдийн 33.33 хувиас дээш хувийн хүсвэл өөрийнхээ болон гэр бүл, хамаатан саднийхаа орлогийн мэдүүлгийг олон нийтэд дэлгэх үүрэг хүлээнэ.
Бидний олж авч чадах ганчан ашиг гэвэл өнөө болон ирээдүй үе маань амьдрах ил тод, шударга нийгэм юм.
Бид засгийн эрх авснаар хийх хамгийн анхний хийх ажил гэвэл өөрийн намд бий болгосон ил тод, шударга, нээлттэй байдлийг нийгэмд бий болгоно. Өөрөөр хэлбэл Монгол улсийн иргэн бүрийн орлогийн мэдүүлгийг ил тод болгоно. Эрхэм авилгагчдаас хураасан хөрөнгөндөө ноогдох татварийг төлөхийг шаардана. Мэдээж зарим хэсэг биднийг засаг барих сургаар бүх эд хөрөнгөө гадагш гаргах байх. Нилээд их хөрөнгө ч гадагш гарах байх. Гэхдээ Монголийн ард түмэнд тэд нарийн хөрөнгө оруулсан хэдэн супермарет, дэлгүүр, алтний уурхай, банк, хурдан удмийн морьд, ганц хоёр үйлдвэрүүд эхэн үедээ дутагдах ч бидэнд тэрнийг дахин бий болгох ажиллах хүчин, алт эрдэнэс ийн орд,адуун сурэг, эрэлт хэрэгцээ, эх орон минь үлдэнэ. Гэхдээ бид тэднийг зүгээр орхихгүй зохих ёсоор олон улсийн байгууллагад нь авилга авсан, хөрөнгө зувчуулсан талаар мэдээлнэ. Авилгачидад амар тайван амьдрах, төрөлх эх орондоо эргэн ирэх боломж хэзээ ч тэдэнд олгохгүй. Иймд хэрэв та авилга авсан бол авч байгаа бол одооноос бол олсон орлогондоо зохих татварийг нь төлж эхэл гэж зөвлөе.
Эцэст нь хэлэхэд энэ бол эх орнийхоо төлөө зүрх нь цохилж явдаг өчүүхэн нэгэн бээр үүнийг санаачилж байгаа юм шүү гэдгийг ойлгоод хувь хүн гэдгээс нь бус эрч хүч эрмэлзэл гэдэг талаас хандаж өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсэе. Зарим хүмүүс нь намайг бас л нэг их санаархалтай этгээд байна гэж магадгүй. Тэгвэл та эндүүрч байна. Миний бие Японд 2 жил суралцахаар ирсэн нэгэн. Одоогоор энэ НАМ-ийн ажлийн хэсэгт орох боломжгүй нэгэн гэдгийг та ойлго. Харин та өөрөө Одоо монголд амьдардаг, энэ НАМ-ийн үзэл санааг дэмжиж байгаа бол танд энэ НАМ-ийн ажлийн хэсэгт орж ажиллах бүрэн боломж байна гэсэн үг.
Иймд та энэ үзэл санааг дэмжиж байгаа бөгөөд бидний цаашдийн үйл ажиллагаанд оролцоё, ирээдүй үеийнхээ төлөө зүтгэе, үүнийг бид л хийнэ гэсэн эрмэлзэлтэй бол http//groups.yahoo.com/group/new_generations_Mongolians/
гэсэн yahoo groupd бүртгүүлнэ үү. Ингэснээр цаашдийн үйл ажиллагаанд оролцох бүрэн бололцоотой болох юм. Хэрэв танд энэ үзэл санаа нийцэж байвал үүнийг улам дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмэрээ оруулахийг эрхэм уншигч танаас хүсье.
Хундэтгэсэн
мнгл
Токио Япон
2005 он 10 сар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button