Баярын өдрүүдэд 55 гэмт хэрэг зөрчил бүртгэгджээ

үеийг бодвол харьцангуй цөөрсөн гэж Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан, цагдаагийн хурандаа Л.Билгээ мэдээллээ. Гарсан гэмт хэргийн дийлэнх нь танхай, авто ослын хэргүүд байжээ.
Хэргийн нөхцөл байдлыг үзвэл дийлэнх нь согтуу үедээ хэрэг үйлдсэн байна. Согтуугаар автомашин барьж яваад осол гаргасан, согтуугаар бусдын эрх чөлөөнд халдсан хэрэгт олон залуус холбогджээ. Энэ өдрүүдэд хэтэртлээ ууж согтуурсан 578 хүнийг эрүүлжүүлжээ. Хэнтий аймгийн Хэрлэн суманд нэг хүн амины хэрэг гарчээ. Тус сумын харьяат 28 настай Ц.Уранцэцэг гэгч 56 настай ээж Ц-гээ зодож амийг нь хохироосон хэрэг оны сүүлчийн өдөр гарсан байна. Ахуйн маргаанаас үүдэлтэй дээрх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button