Үхээрийн бузар

Чухам шашнаа зөв ойлгодоггүй юм л бол буруугаа бусад руу чихэн хараал хүрэв, хар цагаан хэл ам болов, бузартачихлаа гэдэг Монголчуудад Буддагийн энэ байр суурь их сургамжтай санагдана.

Суурь, багана, оргил

Анх Номын хүрдийг эргүүлсэн 2500 гаруй жилийн тэртээгээс хойш орчлон дэлхий орвонгоороо эргэжээ. Буддын шашин өвөрмөц замыг туулж, өнөөгийн өндөрлөгөсөөс харахад эхлэл төгсгөл хоёр нь эрс анги мэт санагдах тохиол бий. Гэвч Буддын сургаальд нэг ч зөрчил үгүй гэж мэргэд, гэгээнтэнгүүд хэлдэг. Японы эрдэмтэн Д. Т. Сузуки амьд юм бүхэн организмтай, организмын мөн чанар бол нэг хэвэндээ оршдоггүй. Залуу мод хөгшин модноос ялгаатай харагдавч ургах, өсөх аль ч шатанд үргэлжлэлийг тасалдуулаагүй, иймээс Буддын шашны ижил төстэй чанар илхэн гэсэн байна.(2)

Буддизм Хинаяна, Махаяна, Важираяна гэж ерөнхийдөө ангилагдана. Харин Төвдийн Буддизм бол 4 ёстой. Нигма(па) (Nyingma-pa), Кагью(па) (Kagyu-pa), Сакья(па) (Sakya-pa), Гелуг(па) (Geluk-pa). (3) Монголд шарийн шашин (gelug-pа) давамгайлсан ч Тантра буюу Важираяна ихээхэн нөлөөтэй. Зарим нэг нэвтэрхий тольд Монголыг Тантрын Буддизмтэй гэж тодорхойлсон харагдаг. Важираяна Буддизмын сургаалиар бол Хинаяна суурь, Махаяна хана, тулгуур, харин дээвэр буюу оргил нь Важираяна гэнэ. Geshe Kelsang Gyatso Төвдийн уламжлалт Буддын шашин гэдэг номондоо нууц Мантра бол хамгийн хурдан гэгээрэх, хамгийн хүчтэй сургааль. Сэтгэлээ таних бүхий л аргыг ашиглан гэгээрдэг. Уур уцаар, хурьцал хийх хүслийг хүртэл хэрэв зөв танивал Бурханы хутгыг олох боломжтой. Мөн хүссэн бүхэн энэ сургаалийг үзэх ёсгүй. Эхлэж Хинаяна, Махаяна хоёрын арга сургаалиар бэлтгэгдэсний дараа Нууц Мантрад орох ёстой гэж бичжээ.

Чухам энэ нууц байлгахаас аргагүй Нууц Мантрагаас болж энгийн ард эргүүтэж, мухар сүсэг Монголд амархан тарахдаг. Монголд нэг талаас Важираяна Буддизмын өндөр мэдлэг, нөгөө талаас мухар сүсэгтэй А ч үгүй ард түмэн хоёр тод харшилдаж байна. Хэрэв хүний сэтгэл асар их нууц нөөцтэй гэвэл бидний ойлгохгүй, орчин үеийн шинжлэх ухаан бүрэн баталж, үгүйсгэж чадахгүй шинэ орон зай, зүйлс байхыг зөвшөөрөхөөс аргагүй. Наад зах нь гэхэд л Тантрын бясалгал хийгээд өөрийгөө (!!!) занданшуулсан 500 зуун жилийн настай хүүр Төвдөд байна, мөн Япон, Буриадад ч бий.(4) Бясалгал хийсний хүчээр цэвэр логик, рациональ сэтгэлгээний цаана гарч болохыг шинжлэх ухаан ч батласаар байгаа. Иймээс мухар сүсгийг устгахдаа шашнаа зөв ойлгох, хандах хандлагаа өөрчлөхөөс биш шашныг өөрчлөх асуудлыг хөндөх учиргүй.

Хэрхэн мухар сүсгийг арилгах вэ?

Мухар сүсэг тархахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн болов уу. 1-рт Монголын Бурханы шашин аливаа бусад шашин шиг хоёр хэмжүүртэй. Массад зориулсан суртал ухуулга, цөөнх хүртэх боломжтой өндөр мэдлэг. 2-рт Тантрын Буддизм маань өөрөө асар ээдрээтэй сургааль бололтой. Багшаас шавьд амаар дамждаг болохоор үнэн зөв мэдлэгийн гадны хүн олох хэцүү. Мантра гэхэд л ид шидийн бүрэнхийн хэлээр (twilight language, sandhyabhasa) бичэгдсэн зөвхөн эрх (авшиг, abhisheka) авсан хүмүүст л тайлагдаг гэнэ. (5)

Мөн Монгол лам нар ард түмнээ сэнхрүүлч, Буддизмын үндсэн ойлголтуудыг зөв өгч чадахгүй байгааг харахад өөрсдөө ч урхиндаа орсон бололтой. Хөгшин нохой булуу цуглууна гэхчээр тархи нь хүрэхгүй баахан ном өвлөчихсөн чинь өөртөө ч, улс орондоо ч ашигтай буян болж чадахгүй яваа мэт. 30-д онд хамаг том лам нарыг алсан гэвэл 90 оноос хойш 16 жилийн дотор гэгээрч боловсорсон мэдлэгтэй хүн бэлтгэнэ гэдэг богинохон хугацаа. Дээрээс нь ардчиллын анхны жилүүдэд Энэтхэгийг зорьсон залуус Монголд ирээд зарим нь хар болж амьдралын шаардлагаар гадаадад хүртэл гарч ажил хийж яваа сурагтай. Аль эсвэл шашин шүтлэгийн ийм байдалтай байх нь Монголын Бурханы шашинтангуудад бизнесийн ашиг сонирхол байдаг байх. Бас тодорхой хэмжээнд улс төрийн хэсэг бүлэгт олонхид зориулсан шашны идеологыг зузаан байлгах нь суудлаа бэхжүүлэхэд нь тустай байж мэднэ. Учир нь шашны массад зориулсан суртал ухуулга хүчтэй байвал тэдэнд сэтгэлгээний монополь тогтооход амархан болчихно.

Жишээ нь өнөөгийн улс төрд МАХН мухар сүсгийг чадмаг ашигладаг. МАХН энийг санаатайгаар хийдэг үү, үгүй юу гэдгийг бүү мэд. Ямар ч байсан амжилт олсон нь илхэн. Ардчиллын анхны жилүүдэд улаан хувьсгалчид учир зүггүй Бурханы шашинтангууд болж харин ардчилагчид гадны шашинтай холбогдож явсныг хүн бүхэн санаж байгаа. Уг нь шашин соёлоо сэргээх нь зөв. Хамгийн гол нь мухар сүсгийг таслан хяргах талаар хийсэн юмгүй байдаг нь сонин. Тиймээс нийгмээ эрүүлжүүлье гэж хүсвэл мухар сүсгийг арилгах талаар ажил хийх хэрэгтэй. Ингэхийн тулд шашны үнэн зөв мэдлэгийг тарааж, шашны суртал ухуулгыг нимгэлж, хэн нэгний бууны нохой болж байна уу гэдгийг нь хянах зүйтэй.

Ерөөс, манайд даварч буй шашны завхайралыг олон хүн шүүмжилдэг. Хүн гэгээрэх гэж шашинд ордог байхад Монголд мунхаг сохор болох гэж шүтдэг хэмээн нэгэн танил маань гаслан хэлж билээ. Төр хууль ёсонд итгэх итгэл багасаж элдэв янзын үздэг хардаг хүмүүс, уул хаданд амь биеэ даатгах явдал ихсэж байна. Отгонтэнгэр ууланд жилийнхээ хамаг явдлыг даатгачихлаа гээд залбираад зогсож буй хүн хууль зөрчсөн ч сийхгүй. Яагаад гэвэл хууль цаазанд мөргөж, юу ч даатгаагүй юм чинь. Өнөөдөр бид алив үйлдэл хийхдээ хуулиа сөхөхийн оронд ном уншуулж сан тавиулдаг. Авилга авсан дарга хуулиа мартсан ч, өөртөө ба гэр бүлийнхэндээ ном уншуулж, даллага авахуулахаа мартаагүй л яваа. Хулгайгаар олсон мөнгөө лам багшдаа өгч л байгаа. Лам нар мухар сүсгээр мөнгө олж байгаа нь харамсалтай. Тийм ч учраас нийгмийн завхайрлыг шашнаас эхлэж засах ёстой. Сүм хийд буруу замаар олсон мөнгө төгрөгөөр ном уншихгүй гэж зоригтой мэдэгдэх хэрэгтэй. Үздэг хардаг бүх хүмүүсийг шалгаж баталгаажуулья. Бөө юм уу, Буддист юм уу гэдгийг нь ядахнаа ялгаж нэр томьёо өгье. Мөн нэгэнт л бизнес хийж байгаа нь тодорхой учир оролгын мэдүүлгийг нь шалгадаг хуулиа чангалвал яасан юм бэ?

Уг нь манай шашинд таны аврал бол та өөрөө. Танд таниасаар өөр хэн ч туслахгүй гэдэг. Далай Лам энэ санааг байнга сануулж, хаа очсон газраа би зүгээр л нэг лам хүн гэж өөрийгөө танилцуулдаг. Нэг номондоо тэрээр хүмүүс намайг Бурхан гэж бодоод хамаг асуудлаа шийдүүлэх гээд байдагт нь их санаа зовдог гэж бичсэн байсан. Энэ утгаараа бид бусдад өөрийн хувь заяаг даатган сохор сүсэгтэй явах утгагүй. Буддизмд юунд ч бүү сохроор итгэ. Байнга шалга гэж ээ. Буян нэмье гэвэл сохор сүсгээр ном уншууллахын оронд хайр дутсан асрамжын газрын ганц хүүхдэд би-гээ рекламдалгүй гар сунгах нь илүү өгөөжтэй.

Нөгөөтэйгөөр лам нарыг тэтгэх нь бидний үүрэг. Тэд бол манай шашин соёлын гол төлөөлөгчид. Тиймээс Буддизмыг сурж ард түмэндээ тус болоорой гэж өгөх ёстой болохоос лам болж маниусыгаа мангартуулаарай гэж мөнгө өгмөөргүй байна. Буддизмд хүний тархи гэгээрэх төвшинд бэлтгэгдэж байж л гэгээрлийг ойлгоно гэж сургажээ. Бас зөвхөн ойлгож, судалж мэдснээр хүн төөрөгдлийнхөө үндсийг таслахгүй, харин өөрийн биеэр нээж байж л сансараас чөлөөлөгдөнө, энэхүү нээлтийг ганцхан бясалгал хийснээр л олно гэж заажээ. Тэгэхээр бид байнга бясалгал хийдэг лам нараас мэргэн ухаан сонсох нь зөв. Харин тэд Бурханы дамжуулагч биш Буддын сургаалийг үнэн чанараар нь ардадаа хүргэн, өөрөө өөрсдийнхөө гэгээрэх замыг хайхад нь тус болдог л баймаарсан.

Хөшөө, сүм босгох амархан
Харин шашнаа иргэдэдээ зөв ухааруулана гэдэг хэцүү. Өнөөдөр бидэнд хүнд ойлгогдохоор наад захын үндсэн ухагдахуун, суурь сургаалийг тайлбарласан ном алга. 10 жилийн сургуульд шашны хичээл орох шаардлага гарлаа. Гэтэл манай лам нар энэ талаар өөрсдийгөө рекламдахаас өөр юм бараг хийдэггүй. Ард түмнийхээ сэтгэлгээний зангиллаа дээр суучихаад, түүнийгээ кирилл үсэгтэй Монгол хэлээр хүн хүлээж авахаар тайлбарлаж чадахгүй байгааг харахад үнэхээр өрөвдөлтэй. Хэрэв 19-р зууны зохиолчын бүтээлийг утгыг нь ойлгохгүй цээжилчихээд тэрнийгээ одоо бидэнд тайлбарлах гээд байвал хэн ч ойлгохгүй. Хэлний найруулга зүй байнга өөрчлөгдөнө. Харин Буддын сургаалийн утга агуулга хүний тархи өөрчлөгдөөгүй цагт хуучрахгүй. Баруунд Төвдийн Буддизмыг дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй Chogyam Trungpa Буддын шашны мэдлэг хэзээ ч эртний ховор дурсгал шиг өвлөгдөггүй харин үргэлж орчин цагтайгаа зэрэгцэн багшаас шавьд шинэхэн талх мэт дамжигдаг ёстой гэж айлдажээ.(6) Тиймээс орчин үеийн Монгол хэлэнд буулгалаа гээд Бурхан сахиус хилэгнэх зүйлгүй баймаар. Үүний баталгааг англи хэл дээрх олон сайхан ном гэрчилнэ. Магадгүй манайхан чадал нь хүрэхгүй учраас Бурханы номыг орчуулж болохгүй гэж ардыг хуурдаг байж болно. Мөн англи хэлснээс орчуулсан номнууд их алдаатай, утгыг гуйвуулсан байна. Тиймээс англи хэл, хуучин Монгол бичэг, Төвд хэлнээс орчин цагийн хэл рүү орчууллах нэгдсэн нэр томъёоны толь бичэг зайлшгүй хэрэгтэй.

Бузартаж өвчин тусах уу, өвчлөөд бузартах уу?

Саяхан нэг танил маань такси хөлсөлж яваад осолд орон гэмтлийн эмнэлэгт хүргэгдэв. Мэдээж ар гэрийнхэн нь ганцхан эмнэлэгт найдсангүй. Үздэг ламаар харуулж гэнэ. Гэтэл хүний оршуулганд оролцсон учир үхээрийн бузар болсон байна гэж айлдажээ. Энэ үнэн бол найзаа үхэхэд сайхан сэтгэлээр ард гэрийнхэнд нь туслаж болохгүй болж таарах нь. Уг нь нийгүүлсэнгүй Буддын сургаальд өөрийгөө март, өрөөлд тусла гэж заадаг. Гэтэл манай лам нар Буддагаас эсрэгээр ядарсан зүдэрсэн хүнээс хол бай, бузартана, хараал тусна гэж айлдаж явах юм. Хэрэв оршуулгын газар хүн бузартадаг юм бол яагаад Барууны оронд бараг л хотынхоо төвд оршуулгын газартай байдаг юм бол. Тэнд оршуулгын газар нь цэвэрхэн. Харин манайх бол балгас шиг заримдаа бүр онгойчихсон авс ч олж харах тохиолдол бий. Магадгүй энээс нь хүн айж цочирдодог, түүнийг нь лам нар үхээрийн бузар гэж нэрлэдэг байж мэднэ. Эцэст нь бас нэг асуулт ургана. Осолд орсон бурууг хэн хүлээх вэ? Хуулиар гэвэл жолооч буруутай мэт, гэтэл зорчигч маань өөрөө үхээрийн бузар болчихоод хүний машинд суусан учир жолооч биш харин бузартсан этгээд хамаг бурууг үүрэх ёстой болох нь.

Энэ мэтчилэн бид ихэвчлэн хараал, цагаан хэл амнаас хамгаалах гэж ном уншуулдаг билээ. Бөөгийн уламжлалтай учир хараал, бузартах гэсэн ойлголтууд амь бөхтэй ч байгаа. Гэтэл энэ нь ганцхан амиа хичээсэн, өрөөлийг сэжгэлсэн таагүй уур амьсгал нийгэмд бүрдүүлнэ. Хэрэв бид шашнаа зөв ойлговол ядахнаа арай ондоо утгаар ном уншуулах байх. Ер нь бузартах, хараал хүрэх гэдэг ухагдахуун хөгжил авчрахгүй. Хөгжье гэвэл хүссэн, хүсээгүй хараал, зүхлээ хаях шаардлагатай. Шинжлэх ухаан хөгжлийг тодорхойлсон орчин цагт бүрхэг юманд сохроор итгэж, тархиа гацаах нь бидэнд тусгүй. Өнөөгийн нийгмийн хөгжил бол цэвэр хүний бүтээсэн, сэтгэсэн зүйлээс хамаарч байгаа билээ. Цэвэр Буддын сургаальд чөтгөр шулам хүртэл байдаггүй бололтой. Бурхан байхгүй юм чинь чөтгөр хаанаас ч байх билээ. Байдаг юмаа гэхэд хүнд туслая гэсэн сэтгэлээр оршуулганд очих, гуйлгачинд туслах, траншейны хүүхдэд хүүхдийнхээ багадсан хувцас өгөхөд бузартаж, буян арилна гэж баймааргүй.

Үнэндээ иймэрхүү зүйлс хаа сайгүй л байгаа. Гол ялгаа нь хөгжсөн газар хяналтандаа байлгаж, эцсийн бүлэгт ухаан дийлж байна. Харин манайд хавтгайрчээ. Өдгөө бид бараг гэгээн цагаан өдөр өөрөө хальтарч уначихаад намайг хэн хараав гээд л сэтгэж эхлэдэг. Ямар ч эрүүл ухаанаар бодсон нь дандаа л гай зовлонгынхоо шалтгааныг гаднаас эрж, бусдыг золигтуулах нь тун харгис, мангар зан. Монголд одоо хариуцлага хүлээх эзэнгүй, алдаагаа ухамсарлах явдал алга болчихлоо. Нийгмийг маань харгис болгож, хөгжлийг хойш чангаадаг хүчин зүйлс энд л байгаа мэт. Тэгээд ч хэрэв хараадаг хүмүүс гэж үнэхээр байдаг, 100 хувь батлагдсан юм бол, эдгээр нөхдийг шүүхийн өмнө хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Санаатайгаар бусдыг хохирооно гэдэг бол маш том гэмт хэрэг. Энэрэнгүй нийгэм байгууллах гэж байгаа бидэн дунд бусдад муу юм хийгээд түүгээр амьжиргаагаа залгуулдаг, мөн мөнгө төлөн үйчлүүлж байдаг муу санаатай этгээдүүд байж боломгүй.

Будда нирван болохоосоо өмнө шавь Анандад Өөрөө өөртөө дэнлүү болж яваарай, өөрөө өөртөө орогнол болоорой, энэ хэрэгт гаднаас юу ч бүү гуй гэж захижээ. Тийм ч болохоор Будда Бурханы тухай хариулаагүй амаа жимийн өнгөрөөсөн байх. Монголчууд ч гэсэн эзэн хичээвэл заяа хичээнэ, заяаны буян гэж байхгүй, насны буян гэж бий гэх мэтчилэн чиний амьдрал чиний гарт гэсэн өөдрөг үзлийг дэмжиж ирсэн ард түмэн. Тэгээд ч хэрэв өвчин тусаж, үхэж, ядарч зүдэрсэн хүмүүс бүгд л хараал тусаж, бузартдаг юм бол ядарсан улс хараал хүрч, үхээрийн бузар болоогүй гэж үү. Улсыг чинь хүмүүс бүрдүүлдэг. Ихэнх иргэд нь ядуу, бузартсан бол улс нь адилхан л байх ёстой. Ингэхэд яагаад Монгол ядуурч, ядуурал 80 хувь болов. Хэнээс, юунаас бузартав. Одоо хэнийг, юугаа золигтуулах уу? Хараал хийдэг айхтар хүмүүс шунлаасаа болоод 80 хувийг нь хараачихав уу? Траншейны бөөстэй бацаануудаас бузартачихав уу, саарал ордонд буруу хүн суулгаснаас болов уу? Яах уу? Ямар ламаас асуух уу?

2005.12. 16-29

Х. Эрдэмбилэг

1. Будда учир шалтгааны онолыг сургасан болохоор бүтээгч Бурханы тухай ярих шаардлагагүй байсан гэж Далай Лам айлдажээ. Why did the Buddha not say anything about God? Because he talked about the law of causality. Once you accept the law of cause and effect, the implication is that there is no ‘creator‘.

http//www.lifepositiүe.com/Spirit/world-religions/buddhism/dalai-interүiew.asp http//en.wikipedia.org/wiki/Nontheistic

2. D. T. Suzuki, An introduction to Zen Buddism, 1934

http//www.geocities.com/upakaascetic/zen_intro.html

3. http//en.wikipedia.org/wiki/Tibetan_Buddhism

4. 500 жилийн настай занданшуулсан хүүрийн тухай эндээс үзээрэй.

http//www.mymultiplesclerosis.co.uk/stranger-than-fiction/self-made-mummy.html

http//www.үisuals.co.uk/pdf/mummy.pdf

5. Danien Keown, Buddism-a үery short introduction, 1996

6. Chogyam Trungpa, Cutting through spiritual Materialism, 1973

http//www.shambhala.org/teachers/үctr/

7. Lama Surya Das, Awakening the Buddha within, 1997

http//www.dzogchen.org/

http//www.buddhistpilgrim.info/

http//www.saүetibet.ru/

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button