Шангрила зочид буудлын барилгын ажлыг зогсоох тухай

Сүхбаатартын талбайн зүүн урд талд, Дуурийн театрын өмнөх талбайд Шангрила зочид буудлын барилгыг барих ажлын явцад ногоон мод, байгууламжийг устгаж, хотын төв талбайн зай, төлөвлөлтийг эвдэж байгаа нь иргэдийн эрх ашиг, хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байгаа тул барилга барих газар олгосон болон бусад зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахыг хүсч байна. Мөн Шангрила зочид буудалд өөр газар өгөх боломж байгаа, энэ асуудлыг нийслэлийн иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Нүдэн дээр үйлдэж байгаа энэхүү бусармаг үйлдлийг таслан зогсооход оройтоогүй байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх нь Таны хувьд тийм ч хэцүү асуудал биш тул хариуг 11 дүгээр сарын 21-ний дотор өгнө үү.

Хүндэтгэсэн УИХ-ын гишүүн Л.Гүндалай

/Улс төрийн сонин/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button