Аль ч шатны албан тушаалд тохиолдлын хүн томилогдож, сонгогддог явдлыг таслан зогсооно

ажиллагаагаа явуулаад удаагүй байна. Өнгөрөгч оны сүүлчээр намдаа хүлээн зөвшөөрөгдсөн тус жигүүриин дэд зохицуулагч Д.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.
-Танай жигүүр намдаа албан ёсоор хүлээн зовшөөрөгдөж үйл ажиллагаагаа явуулаад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Энэ хуга-цаанд ямар ажил хийж амжуулаад байна вэ?
-Юуны өмнө хэлэхэд, намын III бага хуралдаанаар жигүүр маань албан ёсоор батлагдлаа. Энэ бол бид олон сар тэсвэр хатуужилтай, хариуцлагатай, сахилга баттай ажилласных. Мөн бидний удаа дараа тавьсан асуудал зөв байсны баталгаа юм. Нөгөө талаар бидний тавьж байсан асуудлууд намын бага хурлаар бүрэн биелэгдсэн. Жигүүр хүлээн зөвшөөрөгдсөний дараа албан ёсны бүртгэлтэй 109 гишүүн дэмжигчид цуглаж Ерөнхий зөвлөлгөөнөө хийсэн. Энэ зөвлөлгөөнөөр үйл ажиллагааныхаа журмыг болон бүтэц зохион байгуулалтын асуудлаа ярилцаж цаашид нам болон олон түмэнд ямар хэлбэрээр хэрхэн үйл ажиллагааг явуулах талаар зорилго зорилтоо тодорхойлсон байгаа. Энэ бол зөвлөлгөөнөөс гарсан гол зүйл юм. Хурлаас зохицуулагчаар Ө.Энхтүвшин сонгогдсон. Мөн Зохицуулах зөвлөлийг 23 хүйий бүрэлдэхүүнтэй байгуулсан байгаа. Энэ зөвлөлөөсөө дэд зохицуулагчаар миний бие сонгогдсон. Зохион байгуулалтын хувьд ийм бүтцийг баталсан.
Мөн журамдаа нэгд, үйл ажиллагааныхаа зорилтыг тусгасан. Хоёрт, гишүүнчлэлийн асуудал. Үүнд тодруулбал, бүх МАХН-ын гишүүд, дэмжигчдэд нээлттэй байна. Гураат, уйл ажиллагааны журам маань нээлттай, ардчиллын үлгэр жишээ болохуйц журам байх гол зорилтыг тавьсан. Тухайлбал, Ерөнхий зөвлөлөөс батлагдсан Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан нээлттэй ямар ч үед дэмжигч гишүүн орж саналаа хэлэх эрхтэй байх. Гуйцэтгэх зөвлөлийн гишүүнийг ротацийн журмаар солидог байх гэх мэт. Гэхдээ бидний дээр дурдсан журам, үйл ажиллагааны зорилго зорилт, бүтэц эдгээр маань эцсийн эцэст бид нэгэн зорилготой, сахилга баттай байж, улс төрийн намын шалгуур болсон 2008 оны сонгуульд намаа ялуулахад бүх хүчээ дайчлан ажиллахад л байгаа юм. Энэ бол бидний гол зорилго.
-Та сая хэлэхдээ МАХН-ын гишүүд, дэмжигчдэд нээлттэй байна гэж хэллээ. Тэгвэл танай намын бага хурлаас танай жигүүрийг орон нутагт салбар зөвлөлтэй байж болохгүй гэж шийдсэн санагдах юм. Тэгэхлээр та бүхэн орон нутагт салбартай байж болохгүй юм биш үү?
-Намын бага хурал дээр орон нутагт гишүүнчлэлгүй байх тухай яригдсан. Гэхдээ биднийг дэмжигч манай намын жирийн гишүүд үзэл бодлоо нэгтгэе, хамтран ажиллая гэсэн санал тавиад ирэхэд тэднийг цааш нь түлхэх эрх байхгүй. Өнөөдөр хүртэл Багануураас нэг эмэгтэй ирж уулзлаа. Түүний хэлснээр та бүхнийг дэмжиж байгаа гишүүд маш олон байгаа шүү, та нарт маш их итгэл найдвар тавьж байгаа гээд хэлээд явсан. Бид намын бага хурлаас 62 хувийн дэмжлэгтэйгээр зөвшөөрөгдсөн. Тэгвэл МАХН-ын нийт гишүүдийн төдий хэмжээний гишүүд биднийг дэмжиж байгаа гэдэгт бид баттай итгэдэг. Энэ утгаараа бид орон нутгаас дэмжиж ирж байгаа хүмүүсийг хүлээн авах болно гэдгээ намын удирдлагадаа хэлсэн.
-Намын дарга тань саяхан орон нутагт ажиллахдаа жигүүрийг ор нэр төдий юм гэх маягаар үг хэлж байсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Ер нь намын гишүүдийн дунд намын дарга Энхболд жигүүрийг дэмждэггүй гэсэн ойлголт байгаа. Тэр утгаараа Та жигүүрийг яах гэж дэмжсэн юм, дэмжих шаардлага байсан юм уу гэсэн тал зассан хүмүүс л намын даргатай очиж уулзана. Би-дэнтэй биднийг үнэн юлоос дэмжсэн хүмүүс ирж уулзана. Дахиад хэлье Бид намын бага хурлаас 62 хувийн саналыг авч, намын бага хурлым шийдвэрээр байгуулагдсаи байгууллага. Өнөөдөр бидний
ярьдаг намын эв нэгдэл гэдэг бол намынхаа олонхиороо шийдсэн шийвзрийг хүлээн зөвшөөрч, биелүүлдэг бай-дагт л оршино. Нэгэнт жигүүр байгуулах олонхийн шийдвэр гарсан л юм бол намынхаа бүх шатанд хүлээн зөвшөөрч чанга, зөв дуугарцгаах хэрэгтэй байна Энд нэг зүйлийг дурдмаар байна Саяхан нэгэн телевизээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга байсан Цогзолмаа ярихдэа туүний огцорсон шалтгаан нь намын их хурал дээр жигүүриин босгыг өндөрсгөхөд голлох үүрэг гүйцэтгэж байсантай нь холбоотой байж болно гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, түүнийг огцруулахад жигүүр оролцеон мэтээр бидний эсрэг гүтгэлгийн чанартай зүйлийг ярьж орон даяар цацлаа. Бид ийм юм хийх хүмүүс биш.
-Та бүхэн намын боловсон хүчний бодлогод нэлээд шүүмжлэптэй ханддаг. Цаашид энэ талаар ямар бодлого баримталж юу хийхээр төлөвлөөд байна вэ?
-Бид бодлого зорилтоо тодорхойлсон. Үүнд юуны өмнө намын боловсон хүчний асуудал, тэднийг шилж сонгох, ажиллуулахГ мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх гэх мэт. Намын хамтын удирдлагыг бэхжүүлэх. Ардчиллыг хөгжүүлэх, намын гол хэл болсон анхан шатны байгууллагыг бэхжүүлэх, тэдний дуу хоолойг намыг шийдвэрт тусгуулах. Мөн Төр, засгийн аль ч шатны албан тушаалд тохиолдлын хүн томилогдож, сонгогддог явдлыг таслан зогеоох. Энэ маань эргээд л боловсон хүчний асуудал номын нэр хүндийн асуудал юм.
-Саяхан намын тань дарга та бүхнийг хүлээн авч уулзсан. Энэ уулзалтаар ямар асуудлыг ярилцаж, ямар шийдвэр гаргав?
-Намын дарга бидэнтэй уулзах саналыг тавьсан. Бид жигүүр батлагдсанаас хойш Ерөнхий зөвлөлгөөн хийж өөрсдийн журам, бүтэц зохион байгуулалт, цаашид ажиллах үйл ажиллагааныхаа зорилт, зорилгын талаар танилцуулсан. Энэ ярилцлага дээр намын даргаас тавьсан гол асуудал бол намаас гарах аливаа улс төрийн шийдэл дээр Удирдах зөвлөл Уламжлал шинэчлэл-Ардчилал шударга ёс жигуүрт бич-гээр саналаа өгч харилцан санал авч шийдвэрлэж байх болно гэж хэлсэн. Мөн цаашид намын удирдлага жигүүриин хооронд хэрхэн хамтран ажиллах гэрээ байх талаар сонирхсон. Гэрээний хувьд миний хувийн бодлоор бол ийм гэрээ угаасаа байх ёсгүй. Харин гэрээ биш ондоо хэлбэрээр зохицуулж болох
юм. Гэрээ гэдэг бол хатуу эрх үүрэг, хариуцлагатай байдаг. Бид тэртэй тэргүй бага хурлын өмнө үүрэг хариуцлагаа тооцуулах ёстой байгууллага. Үүнийг ч бага хурлын үеэр УИХ-ын дарга Ц.Нямдорж тодорхой хэлж байсан. Эднийг байгуулаад өгчихье л дөө. Болохгүй бол татаад л буулгачих эрх нь бага хуралд байгаа шүү дээ гэж хэлсэн.
-Цаашид жигүүрийнхэн юу хийхээр төлөвлөөд байна вэ?
-Бид цаашид намынхаа дүрмийн хүрээнд хэд хэдэн ажлын хэсэг байгуулан ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Үүнд одоогийн намын улс төрийн бодлого шийдвэр намын дүрэм, намын хөтөлбөр, боловсон хүчний томил гоо, удирдлагад ямар доголдол гарч байгаа тухай, орон нутаг дахь намын байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн дарга удирдлэгыг тухайн засаг захиргааны байгууллагын дарга нар хавсран ажиллуулж байгаа тухай, анхан шатны байгууллагын чадавхийн тухай, сонгуульд оролцох менежмент гэх мэт асуудлууд дээр мэргэжлийн хүмүүсийг оролцуулан дүгнэлт гаргана. Хэрвээ шаардлагатай гэвэл намын удирдлагад өргөн барина. Ер нь нийгэм хөгжих, намууд төлөвших үйл явцын дагуу бид намаа дандаа шинэчлэх сайжруулах талаас нь байнга харж байх ёстой. Нэг их хурал, нэг бага хурлын гарсан шийдвэрийг мөнхийн гэж бодож хэзээ ч болохгүй юм. Гэхдээ нам гэдэг бол дотроо өөрийн гэсэн аппараттай, хяналттай байгууллага. Иймд тэр бүр дотоод ажил руу ороод байхгүй нь ойлгомжтой.
М.БАТБААТАР
(өдрийн сонин 2006-01-05 003)