Том автобусны цаадах том улс төр

Автобус бааз гэдэг маань улсын үйлдвэрийн газар л даа. Улсын үйлдвэрийн газар нь улсдаэ удирдагдах ёстой. Нийслэлийн нийтийн тээврийн газраас энэ оны эхнээс автобусны тасалбарын үнийг 300 төгрөг болгосон юм байна. Гэтэл үүнийг нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нар хүлээн зөвшөөрсөнгүй. Хуучин хэвээр нь явуул гэдэг үүрэг өгчээ. Тэдэнд ийм үүрэг өгөх эрх бий. Яагаад вэ гэвэл тэр том оврын автобус компаниуд гээд байгаа нь улсын үйлдвэрийн газрууд. Улсын үйлдвэрийн газрыг улс л удирдана. Тиим болохоор тэдэнд Ерөнхий сайд болоод нийслэлийн Засаг даргын өмнөөс зөрөх хууль зүин үндэслэл хомс. Гэвч тэд зөржээ. Зөрөөд зогсохгүй бүр ажил хаяна гэдгээ зарлалаа. Нэг төрлийн шантааж юм байх даа.

Нийслэлийн нийтийн тээврийн тасалбарын үнэ нэмэгдэхэд том автобусны компанийн захирлууд баярлаж нийслэлийнхний сэтгэл санаа хазгай, үзэл бодол хоёрдмол болсон. Энэ нь хэнд ашигтай вэ. Энэ асуултад хариулах шаардлага одоо огт хэрэггүй. Харин хэдэн баримт дурдъя.

Нийслэлд нийт 6137 автобус бүртгэлтэй. Тэгвэл үнээ нэмнэ гэж бойкотлоод байгаа том автобусны компаниудад ердөө 300-400 нь харъяалагддаг. Түүнээс бусад нь өөр газрынх бөгөөд хувь хүний хөрөнгө байх нь ээ. Тэгвэл яагаад 300-400 автобустай компани үнэ нэмэх эрх эдэлдэг юм бэ. Гом автобуснуу-дын холбооны ерөнхийлөгч Ц.Тогтмол гэдэг хүн тус аж ахуйн нэгжүүдэд 6000 гаруй хүн ажиллаж байгаа. Тэдний эрх ашгийг төр бодох ёстой гэсэн мэдэгдэл хийж байгаа. Гэтэл цаана нь 600 мянган зорчигчийн асуудал хөндөгдөж байна. Том поохуу зарлаад байгаа автобус компаниуд гэдэг маань мөнгө олдог автобусаа хүн, бүтэц нь идчихдэг гэж хэлж болно. Дээр дурдсан эдгээр аж ахуйн нэгжүүдэд 300-400 автобус гэж, за больё. Тэдгээр аж ахуйн нэгжүүдэд 600 автобус байгаа гэж бодъё. Тэгвэл мөнгө олдог нэг автобусыг нь 100 хун мэрж байгаа юм. Тэр бол бүтэц томтойн шинж. Ийм байхад тэд яаж ашигтай ажиллах вэ. Тэд автобусны үнэ нэмж ашиг олох нь л дээ. 100 хүн нэг автобус идэж байгаа өнөөгийн нөхцөлд 100 төгрөгөөр тасалбарын үнэ нэмэхэд бас л ашиг олохгүй. Ашиг олохгүй гэдэг нь олон зүйл дээр харагддаг. Харин удирдлагад нь байгаа хүмүүс тасалбарын үнээ нэмэх гэж зүтгэдэг бол хүн тээвэрлэж байгаа жолооч кондуктор нь үнээ буулгах тухай ярьдаг. Энэ тухай нэгэн жишээг дурдъя. Автобус-3 гэж компани байлаа. Хувьчлагдсан. Бөөн будилааны хөрөнгө. Буян-гийн Жагаа (УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан) энэ компанийг хувьчилна, хувьчлахгүй гэж хоёр тал болон хэрэлдэж байх үед Автобус-3 компани дээр үнэ нэмэх гэж зүтгээд байгаа Хотын нийтийн тээвэр зохицуулалтын газрын дарга Д.Пүрэвдорж, одоогоор том автобусны үнэ нэмэх ажлыг гардан зохион байгуулаад байгаа Ц.Тогтмол нар тус компани дээр очиж уулзалт хийсэн юм. Тэр үед Дарь-Эхийн чиглэлд явдаг байсан автобусны жолооч 200 төгрөг чангадаад байна аа. Үүнийг 100 болгооч. Дарь-Эхийн автобусны эцсээс миний тэргэнд хүн суудаггүй юм. 100 төгрөг болгочихвол 100-гийн микронд суугаад байгаа тэр хүмүүс ирж суух болно гэдэг үүднээс хэлж байгаа юм гэж билээ. Үүний хариуд Нийслэлийн тээвэр зохицуулалтын газрын дарга Д.Пүрэвдорж 200 төгрөг гэдэг бол дээд хязгаарыг нь тогтоосон үнэ. Микро хэдээр явах нь хамаагүй. Гэхдээ та нар автобусны үнийг буулгана гэж хэлж болохгүй хэмээж байсан юм. Энэ бол 2003 он байлаа. Гэтэл өнөөдөр тэр хүн хотын нийтийн тээврийн хөлсийг 300 болгохоос нааш ажил хийхгүй гэж тунирхаж байна. Үнэхээр Монгол Улс төр засагтай, улсын үйлдвэрийн газартай юм бол тэнд байгаа ажиллагсдыг турхираад байгаа Тээвэр зохицуулалтын газрын дарга болон автобус компаниудын захирлуудыг солих цаг болжээ. Энэ бол үүсээд байгаа асуудлыг шийдэх нэг гарц. Нөгөө талаар нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн том автобус яваагүй. Хажуугаар нь микроавтобус явж байгаа. Тэд том автобусны тал үнээр зорчигчдыг тээвэрлэдэг. Гэхдээ микроавтобустай бүх хүнд шугаманд явах боломж бас олддоггүй. Нийслэлд 6000 микро бий гэсэн статистик тоо бий. Түүний ердөө 1/3 нь шугамтай. 1/3 гэдэг маань ердөө л 2000 микро. Цаана нь 4000 микро шугамгүй байна. Шугамгүй микро гэдэг гэрийнхээ гадаа зогсож байгаа гэвэл худлаа. Шугаманд явж, хүн тээвэрлэж амьдралаа залгуулж байгаа. Хотын тээвэр зохицуулалтын газар нэг микрийг шугаманд оруулахдаа авилга авна. Дээр нь патентын төлбөр гэж 20 мянган төгрөг авдаг. Тэгвэл патентын төлбөрөө 10 мянга болгоод цаана нь ийм төлбөр төлөхгүй байгаа 4000 микрог шугамтай болгочихвол микрийн жолооч нар хийгээд зорчигч нарт маш их том хөнгөлөлт болно.

Гэвч том оврын автобусны үнийг нэмэх гэж мэрийж байгаа нийслэлийн нийтийн тээвэр зохицуулалтын газар ийм боломжийг олж харсангүй. Зөвхөн том оерын автобусны үнийг нэмнэ гэж зөрүүдлэх юм. Энэ бол нийслэлийн нийтийн тээвэр зохицуулалтын газрын алдаа, Алдаа ганцхан энэ тазарт буглаад байгаа юм биш. Автобусны компаниудад алдагдлаа арилгах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж огт байхгүй. Яах вэ, улсаас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад нийтийн тээврээр үйлчлүү-лэхэд нь хөнгөлөлт үзүүлдэг. Хөнгөлөлт гэдэг маань давуу эрх л дээ. Улсаас ийм хөнгөлөлт үзүүлж байгаа юм чинь автобус компани үлдсэн хэсэгт нь хөнгөлөлт үзүүпж болно шүү дээ. Тухайлбал, том автобусны кондуктор тасалбартай хүндээ суудал тавьж өгөөрэй гэж хэлж болно. Гэтэл ингэж хэлдэг кондуктор том автобусныханд нэг ч байхгүй. Хөнгөлөлт эдэлж байгаа оюутнууд бүх суудлыг нь эзэлчихдэг. Иймд том оврын автобусанд 200 төгрөг төлөөд зогсоод явж байснаас төлбөрийн чадөартай хүн микроавтобусанд л сууж байгаа юм. Ахмадууд болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тасалбартай хүн суудлаа өгөх эсэх нь хувийнх нь хэрэг. Харин оюутнуудад бол үгүй шүү. Ингэж л том оврын автобус бага оврынхонд зах зээлээ алдаж байгаа юм. Гэтэл том оврын автобусны компани (Улсын үйлдвэрийн газар)-ынхан бид нийслэлийн нийтийн тээврийг эохицуулж байгаа гэдэг үүднээсээ Засгийн газар, Нийслэлийн Засаг даргад тэд шахалт үзүүлж болохгүй. Шахалт үзүүлж байгаа Ц.Тогтмол том оврын автобусны комланиудад олон хүн ажилладэг гэж тунирхаж бай-на лээ. Тэгвэл нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслээр тэднээс олон хүн зорчиж байгаа. Тэрбээр нийтийн тээврийн үнийг нэмэх энэ үйлдэл зах зээлийн зарчмаас гажиж байна гэж тайлбар хийж байна билээ.

Монгол Улс төрийн зохи-цуулалтай зах зээлийн ардчилсан нийгэмд шилжээд 16 жил болж байна. Нийслэлийн нийтийн тээврийг зохицуулж чадахгүй юм бол төр эасаг хэрэггүй болно биз дээ. Тэр үүднээс энэ Засгийн газар нийслэлийн Засаг дарга том автобусны үнийг нэмэхгүй гэж хэлпээ. Гэтэл тэд яагаад зөрүүдлэв. Харин ч энэ Засгийн газар нийслэлийн нийт иргэдийн эрх ашгийг бодож дээрх зохицуулалтыг хийж. Тэр зохицуулалтад тохирч ажиллаж чадахгүй бол тухайн аж ахуйн нэгжийн захирлуудад болон нийслэлийн нийтийн тээврийг зохицуулах биш будилуулаад байгаа Д.Пүрэвдорж нарт баяртай гэж хэлэх байна.

Ер нь Ц.Тогтмол наана нь томорч том автобусны үнэ нэмнэ гэж тоглож байгаа боловч цаана нь том улс төр яваад байна. Нийтийн эрх ашгаас гажиж нийслэлийн зорчигчдын тасалбарын үнэ өөрчлөгдвөл дээр хэлсэнчлэн хүмүүсийн сэтгэл хоёрдмол болж бужигнана. Ийм бужигнаан энэ Засгийн газар, нийслэлийн Засаг даргад огт хэрэггүй. Харин Ц.Тогтмол, Д.Пүрэвдорж нарт хэрэгтэй байж мэдэх юм. Төрийн зохи-цуулалтаас давж зах зээлийн иэрийг барьж нийслэлийн нийтийн тээврийн үнийг нэмэх нь дарангуйллыг сэргээсэн дэварсан үйлдэл. Ийм үйлдлийн эцсийн үйлдэл нь дарангуйллыг тогтоох биз. Тухайн нийгэм нь дарангуй-лагчдадаа л хэрэгтэй болохоос дарлагдах ард түмэнд огт хэрэггүй. Дарангуйллаас салж ядаж байгэа ард түмэнд дарангуйлагчийг үгүйлүүлэх нь хэнд хэрэгтэй юм бол. Тэдэнд үү. Харин ард түмэнд огт хэрэггүй. Хэдийгээр наана нь Ц.Тогтмол мэт нь том автобусны тасалбарын үнийг нэмнэ гэж тоглож байгаа боловч энэ тоглоомны цаана том дарангуйлагчийн дүр төрх сүүмэн сүүмэн харагдаж байна. Тэр хэн бэ. Магадгүй Ерөнхийлөгч ч байж болох.

Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2006-01-05 003)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button