МАХН, АН хоёр саналаа нэгтгэв

Сонгуулийн хорооны гишүүдийг ес байхаар байнгын хороо тогтож УИХ-д оруулахаар болсон. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр төсөлд байсан УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс тус бүр гурван хүн оруулах санал дээр УИХ-ын дарга Ц.Нямдорж Төрийн захиргааны албан хаагч болон улс төрийн намуудаас төлөөлөгч байж болох юм гэсэн санал хэлсэн нь эрхэм гишүүн Э.Бат-Үүлийг нэлээд сандаргаад авсан. Тэрээр Дарга саналаа зүтгүүлээд ирэхээр батлагдчихдаг шуу. Хэлснээр чинь батлагдчихвал замбараагүй явдал болно. Тэгээд ч манай төрийн албан хаагч нь улс төрөөс ангид байж чаддаггүй шүү дээ гэсэн ч эцэст нь төсөлд байсан Дээд шүүх, Ерөнхийлөгч, УИХ-аас байх төлөөлөгч нь төрийн жинхэнэ албан хаагч байна гэж хоёр талаасаа ярилцан шийдлээ.

(өдрийн сонин 2006-01-05 003)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button