Д.АРВИН Улс төржөөгүй мөртлөө улс төржсөн байгууллага байгуулчихъя

Улс төржүүлэхгүй гээд ч нэмэргүй биз. Улс төржөөгүй хараат бус байгууллага байгуулах нэрээр худлаа ч гэсэн гараа өргөөд нэг байгууллага байгуулсан болъё л доо. Ганцхан жишээ хэлэхэд л би Боловс-ролын яамаар асуудал шийдүүлэх гээд хөөцөлдүүлэхээр Гишүүн ээ, Цагаан сайд зөвшөөрөхгүй байна. Төмөр-Очир даргаар л шийдүүлэхээс… гээд л ороод ирдэг байхгүй юу? Асуудалд ингэж л хандаж байгаа болохоор улс төрөөс ангижирна гэж мөд бүтэхгүй биз хэмээн байдгаа тоочив. Гишүүд ч түүнийг Ортой үг хэллээ гэж дэмжсэн юм. Мөн хуулийн төслийг хэлэлцэх үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг намын харьяалалгүй байх ёстой гэсэн заалт орсныг ч гишүүд Үнэндээ бол угшил нь аль нэг намд харьяалагдаж л байгаа гэцгээвт Эцэст нь Д.Лүндээжанцан гишүүн Аягүй бол өөрөө намын гишүүн биш гэсэн атлаа аав нь Ху нам, ээж нь АН байж магадгүй л юм шүү хэмээн хошигносноор эвтэй найртайгаар байнгын хороодын гишүүд хуулийн төслийг гар өргөн дэмжсэн юм.

Д.ХҮСЛЭН
(өдрийн сонин 2006-01-05 003)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button