Портсмут орос эзэнтэй боллоо

Sky Sports мэдээлснәэр орос гаралтай Францын иргэн Александр Гайдамак Английн багийг 100 орчим сая фунт стерлингээр худалдаж авсан байна. Түүний эцэг Аркадий Гайдамак Израилийн Бейтар гэдэг хөлбөмбөгийн багийн эзэн бөгөөд спортын төрөл бүрийн салбарт хөрөнгө оруулах дуртай нэгэн байдаг. Мөн түүнчлэн Английн хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдэгдэж буйгаар орос саятан худалдаж авсан баггаа одоогийн мөчид элдэв өөрчлөлт хийхгүй гэсэн бөгөөд Портсмут багийн ахлах дасгалжуулагчаар Гарри Рэднапп ажилласан хэвээр байх болно хэмээн мэдэгджээ.

(өдрийн сонин 2006-01-05 003)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button